2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/10586

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/10586

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******-******* дүүрэг, ***** дүгээр хороо, ******* *******, ******* байр, *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, **** дугаар хороо, ************ гудамж **** хаягт байрлах, Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох,

эд хөрөнгийг албадан чөлөөлж, төлбөр төлөгчид шилжүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, *******-******* дүүрэг, **** дугаар хороо, ******* //, өргөн чөлөө гудамж, ***** байр, ***** тоот хаягт оршин суух, - /РД:/

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. -, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. , Г. , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Э. , П. , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03448 дугаар шийдвэр, ийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2023/00285 дугаар магадлалаар ХК-иас 435,000,000 төгрөгийг гаргуулж И. олгож, И. ******* эзэмшлээс ******* дүүрэг, *** дугаар хороо, ****** **** дүгээр хэсэг гудамж //, 33 тоот, 264 мкв амины орон сууцыг банк ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэрээний төлбөрт төлсөн 435,000,000 төгрөг нь гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасны дагуу гэр бүлийн дундын хөрөнгө юм. Учир нь, Б. би төлбөр төлөгч И. ******* гишүүний хувьд энэ мөнгийг дундын хөрөнгөөс төлсөн тул миний бие тодорхой хувийг шаардах, ногдох хэсгийг өмчлөх эрхтэй тул бие даасан шаардлага гаргах гуравдагч этгээд юм.

Хэргийн материалтай танилцахад, маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээд Х. төгсийн өмчлөлд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон байсан. Мөн банкны эзэмшилд буцаан шилжүүлж өгөхөөр шийдвэрлэсэн юм байна. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр чөлөөлөх мэдэгдэл ирүүлсэн. Тухайн мэдэгдлийг нь нэхэмжлэгчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1., 93 дугаар зүйлийн 93.1., 94 дүгээр зүйлийн 94.1., 9 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж явагдаж байгаа хууль бус ажиллагаа гэж үзэж байсан учраас уг ажиллагааг хүчингүй болгох талаар нэхэмжлэл гаргасан.

Дараагийн үндэслэл нь, албадан чөлөөлүүлэх гэж байгаа үйл ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа.

Шүүхийн шийдвэрээр, тогтоолоор гэрээгээ цуцлаад мөнгийг нь гаргуулах, байрыг буцаах 2 адилхан шийдвэрээ нэг актаар гарчихсан байхад нэгийг нь явуулаад нэгийг нь явуулахгүй байна гэж үзэж байгаа.

Төлбөр төлөгч И. нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж, үүнийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхээр хянан шийдвэрлэгдэх явцад 2024 оны 5 дугаар сард Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээг авсан байна. Арга хэмжээ авсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байх үед банкнаас маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээд Х. төгс гэх хүн рүү шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна.

Шүүгчийн шийдвэр болон захирамж гарсан даруйдаа биелэгдэх хуулийн заалттай. Тэрний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хэргийн маргаан хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаанд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх болон эзэмших, ашиглалтыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх ажиллагааг явуулах ёстой байсан. Гэтэл тэр ажиллагааг явуулаагүйгээс болоод маргаан бүхий орон сууцыг маргаан шийдвэрлэгдэж дуусаагүй байхад гуравдагч этгээдэд худалдан борлуулснаас гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа.

Анхнаасаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүгчийн захирамжийн дагуу ажиллагаагаа хийгээгүйгээс болж эдгээр нөхцөл байдал үүссэн байна Иймд хөрөнгийг албадан чөлөөлж төлбөр төлөгчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр болон ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 285 дугаар тогтоолоор И. ас ******* дүүргийн ***** дүгээр хороо ****** 1 дүгээр хэсэг, гудамж **** тоот хаягт байршилтай 264,1м2 талбай бүхий хувийн сууцыг зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нь хурааж, голомт банкны эзэмшилд буцаан шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч И. удаа дараа шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдсэн боловч заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад И. нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулаад Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд орон байр, байрлал, барилгаас нүүлгэн гаргах, байр, агуулах сав, газар чөлөөлөх, барилга байгууламжийг нураах тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байдаг. Энэ нэхэмжлэлийн дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4994 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Мөн ийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 290 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн байдаг. Улсын дээд шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 332 дугаар тогтоолоор итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гарсан гомдлыг Улсын дээд шүүх шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзсан тогтоолыг гаргасан байдаг.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлээд явуулж байтал И. ******* оршин суугаа газар нь тодорхойгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй, орон байрыг чөлөөлөх гэхээр дээрх заагдсан хувийн сууц нь эзэнгүй байсан учраас И. эрэн сурвалжилж байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрэн сурвалжлаад олж тогтоогоогүй байхад нь итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж хүн гарч ирээд тус шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 38404 дүгээр шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлчихсэн. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байсан. оогоор шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг зогсоосон байгаа. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн үндэслэлдээ, И. нь шүүхийн шийдвэрээр 435,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь зөвхөн маргаантай үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлөх байдлаар шийдсэн гэж дурдсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2023 оны 5445 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамжаар уг үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүний дагуу 2023 оны шүүхийн 454 дугаар гүйцэтгэх хуудас гарсан бөгөөд энэхүү хүсэлтийг банкинд гаргасны үндсэн дээр шүүгчийн захирамж болон гүйцэтгэх хуудас гарсан байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байдаг. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд банк ХХК-ийн хүсэлтээр шүүхээс гаргасан гүйцэтгэх хуудасны үндсэн дээр хуулийн дагуу явагдаж байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь тухайн гүйцэтгэх хуудас гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй, гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлөөгүй, холбогдох материалыг бүрдүүлээгүй атлаа хүчин төгөлдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь өөрөөр үндэслэлгүй байна. Түүнчлэн маргаантай холбоотой орон сууцыг анхнаасаа банкны өмчлөлд байсан бөгөөд И. нь уг орон сууцын төлбөрийг бүрэн төлөөгүй, өмчлөх эрх шилжүүлээгүй тул уг хөдлөх хөрөнгийг И. болон түүний гэр бүлийн дундын өмч гэж үзэх үндэслэлгүй байна.

Үл хөдлөх хөрөнгийг банкнаас гэрээний дагуу төлбөр мөнгөө төлөөд худалдаад авсан. Өөрийн өмчлөлөө хэрэгжүүлэх, эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл саад болж байгаа учраас өмчлөх эрхээ хэрэгжүүлэх үүднээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд,

нэхэмжлэгчээс, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03448 дугаартай шийдвэр, ийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 сарын 01-ний өдрийн 000285 дугаартай магадлал, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас, Банкны төлбөр барагдуулах газрын хариу мэдэгдэх хуудас,

хариуцагчаас, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 03448 дугаартай шийдвэр, ийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 сарын 01-ний өдрийн 000285 дугаартай магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 05445 дугаартай захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, банкны төлбөр барагдуулах газар, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Банкны төлбөр барагдуулах газрын мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүд, хариу мэдэгдэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, гомдолд хариу өгөх тухай, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 сарын 09-ний өдрийн хүсэлт шийдвэрлэж шийдвэрийн биелэлт баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа зэрэг бичгийн баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан, ******* дүүргийн ****** дугаар хороо, ****** **** дүгээр хэсэг гудамж /******/, ***** тоот хаягт байрлах, 264.1 мкв талбайтай, амины орон сууцыг албадан чөлөөлж, төлбөр төлөгчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай гомдлын шаардлага гаргасныг, хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/03448 дугаартай шийдвэр болон ийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2023/00285 дугаартай магадлалаар ...нэхэмжлэгч И. ******* эзэмшлээс ***** дүүрэг, ***** дугаар хороо, ***** *** дүгээр хэсэг гудамж, **** тоот хаягт байршилтай 264.1 мкв талбай бүхий хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг албадан гаргуулж, хариуцагч банк ХХК-ийн эзэмшилд бууцаан шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

3. Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 23360538 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэгчийн удаа дараагийн мэдэгдэх хуудсаар шүүхийн шийдвэрт дурдсан үл хөдлөх хөрөнгийг султган чөлөөлөх мэдэгдлийг удаа дараа төлбөр төлөгчид хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлий,г дээрх албадан чөлөөлөх ажиллагаа нь хууль бус гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн тул үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлөх ажиллагааг хууль бус гэх үндэслэлээр ажиллагааг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тодорхойлсон.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх , харьяаллыг заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн тохиолдол болон хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах-аар хуульчилсан байна

Гомдол гаргагчийн гомдлын агуулгаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд тухайн хөрөнгө нь төлбөрт гаргуулахаар хураагдсан хөрөнгөтэй холбоогүй байна. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны улмаас гомдол гаргагчид хохирол учирсан үйл баримт тогтоогдохгүй байна.

5.Хэрэгт авагдсан бичгийн баримтаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэх байгууллага, албан хаагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагыг зөрчөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хориглох үйлдэл, эс үйлдэхүйг зөрчөөгүй байна.

6.Гомдол гаргагчаас гомдлыг үндэслэлийг шүүхийн шийдвэрээр гэрээг цуцлаж, нэг талаас мөнгө гаргуулах, нөгөө талаас байрыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн байхад мөнгө гаргуулах ажиллагааг явуулахгүйгээр байрыг албадан чөлөөлөх ажиллагааг явуулж байгаа нь үндэслэлгүй гэж тодорхойлж байна.

Хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх хүсэлтээ төлбөр авагч гаргаснаар гүйцэтгэх хуудас олгогдож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх бөгөөд албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлт гаргах эрх нь төлбөр авагчид байна.

Иймд энэ үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

7.Гомдол гаргагчаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад 2024 оны 5 дугаар сард Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээг авсан байна. Энэ арга хэмжээг авсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байх үед банк ХК-иас маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээд Х. төгс гэх хүн рүү шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус гэх үндэслэлээр гомдлын нэг үндэслэлийг тодорхойлж байна.

Иргэний эрх зүйн харилцааг тусгаарлах зарчмын дагуу өөр маргаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан болон уг арга хэмжээтэй холбоотой маргаан нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй болно.

Иймд хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн гомдлоор хөрөнгө албадан чөлөөлж, төлбөр төлөгчид шилжүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3., 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2.-т заасныг удирдлага болгон

                                                                                                           

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б. гийн хариуцагч Банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан гаргасан, хөрөнгө албадан чөлөөлж, төлбөр төлөгчид шилжүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б. гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА