| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/10506/И |
| Дугаар | 192/ШШ2025/08834 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/08834
2025 11 03 192/ШШ2025/08834
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: ** байрлах, Г ХК /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** тоот хаягт оршин суух, Ж.А /РД:**/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 17 429 690 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ж.А нь Голомт банктай цахимаар ЗГ-** тоот Дижитал зээлийн гэрээ байгуулж, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ** тоот зээлийн данс үүсгэн 23 660 000 төгрөгийн зээлийг жилийн 17.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Ж.А нь ЗГ-** тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 79 хоног хугацаа хэтрүүлэн үндсэн зээлийн төлбөрт 16 618 512.62 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 798 350.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 12 827.08 төгрөг, нийт 17 429 690.02 төгрөгийн өр үүсгэн банкийг хохироож байна. Иймд зээлдэгч Ж.А-аас Голомт банктай байгуулсан ЗГ-** тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 17 429 690.02 төгрөгийг гаргуулж Г-д олгуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ж.А миний бие нь Г-аас онлайн цалингийн зээл болох 23 660 000 төгрөгийн зээл авснаас одоогоор 17 429 690 төгрөгийн өр үлдсэн байгаа. Энэхүү үлдсэн зээлийн үлдэгдлийг бүрэн барагдуулах тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХК нь харуицагч Ж.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 429 690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г ХК-ийн нэхэмжлэлтэй Ж.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17 429 690 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч К ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245 098 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 122 549 төгрөг, хариуцагч Ж.А-аас 122 549 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ