| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/10866/И |
| Дугаар | 192/ШШ2025/08847 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/08847
2025 11 03 192/ШШ2025/08847
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: ** тоот хаягт байрлах, П ХХК /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** тоот хаягт оршин суух, Н.М /РД:**/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 40 891 060 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Н.М нь манай компанитай 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ** дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Н.М-ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу П-аас 2025 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ** зээлийн дансны дугаартай, 855 000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ** банкны тоот дансанд, 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ** зээлийн дансны дугаартай, 870 000 төгрөгийн лизингийн зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ** банкны тоот дансанд, 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ** зээлийн дансны дугаартай, 3 500 000 төгрөгийн лизингийн зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ** банкны тоот дансанд, 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр ** зээлийн дансны дугаартай, 1 900 000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ** банкны тоот дансанд, 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ** зээлийн дансны дугаартай, 4 990 000 төгрөгийн лизингийн зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ** банкны тоот дансанд, 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ** зээлийн дансны дугаартай, 5 000 000 төгрөгийн лизингийн зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ** банкны тоот дансанд, 2025 оны 2 дугаар сарын 9-ний өдөр ** зээлийн дансны дугаартай, 1 520 000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ** банкны тоот дансанд, 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ** зээлийн дансны дугаартай, 1 200 000 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5 хувь хүүтэй байхаар, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн ** дансанд, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ** зээлийн дансны дугаартай, 1 270 000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.7 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ** банкны тоот дансанд, 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр ** зээлийн дансны дугаартай, 1 240 000 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5 хувь хүүтэй байхаар, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн ** дансанд, 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ** зээлийн дансны дугаартай, 1 000 000 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5 хувь хүүтэй байхаар, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн ** дансанд, 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ** зээлийн дансны дугаартай, 2 710 000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.75 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ** банкны тоот дансанд, 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдөр ** зээлийн дансны дугаартай, 3 870 000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.8 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ** банкны тоот дансанд, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ** зээлийн дансны дугаартай, 1 575 000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.8 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ** банкны тоот дансанд, 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ** зээлийн дансны дугаартай, 6 460 000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.8 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ** банкны тоот дансанд, 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ** зээлийн дансны дугаартай, 6 105 000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.85 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд,
1. 2025 оны 6 дугаар сарын 7-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 855 000 төгрөг, шимтгэл 17 100 төгрөг, үндсэн хүү 53 970.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 264.22 төгрөг, нийт 934 334.64 төгрөг.
2. 2025 оны 4 дүгээр сарын 23-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 869 999.18 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 99 651.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 532.09 төгрөг, нийт 972 183.12 төгрөг.
3. 2025 оны 4 дүгээр сарын 12-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 3 499 999.77 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 451 758.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 890.31 төгрөг, нийт 3 964 648.96 төгрөг.
4. 2025 оны 4 дүгээр сарын 8-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1 519 999.21 төгрөг, шимтгэл 37 999.99 төгрөг, үндсэн хүү 95 947.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14 691.94 төгрөг, нийт 1 668 638.48 төгрөг.
5. 2025 оны 3 дугаар сарын 23-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 4 989 998.31 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 605 690.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15 761.84 төгрөг, нийт 5 611 450.24 төгрөг.
6. 2025 оны 2 дугаар сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 4 999 997.53 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 671 013.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19 751.07 төгрөг, нийт 5 690 761.97 төгрөг.
7. 2025 оны 2 дугаар сарын 9-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1 328 343.64 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 172 590.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 873.50 төгрөг, нийт 1 504 807.18 төгрөг.
8. 2025 оны 1 дүгээр сарын 24-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 800 000 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68 580.83 төгрөг, нийт 868 580.83 төгрөг.
9. 2024 оны 12 дугаар сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1 211 663.22 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 148 427.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 534.18 төгрөг, нийт 1 362 624.48 төгрөг.
10. 2024 оны 11 дүгээр сарын 8-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 817 607.27 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү -0.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29 645.64 төгрөг, нийт 847 252.90 төгрөг.
11. 2024 оны 11 дүгээр сарын 1-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 499 900 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51 198.70 төгрөг, нийт 551 098.70 төгрөг.
12. 2024 оны 8 дугаар сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2 214 857.13 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 278 343.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 063.01 төгрөг, нийт 2 499 263.97 төгрөг.
13. 2024 оны 6 дугаар сарын 3-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2 210 976.38 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 164 860.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 797.61 төгрөг, нийт 2 378 634.08 төгрөг.
14. 2024 оны 5 дугаар сарын 22-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 984 200.44 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 125 028.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 003.57 төгрөг, нийт 1 113 232.51 төгрөг.
15. 2024 оны 5 дугаар сарын 11-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 5 127 088.86 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 684 361.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 316.22 төгрөг, нийт 5 823 766.09 төгрөг.
16. 2024 оны 4 дүгээр сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 4 441 422.42 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 628 394.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 465.35 төгрөг, нийт 5 082 282.12 төгрөг.
Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал буюу нотариатын зардал 17 500.00 төгрөг байна.
Иймд хариуцагч Н.М-аас нийт 40 891 060.27 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “П ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 40 891 060 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 40 891 060 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3 891 060 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Н.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40 891 060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 40 891 060 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3 891 060 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн байна.
3. Зохигчийн эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. П ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 40 891 060 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 40 891 060 төгрөгийг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 3 700 000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3 891 060 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч П ХХК-ийн урьдчилан төлсөн 362 405 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 181 202.5 төгрөг, хариуцагч Н.М-аас 181 202.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ