2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/08996

 

 

 2025           11               06                                                 192/ШШ2025/08996                                   

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: ** байрлах, К ХК /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ** тоот хаягт оршин суух, М.М /РД:**/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 16 845 302 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.М нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр №MN** тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 20 313 000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй авсан. Хариуцагч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 4 713 781 төгрөг, үндсэн хүүнд 3 879 482 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 48 040 төгрөг төлсөн. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2025 оны 02 дугаар сараас хойш төлөөгүй байна. М.М-ийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр №MN** тоот Цахим цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд, үндсэн зээл 15 599 219 төгрөг, зээлийн хүү 1 215 842 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30 240 төгрөг, нийт 16 845 302 төгрөг байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16 845 302 төгрөгийг М.М-аас гаргуулж, К-ийг хохиролгүй болгуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие М.М нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр К-аас 20 313 000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай авсан нь үнэн болно. Одоогийн байдлаар зээлийн үлдэгдэл 16 845 302 төгрөг байна. Цаашид аль болох богино хугацаанд төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К ХК нь харуицагч М.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 845 302 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.   К ХК-ийн нэхэмжлэлтэй М.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16 845 302 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч К ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242 177 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 121 088.5 төгрөг, хариуцагч М.М-аас 121 088.5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К ХК-д олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                 Д.МӨНХЦЭЦЭГ