Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 675

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч М.Цэнд-Аюуш,

шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Н.Мд холбогдох эрүүгийн 1706 0375 30353 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 24-ний өдөр  төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, эхнэрийн хамт Баянгол дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Н.М

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.М нь Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мобиком ХХК-ний Сансар дахь салбарт борлуулалт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр борлуулж байсан гар утаснуудаас Самсунг Жи 7 маркын гар утсыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй, гэм бурууд маргахгүй” гэв.

Шүүгдэгч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө эрт 10:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мобиком салбарт ажиллаж байхдаа эрхлэгч Дэлгэрцэцэгийн сейфнээс Самсунг Жи 7 гар утсыг авсан нь үнэн. Компаний худалдааны ажилтнууд нь уг сейфинд байх гар утаснуудаас борлуулалт хийх үедээ гар утаснаас авдаг байсан. Би гар утсыг аваад найз Нямдаваад өгч заруулсан, байгууллагаасаа дур мэдэн авсан талаараа бол хэлээгүй, мөнгөний хэрэг гараад зарах хэрэгтэй болчихлоо гэж хэлсэн. Би хохирлын төлж барагдуулсан болно...” гэх мэдүүлэг. /хэргийн 61-62 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх өдөр бүр орлого зарлагаа тооцдоггүй ээ. Тэгээд ч сүүлийн нэг сарын хугацаанд салбарын байрыг засварт оруулсан учир бараа материалаа сейфэнд хийсэн бөгөөд тухайн өдөр гарч байгаа хүмүүс уг сейфнээс бараа материалаа зарлагадах үедээ өөрсдөө орж авдаг байсан. Н.М компаний дутсан утсыг хувьдаа ашигласан байсан. Хохирол барагдуулсан учир гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-13, 54 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дөчин мянгатын А-4-ийн 17 тоотод байрлах Хээрд транс компаний Төгрөг ломбарданд Ганбаатар овогтой Нямдаваа гэх залуу өөрийн бичиг баримттайгаа ирж Самсунг Галакси Жи 7 маркын 2017 оны шинэ загварын гар утас хайрцаг савтай нь мөн цэнэглэгч, чихэвч зэрэг дагалдах хэрэгслүүдийн хамт 520.000 төгрөгөөр тавьсан. Тухайн гар утас нь цэнхэр саарал өнгийн шинэ утас байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-17, 55 дугаар хуудас/,

Барьцаат зээлийн гэрээ /хэргийн 10 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 26-27 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 7, 53 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 34 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Н.М нь Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мобиком ХХК-ний Сансар дахь салбарт борлуулалт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр борлуулж байсан гар утаснуудаас Самсунг Жи 7 маркын гар утсыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Мд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Н.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуульд заасан ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу түүнийг хорих ялаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.