Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/28

 

Ц.З*******д холбогдох

                                       эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.*******хишиг даргалж, Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.******* хөтөлж,

Прокурор Д.*******-*******

Яллагдагч Ц.З*******

Яллагдагчийн өмгөөлөгч З.******* /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЗ/80 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Ц.З*******д холбогдох эрүүгийн ************* дугаартай, 2 хавтас хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Ю******* овогт Ц******* З*******, улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ачаа тээврийн мэргэжилтэн, экологи байгаль хамгаалагч, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, **** ********* хамт Сэлэнгэ аймгийн ******* сум ******* * дүгээр баг* дүгээр хэсэг *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй (РД: *************)

Яллагдагч Ц.З******* нь Хөдөө аж ахуйн их сургуулийн салбарт Байгаль орчны менежмент мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төгссөн гэх ************ дугаартай бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, 2022 оны 06 дугаар сарын 02- ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд " " хувьцаат компанийн Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргаар томилогдон ажилласан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Ц.З*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц******* З*******д холбогдох эрүүгийн **************** дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч Ц.З*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.*******-******* нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №03 дугаартай прокурорын эсэргүүцэлдээ:

... Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/80 дугаартай шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1.Яллагдагч Ц.З*******д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж зааснаар хохирогч нь “ ” хувьцаат компани буюу хуулийн этгээд юм.

Энэ хэргийн тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцохдоо хэргийн үйл баримтыг нотлоход ач холбогдолгүй, харин тухайн хуулийн этгээд нь энэ гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлэх эсэх талаар байр сууриа илэрхийлж оролцохоор байна.

Өөрөөр хэлбэл яллагдагч Ц.З*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэрэгт Ц.З*******гийн ашигласан диплом нь хуурамч байсан эсэхийг хохирогч “ ” хувьцаат компани, түүний хууль ёсны төлөөлөгч нотлох үүрэг хүлээхгүй юм.

“ ” хувьцаат компани буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж мэдүүлэг өгөхдөө “гомдол санал байхгүй, Ц.З*******гаас ажиллаж байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” тухай мэдүүлэг өгсөн нь хэрэгт авагдсан.

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц нь Хөдөлмөрийн тухай хуулиар ажлаасаа чөлөөлөгдсөн эсэх талаар холбогдох нотлох баримт сэлт хэрэгт авагдаагүй, хохирогч “ ” хувьцаат компанийн зүгээс энэ талаар шүүхэд албан ёсоор мэдэгдээгүй, хохирогчоос хууль ёсны төлөөлөгчөө өөрчлөх, солих тухай хүсэлт гаргаагүй байхад анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тогтоолгох үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа “шүүгчийн туслахаас тов мэдэгдсэнийг” үндэслэн хэргийг прокурорт буцаасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

3.Хэрэв хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг өөрчлөх үндэслэл бүхий үйл баримт хэрэгт тогтоогдсон тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3-т “Хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх, прокурор шийдвэрлэнэ” зааснаар шүүх шийдвэрлэх эрх нь өөрт нь байсаар атал эрх хэмжээгээ хэрэгжүүлэхгүйгээр "шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан зорилтод харшилж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Ц гэдэг хүн бол ажлаасаа чөлөөлөгдсөн нь тодорхой байна. Шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй мөн ажил олгогч ажилтанд ажлаас чөлөөлөгдсөн талаар амаар мэдэгдсэн тохиолдолд ажлаас чөлөөлөгдсөн гэдэг үйл баримт хууль зүйн хувьд хүлээх боломжтой. Өнөөдрийн байдлаар албан ёсоор гарсан байна. Хавтаст хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр тайлбар өгсөн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ц.З*******д холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ц.З*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

2.Шүүх хэргийг прокурорт буцаасан үндэслэлээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц ажлаас чөлөөлөгдсөн тул хуульд заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг дахин томилж хуульд заасны дагуу  мэдүүлэг авч, гэмт хэргийн улмаас хохирол  төлбөр нэхэмжлэх эсэхийг тодруулах хэргийн материал танилцуулах шаардлагатай  дээрхи ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн  гүйцэтгэх боломжгүй гэж тайлбарлажээ.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор “ Шуудан” ХХК-ийг томилсон байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тус компаний хүний нөөцийн газрын захирал Б.Цийг томилсон байх ба тэрээр өвчний улмаас гадаад улсад эмчлүүлэх шаардлага гаргасан, хуулийн этгээдээс түүнтэй холбоотой хөдөлмөрийн харилцааг  дуусгавар болгосон эсэх талаар  ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй, хохирогч “ Шуудан” ХХК-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрчлөн томилох талаар  албан бичгийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байхад шүүхээс дээрхи ажиллагааг хийх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3-т “Хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх, прокурор шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд тус хэрэгт томилогдсон  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй, өөр төлөөлөгч томилогдсон тохиолдолд шүүх  дээрхи хуулийн дагуу зохих ажиллагааг  хийх боломжтой  гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв

5.Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/80 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/80 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2.Яллагдагч Ц.З*******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                            

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                       ШҮҮГЧИД                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

                                                                           Г.ДАВААРЕНЧИН