| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/06398/И |
| Дугаар | 191/ШШ2025/10545 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/10545
| 2025 оны 11 сарын 25 өдөр | Дугаар 191/ШШ2025/10545 |
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ***** дугаар хороо, ******* Т. ******* гудамж, **** байр, **** тоот хаягт оршин суух, ***** овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ****** дүүрэг, ***** дүгээр хороо ******* ******* *******, **** байр, **** тоот хаягт оршин суух, овогт /РД:/-д холбогдох,
гэрээний үүрэгт 13,025,555 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, хариуцагчийн 56,486,681 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагчаас 13,025,555 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Зохигч нарын хооронд 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, энэ гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид 14,300,000 төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн эргэн төлөлт нь 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд сар бүр 633,785 төгрөг төлж байхаар эргэн төлөлтийн хуваарь гаргасан.
Хариуцагч нь 2023 оны 7 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд зээлээ хуваарийн дагуу төлж байгаад, үүнээс хойш зээлээ төлөхгүй болсон. Иймд нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, зээлийн төлбөрт төлөгдсөн 3,993,355 төгрөгийг хасч, төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийн төлбөр 9,755,382 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.
Мөн гэрээгээр тохиролцсоны дагуу хүү, алдангийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгаа бөгөөд зээлийн хүүд 2024 оны 02 дугаар сараас 2024 оны 7 дугаар сар хүртэл 6 сарын хугацаанд хүү төлөгдөөгүй тул сарын 52,522 төгрөгийн хүүг 6 сараар үржүүлж 315,132 төгрөгийн хүү нэхэмжилж байна.
Алдангийг нэхэмжлэл гаргах үед зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү нь сард 633,785 төгрөгийг эргэн төлөх байсан бөгөөд төлөлтөө хийгээгүй сардаа үржүүлэхээр 3,802,710 төгрөгийн гүйцэтгээгүй үнийн дүн гарч байгаа. Тухайн үнийн дүнгээсээ 0,5%-аар тооцож, хоногийн 19,013 төгрөгийг шаардаж байгаа. Үүнийгээ нэмж үржүүлэхээр 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 157 хоногоор тооцож, 2,985,041 төгрөгийн алданги гаргуулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2012 онд орон сууц худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан бөгөөд тухайн үед худалдаж авсан байр нь банкны барьцаанд байсан.
Нэхэмжлэгчийн охин гадаадаас ирж орон сууцны төлбөрт 36 сая орчим төгрөгийг бэлэн өгсөн бөгөөд тэр үед хариуцагч нь банкинд төлөх орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөөд байрыг зээлээс чөлөөлж нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгнө гэсэн боловч байрыг чөлөөлж өгөөгүй. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс орон сууцны төлбөрт 24 сая төгрөг болон 16 сая төгрөгийг шилжүүлж, бэлэн 36 сая төгрөгийг өгсөн. Ингээд байрны бичиг баримтыг өгөхгүй байсан бөгөөд банкинд дахиад 14 сая орчим төгрөгийн төлөх төлбөртэй гэсэн тул хариуцагчтай тохиролцож, банкны хүүгээр тооцож үлдэгдэл төлбөр болох 14,300,000 төгрөгийг зээлүүлэхээр болсон. Ингээд дээрх 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж хариуцагчид 14,300,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд энэ мөнгийг хариуцагч банкинд төлснөөр өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч тухайн өдрөө манай нэр дээр шилжүүлж өгөх үүргээ биелүүлсэн. Энэ хугацаанд манай зүгээс орон сууцыг эзэмшиж ашиглаж байсан. Энэ зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 14,300,000 төгрөг орон сууцны үнэтэй огт хамаагүй мөнгө бөгөөд зээлийн гэрээ байгуулах үед орон сууцны үнэ бүрэн төлөгдөж дууссан байсан. Энэ талаар хэлцэл гэх баримт дээр тодорхой тусгасан байгаа.
Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд тодорхой зээлийн болон машины мөнгө шилжүүлэх харилцаа байсан. Энэ нь бас зээлийн төлбөртэй ямар ч хамааралгүй.
Иймд хариуцагчаас үндсэн зээл 9,725,382 төгрөг, хүү 315,132 төгрөг, алданги 2,985,031 төгрөг нийт 13,025,550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч нь Солонгос улсад ажиллаж, амьдарч байхдаа сэтгэцийн өвчин буюу сэтгэл гутралын гүн хямралд орж, бусдаас шалтгаангүй айх, төвөгшөөх, амиа хорлох, өмнө нь болж байсан үйл баримтыг мартагнах, өөрийн хийж байгаа зарим үйл явдлыг санахгүй байх зэрэг шинж тэмдэгтэй.
2021 онд ковидын цар тахлын үед дээрх шинж тэмдэгийн улмаас яаралтай Монгол Улсад ирж, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн байнгын хяналтад эмчилгээ хийлгэдэг бөгөөд бусадтай харьцахдаа бусдын туслалцаа авах шаардлагатай байдаг.
Нэхэмжлэгчтэй хариуцагчийн зүгээс ямар нэгэн зээлийн гэрээний харилцаа огт байхгүй. Хариуцагч Ц. нь Хас банк ХХК-иас 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний дагуу жилийн 17,12%-ийн хүүтэй 30,000,000 төгрөгийн орон сууцын зээл авч, ***** дүүрэг ***** хороо *****хороолол, ***** дүгээр байрны ***** тоот хаяг байрлах 29 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдан авсан. Хариуцагч нь 2013 онд орон сууцыг бусадтай худалдахаар тохиролцсон байх үед нөхрийнх нь хамаатан гэх нэхэмжлэгч, хамаатны хамаатны нөхөр О. *******, н. , н. нар нь 78,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, улмаар орон сууцыг 2015 оны 8 дугаар сард нэхэмжлэгчид биетээр нь хүлээж авсан. 2023 оны 6 сарын 28-ны өдөр хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. О. ******* нь 2023 оны 6 дугаар сард хариуцсан Ц. той уулзаж орон сууцтай холбоотой Хас банк ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа 13,263,828 төгрөгийн зээлийн төлбөрийг дуусгавар болгож, орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргасан.
Шилжүүлсний дараа үлдэгдэл төгрөгийг хариуцан тооцохоор тохиролцсон.
Нэхэмжлэгч О. ******* нь хариуцагч Ц. ид ...14,300,000 төгрөгийг өгье, эхний ээлжид Хас банкны 13,000,000 төгрөгийн зээлэх төлбөр дуусгавар болгоно. Дараа нь орон сууцын төлбөрийг тохиролцохоор 14,300,000 төгрөгийг баталгаа болгох зорилгоор зээлийн гэрээ байгуулж, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 14,300,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Хариуцагч Ц. нь 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хас банк ХХК-нд 13,263,828 төгрөгийг төлж, орон сууцын зээлийг дуусгавар болгож, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 800,000 төгрөгийг төлж, нэхэмжлэгч О. ******* үл хөдлөх, худалдах, худалдан худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 14,300,000 төгрөг шилжүүлэхдээ Хас банк ХХК-нд орон сууцын зээлийн үлдэгдэл төгрөгийг шилжүүлж, баталгаа болгох зорилгоор зээлийн гэрээ байгуулсан байдгаас хариуцагч Ц. ийн хувьд зээл авах санаа зорилго огт байгаагүй.
Иймд О. *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
Нэхэмжлэгч О. *******ын нэхэмжлэлтэй хариуцагч Ц. ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,025,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт орон сууцын үлдэгдэл төлбөр 23,700,000 төгрөг, зээлийн хүүд 32,786,681 төгрөг, нийт 56,486,680 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Энэ сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилж орон сууцны үлдэгдэл төлбөр 35,410,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Хас банкны орон сууцын зээлийн хүүд төлсөн 21,076,681 төгрөг, нийт 56,486,681 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 18,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй байна. Уг тайлбартай холбоотой О. *******ын гэр бүлийн хамаарал бүхий этгээд н. ийн Хас банкны тоот дансны хуулгыг 2 дахь хавтаст хэргийн 18 дахь талаас 36 дах талд нотлох баримтаар гаргасан. Хэрэгт авагдсан н. ийн Хас банкны дансны хуулгаар хариуцагч Ц. 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдөр орлого Ц. оос гэх гүйлгээний утгатай 24,500,000 төгрөгийг шилжүүлсэн төлбөр. оос ийн Хас банкны тоот шилжүүлсэн байдаг.
2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Ц. оос гэх гүйлгээний утгаар 18,000,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Ц. оос гэх гүйлгээний утгатай 15,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Нийт 57,500,000 төгрөгийг нэхэмжлэгч О. *******ын хамаарал бүхий этгээд н. ийн дансанд шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч О. *******ын эхнэр н. нь хариуцагч Ц. ид орон сууцын холбоотой төлбөр гэж 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 24,600,000 төгрөг, Ц. оос мөнгө шилжүүлсэн өдөр нь 24,600,000 төгрөгийг буцаагаад Ц. руу шилжүүлчихсэн байгаа. 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 24,880,000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 4,000,000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 6,000,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 3,480,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 2013 оны 12 сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг, 800,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 210,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 15,000,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 16,800,000 төгрөг, нийт 110,770,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүнээс 16,800,000 төгрөгийн гүйлгээний утгатай шилжүүлэг нь орон сууцын төлбөр гэх гүйлгээний утгатай. Хариуцагч Ц. нь н. ийн шилжүүлж байсан мөнгөн гүйлгээнээс 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 24,600,000 төгрөг, 2015 оны 8 сарын 26-ны өдрийн 15,000,000 төгрөг зэрэг нийт 39,600,000 төгрөгийг Ц. оос зээлж авсан мөнгөө буцаан н. нь төлж байсан.
Нэхэмжлэгч О. ******* болон эхнэр н. нар нь 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Ц. оос гүйлгээний утгаар орж ирсэн 18,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл буцааж төлөөгүй. 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн 24,880,000 төгрөгийг Сүзүки Скүдо маркийн автомашин худалдан авсан төлбөртэй төлсөн гэж нийт 82,480,000 төгрөгийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч О. ******* болон түүний эхнэр н. нар нь Ц. ид өгч байсан гэх 110,770,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс манай зүгээс 82,480,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 24,290,000 төгрөг нь Сүзүки Скүдо маркийн автомашин мөнгө. 39,600,000 төгрөг, 24,600,000 төгрөг, 15,000,000 төгрөгийн зээл аваад буцааж төлсөн. Мөн зээлж авсан гэж байгаа 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 18,000,000 төгрөгийг буцааж төлөөгүй. Эдгээрийг нэмбэл 82,480,000 төгрөгийг нэхэмжлэгч талд өгч байсан. 110,770,000 төгрөгөөс нэхэмжлэгчид өгсөн 82,480,000 төгрөгийг хасахаар 28,290,000 төгрөг болж байгаа. 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээний дагуу зээлсэн гээд байгаа 14,300,000 төгрөгийг нэмбэл нэхэмжлэгч нь орон сууцын холбоотой төлбөрт 42,590,000 төгрөгийг л төлсөн байгаа. Дандаа нэхэмжлэгчийн зүгээс гаргаж ирсэн нотлох баримтуудын *******нд тайлбарлаж байгаа. 78,000,000 төгрөгөөр орон сууцыг худалдан авсантай холбоотой ямар нэгэн маргаан байдаггүй. 78,000,000 төгрөгөөс 42,590,000 төгрөгийг хасвал орон сууцын үлдэгдэл төл төлбөр нь 35,410,000 төгрөг болж байгаа. 2015 оны 8 дугаар сард нэхэмжлэгч тал орон сууцыг биетээр хүлээн авч эзэмшиж, ашиглаж байсан. Эзэмшиж, ашиглаж байсантай холбоотой бусдад түрээсэлж ашиг орлого олж байсан. Энэ цаг хугацаанд буюу 2015 оны 8 сарын 20-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Хас банканд бол зээлийн хүү, сарын хүүг хариуцагч Ц. төлсөн. Энэ нь нотлох баримтаар нотлогдох байх. Үүнтэй холбоотойгоор 21,076,681 төгрөгийг манай тал нэхэмжилсэн. Нийт 56,486,681 төгрөгийг О. *******аас гаргуулж өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:
Зохигчдын хооронд анх 2012 онд орон сууц худалдах, худалдан авах харилцааны анхны яриа хэлэлцээр болсон байдаг. Анх тухайн орон сууцыг 78,000,000 худалдаж авахаар харилцан тохиролцсон байдаг. Энэ үйл баримт дээр талууд маргахгүй байгаа.
Орон сууцны эхний мөнгийг 2012 оны 9 дүгээр сард нэхэмжлэгчийн охин Ирланд улсаас ирснийхээ дараа 20,000 еврог солиулж, 36,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Энэ тухай гэрч нар мэдүүлсэн байдаг. 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 9 дүгээр сард охин нь ирээд дээрх 36,000,000 төгрөгийг бэлэн өгснийхөө дараа ...үлдэгдэл мөнгөө яаралтай өгмөөр байна гэхээр нь банкнаас 25,000,000 төгрөгийн зээл авч охиныгоо Ирланд улс руу явсан өдрийн маргааш буюу 11 дүгээр сарын 16-ны өдөр 24,880,000 төгрөгийг н. ийн данснаас шилжүүлсэн.
Талуудын хооронд урьдчилгаа мөнгөө төлсөн. Дансныхаа барьцааг султгаад өгвөл үлдэгдэл төлбөрөө төлнө гэсэн боловч үлдэгдэл мөнгө төлөгдөөгүй хүлээгдээд байдаг. Гэтэл Ц. ийн зүгээс барьцаанаас суллаж өгөөгүй байж байгаад 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ...биет байдлаар орон сууцаа авчих, үлдсэн мөнгөө төлчих гэдэг асуудал яригддаг. 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 18,800,000 төгрөгийг нэхэмжлэгч талаас төлж, нийт байрны үнийг бүрэн төлж, түүнээс гадна илүү давуулаад төлсөн байдаг. Яагаад байрны мөнгөний зөрүү, олон гүйлгээ байна вэ гэхээр талууд нь хамаатан саднууд байсан. н. болон Ц. нарын хооронд бие биеийнхээ дансаар мөнгө оруулж, визэнд орохын тулд мөнгө шилжүүлэх үйл баримтууд байдаг. Манай талаас 79,000,000 төгрөг гарсан байгаа. Талуудын хооронд мөнгө авч, өгөх харилцаа их байдаг байсан. н.ийн данснаас Ц. ийн данс руу нийт 121,000,000 төгрөгөөр 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд дансаар орсон байдаг. Үүнээс гадна 36,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хамаатан садан байсан тул мөнгө өгөх, авах зүйл их байдаг. Мөнгө зээлүүлсэнд баярлалаа гээд 200,000 төгрөг илүү шилжүүлдэг байсан. 24,800,000 төгрөгөөр Сүзүки скүдо машин авч байгаагүй. 10,000,000 төгрөгөөр Ийст гэх машиныг авч байгаагүй. Гэрчийн мэдүүлснээр Сүзүки скүдо машиныг 7,500,000 төгрөгөөр авч байсан. Ийст машиныг 5,000,000 төгрөгөөр машины зөрүүнд өгч авсан талаар үйл баримт нотлогддог. Энэ талаар гэрчийн мэдүүлэгт дурдсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид төлөх үүрэг байхгүй болох нь 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр О. *******, Ц. нарын хооронд хэлцэл хийгдсэн байдаг. Тухайн хэлцлийг хийхэд төлөөлөгч миний бие хамт байсан тул ямар тохиролцоотой байсан талаар мэдэж байгаа. Мөнгөө хэрхэн авах талаар О. *******ын охин н. нь ...үлдсэн зээлийн төлж, тухайн зээлийг одоо байгаа банкны хүүгээр авна, бид нар байраа хурдан авснаараа зах зээлийн эдийн засгийн эргэлтэд оруулах, цаашдаа Ирланд улсад байр түрээслэх төлбөр хэрэгтэй байгаа гэх саналаа Ц. ид хэлсэн байдаг. Талуудын хооронд тухайн хэлцлээс гадна түрээстэй холбоотой маргаан байдаг. Гэхдээ энэ талаар ярих шаардлага байхгүй. Тухайн хэлцэлд А тал нь Б талд 24 сарын хугацаатай жилийн 6 хувийн хүүтэй, 14,300,000 төгрөгийн зээлийг олгоно.
Уг зээлийн харилцаа нь зээлийн гэрээгээр зохицуулагдана гэж хэлцлийн нэгт заасан байгаа. Хэлцлийн 1-т заасны дагуу зээлийг хүлээн авсан даруйдаа Хас банкныхаа зээлийг төлнө. Мөн илүү зөрүү мөнгөнд худалдах худалдан авах гэрээ 40,000,000 төгрөгөөр байгуулж, 2%-ийн үл хөдлөх хөрөнгийн татвар, нотариатын зардал зэргийг төлөөд 14,300,000 төгрөгийг зээлэхэд Ц. нь зээлээ хаагаад байрыг суутгаж өгөх боломжтой гэх байдлаар хэлцлээ хийсэн. Тухайн хэлцлийн 4-т ********* дүүргийн ********* хороо, ********* хорооллын ********* байр, ********* тоотод байрлах 29 м2 талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцны төлбөрийг 2015 онд бүрэн төлж дууссан бөгөөд өнөөдрийг хүртэл Б талд өр төлбөргүй болон энэхүү хэлцлээр дуусгасан гэж талууд тохиролцсон байдаг. Энэ үйл баримтуудаар хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
5.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:
нэхэмжлэгчээс, 2023 оны 6 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн гэрээний хавсралт, О. *******ын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, Хас банкны дансны хуулга, 2023 оны 6 сарын 28-ны өдрийн хэлцэл гэх бичигийн баримт, Ш. ийн эзэмшлийн Хас банкны дансны хуулга, Хил хамгаалах Ерөнхий газрын 2025 оны 7 сарын 03-ны өдрийн тодорхойлолт, Ш. ийн Хас банкны дансны хуулга,
хариуцагчаас, 2023 оны 6 сарын 28-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ, Хас банкны дансны хуулга, Хил хамгаалах Ерөнхий газрын тодорхойлолт, Хас банкны зээл эргэн төлөлтийн хуваарь, барьцаат зээлийн гэрээ,баталгаат ипотекийн гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Авто тээврийн газрын тээврийн хэрэгслийн бүртгэх маягт зэрэг бичгийн баримтуудыг тус тус гаргаж өгсөн.
Талуудын хүсэлтээр, сэтгэцийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, өвчний түүх, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийн баримтууд, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн албан тоот, Ц. ийн эзэмшлийн Хас банкны дансны хуулга, Хаан банкны 2025 оны 3 сарын 14-ний өдрийн албан тоот, Ашид билгүүн Даатгалын хохирлын үнэлгээний газрын албан тоот, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн албан тоот, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, Ц. ийн Хас банкны дансны хуулга, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлстийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч О. ******* нь хариуцагч Ц. ид холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 13,025,555 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, орон сууцны үлдэгдэл төлбөр 56,486,681 төгрөг гаргуулах сөрөг шаардлага гаргаж байна.
2.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд, дараах үндслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс 13,025,555 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,725,382 төгрөг, хүүгийн төлбөрт 315,132 төгрөг, алданги 2,985,041 төгрөг нийт 13,025,555 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүдэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын хооронд 2023 оны 6 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ, хэлцэл гэх хоёр төрлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд дээрх зээлийн гэрээгээр нэхэмжлэгч талаас 14,300,000 төгрөгийг, жилийн 6 хувийн хүүтэй зээлдүүлэх, хариуцагчаас дээрх мөнгийг гэрээний хавсралтад заасан хугацаанд хүүгийн хамт хуваарийн дагуу буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүсэл зоригийн илэрхийлэл, зорилго, агуулга зэргээс тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Хэрэгт авагдсан О. *******ын эзэмшлийн Хаан банкны дансны хуулгаар нэхэмжлэгчээс хариуцагчид 14,300,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нотлогдож байх бөгөөд хариуцагчаас уг мөнгийг хүлээн авсан үйл баримттай маргаагүй.
3.Хариуцагчаас татгалзлын үндэслэлийг талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд энэ гэрээний үүрэгт дээрх 14,300,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.
Талуудын хооронд 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан хэлцэл-д ...А тал нь Б талд 24 сарын хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй 14,300,000 төгрөгийн зээлийг олгоно. Уг зээлийн харилцааг зээлийн гэрээгээр зохицуулна. Б тал нь зээлийг хүлээн авсан даруйд өөрийн Хас банкны 13,412,950 төгрөгийн үлдэгдэл бүхий зээлийг хааж, ...эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Хас бакны барьцаанаас чөлөөлж, ...А талд шилжүүлэн өгнө. ...А тал Хас банкны зээлийн үлдэгдэл 13,412,950 төгрөг дээр нэмж нийт 14,300,000 төгрөгийг зээлсэн болохыг дурдаж байна гэжээ.
Дээрх хэлцлийн үгийн утга, агуулгаас үзэхэд хариуцагч Ц. нь нэхэмжлэгч О. *******тай зээлийн гэрээ байгуулж, орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх бусдын өмнө хүлээсэн өөрийн үүргийг гүйцэтгэх зорилгоор 14,300,000 төгрөгийг зээлж авсан гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.
Мөн хариуцагчаас зээлийн гэрээний хавсралт дахь зээл эргэн төлөх графикийн дагуу 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд сар бүр 633,785 төгрөгийг буцаан төлж байсан үйл баримт нэхэмжлэгчийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулгаар нотлогдож байна.
4. Хариуцагчийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн 14,300,000 төгрөгийг талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээний үнэ гэх тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдохгүй байх бөгөөд энэ талаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дүгнэлтэд дурдагдсан болно.
Хариуцагч нь зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл түүний хүү төлөх үүргийг хүлээсэн байх тул нэхэмжлэгээс зээл болон хүүгийн төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэл бүхий байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 9,725,382 төгрөг, хүүгийн төлбөрт 315,132 төгрөг, нийт 10,040,514 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгчээс алдангид 2,985,041 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дуусах байсан бөгөөд нэхэмжлэгчээс зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, хариу төлбөрийг нэхэмжилж байгаа тохиолдолд хариуцлагын үүрэг буюу алданги шаардах үндэслэлгүй байна.
Дурдсан үндэслэлээр алданги 2,985,041 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Хариуцагчаас орон сууцны үлдэгдэл төлбөр 35,410,000 төгрөг, хохирол 21,076,681 төгрөг нийт 56,486,681 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчээс орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч О. *******, хариуцагч Ц. нарын хооронд 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Тус гэрээгээр нэхэмжлэгч О. ******* нь орон сууцны үнэ төлөх, хариуцагч Ц. нь ****** дүүрэг, ****** хороо ******р хороолол, ****** байр, ****** тоот хаягт байрлах 29 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, хүсэл зоригийн илэрхийлэлээс үзэхэд тэдгээрийн хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
7.Гэрээнд орон сууцны үнийг 40,000,000 төгрөг гэж бичсэн байх хэдий ч талуудын хэн алиных нь тайлбараар талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах хэлцэл нь 2012 онд амаар хийгдсэн, орон сууцны үнийг 78,000,000 төгрөг гэж тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч нь орон сууцны төлбөрт 42,590,000 төгрөг төлөгдсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчээс орон сууцны үлдэгдэл төлбөрт 35,410,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Энэ шаардлагын үндэслэлийг, нэхэмжлэгч О. ******* болон түүний эхнэр н. нараас Ц. ид шилжүүлсэн 110,770,000 төгрөгөөс буцаан шилжүүлсэн 82,480,000 төгрөгийг хасч, зөрүү 28,290,000 төгрөг дээр нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 14,300,000 төгрөгийг нэмж тооцож орон сууцны үнэд нийт 42,590,000 төгрөгийг төлсөн гэх тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан О. ******* болон Ш. нарын эзэмшлийн Хаан банк, Хас банкны дансны хуулга, хариуцагч Ц. ын Хас банкны дансны хуулгуудаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хэн алинаас нь удаа дараагийн мөнгөн шилжүүлгүүд хийгдэж байсан үйл баримт тогтоогдож байна.
Талуудын тайлбараар дээрх мөнгөн шилжүүлгүүд нь тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн төлбөр болон зээл, орон сууцны төлбөр зэрэг төлбөрүүдийг агуулж байх бөгөөд эдгээр төлбөрүүдээс аль нь орон сууцны үнэ, аль нь зээлийн төлбөр, аль нь автомашины үнэд төлсөн төлбөр гэдгийг зааглан ялгах боломжгүй байна.
8.Талуудын хооронд байгуулагдсан Хэлцэл гэх бичгийн баримтад дурдсан ...А тал нь ****** дүүргийн ****** хороо, ****** хороолол, ****** байр, ****** байрлах 29 мкв талбай бүхий улсын бүртгэлийн Ү- дугаартай 2 өрөө орон сууцны үнийг 2015 онд бүрэн төлж дууссан бөгөөд өнөөдрийг хүртэл Б талд ямар ч өр төлбөргүй болохыг энэхүү хэлцэлд дурдав гэх бичвэрээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдах үед орон сууцны үнэ бүрэн төлөгдөж дууссан байсан гэж үзэхээр байна.
Хэрэгт авагдсан Хас банкны дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр хариуцагч Ц. нь 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчээс 14,300,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилүүлэн авч орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтаар нэхэмжлэгчийн орон сууцны үнийг бүрэн төлсөн гэх тайлбар мөн нотлогдож байна гэж үзэхээр байна.
Мөн хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нэхэмжлэгчээс орон сууцны төлбөрт 24,880,000 төгрөг, 500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16,800,000 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбарт хариуцагчаас маргаагүй.
Харин нэхэмжлэгчийн 36,000,000 төгрөгийг бэлэн өгсөн гэх тайлбарыг хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй байх хэдий ч талуудын хооронд хийгдсэн Хэлцэл гэх бичгийн баримтын 4 хэсэгт бичигдсэн орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн гэх агуулгаар тухайн хэлцэл гэх бичгийн баримтыг үйлдэх цаг хугацаанд орон сууцны төлбөрт нийт 78,120,000 төгрөг төлөгдсөн гэж үзэх үйл баримт тогтоогдож байна гэж үзэхээр байна.
Хариуцагчаас дээрх 24,880,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн машины үнэ гэж тайлбарлаж байх хэдий ч хэрэгт авагдсан гаалийн мэдүүлгийн баримтуудаар дээрх мөнгийг машины үнэ гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.
Иймд хариуцагчийн орон сууц худалдах худалдах авах гэрээний үүрэгт 35,410,000 төгрөг төлөгдөөгүй байгаа гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
9.Хариуцагчаас орон сууцны үнэ төлөх үүргээ нэхэмжлэгчийг биелүүлээгүй гэж үзэж зээлийн төлбөрт төлсөн гэх 21,076,681 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.
Хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгчээс орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үнэ төлөх үүргийг зөрчсөн үйл баримт нотлогдохгүй байх тул хохиролд 21,076,681 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага мөн үндэслэлгүй байна.
Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр 35,410,000 төгрөг, хохирол 21,076,681 төгрөг нийт 56,486,681 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэгт, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6., 243 дугаар зүйлийн 243.1., 219 дүгээр зүйлийн 219.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц. оос 10,040,514 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О. *******ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,985,041 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн 56,486,681 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,077 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,500 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Ц. оос 175,598 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О. *******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА