Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2026/00063

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, *******, *******-2, *******, ******* тоот хаягт байрлах, “******* ББСБ” ХХК /Регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******, *******, од оршин суух, Очирбатын /РД:/-д холбогдох,

917,515.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О. нь  цахим зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү нийт 917,515.71 төгрөгийг УТХ-д төлсөн төлбөрийн хамт гаргуулж, “******* ББСБ” ХХК-д олгуулан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилж буй 917,515.71 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2 сарын дотор төлж барагдуулахаар тохиролцов. 2026 оны 01 сарын 23-ны өдөр 460,000 төгрөг, 2026 оны 02 сарын 23-ны өдөр 457,515.71 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь, О.д холбогдуулан 917,515.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч О. нь нэхэмжлэлийн шаардлага болох 917,515.71 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 сарын 23-ны өдөр 460,000 төгрөг, 2026 оны 02 сарын 23-ны өдөр 457,515.71 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч О. нь нэхэмжлэлийн шаардлага болох 917,515.71 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 сарын 23-ны өдөр 460,000 төгрөг, 2026 оны 02 сарын 23-ны өдөр 457,515.71 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч О.гээс улсын тэмдэгтийн хураамжид 13,285 төгрөг, улсын орлогоос 13,285 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХКолгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,570 төгрөгөөс үлдэх 13,285 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч О. нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ШҮҮГЧ           Ж.АЗБАЯР