Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунчимэг,

иргэдийн төлөөлөгч Ч.Ганбаяр,

улсын яллагч Г.Эрдэнэ,

гэрч Ж.Э, Б.Э,

шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 125 дугаар зүйлийн 125.1,126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.3, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х.Гт холбогдох эрүүгийн 2016 2501 0004 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, боловсролгүй, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, Б овогт Х.Г,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Х.Г нь ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа буюу 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын арын шилэн захын үүдэнд иргэн Э.Мг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан,

2016 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 10 байрны 78 тоотод тагтаар нь дамжин орж хохирогч Б.Бг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан, хутга тулган хүч хэрэглэн өөрийн бэлэг эрхтэнээ хөхүүлэх, бэлэг эрхтэн рүү нь хөлс дарагчийг хийх зэргээр хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан,

Давтан үйлдлээр хохирогч Б.Бг хутга тулган хүч хэрэглэн, тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хурьцал үйлдсэн,

Давтан үйлдлээр хохирогч М.Бгийн гэрээс эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар Б.Бд хүч хэрэглэж зэвсэг хэрэглэн гэрт байсан мөнгөн бөгж, мөнгөн бугуйвч, 6 ширхэг дээлийн мөнгөн товч, сувдан шигтгээтэй мөнгөн бөгж, цулгуй мөнгөн унждаг хос ээмэг, церконон шигтгээтэй мөнгөн хос ээмэг, 2 ширхэг мөнгөн хундага, Ай Пад буюу электрон тэмдэглэл, хөлс дарагч зэрэг эд хөрөнгийг дээрэмдсэн,

2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 26 дугаар байрны 09 тоотод хохирогч О.Оийн гэрийн тагтаар нэвтрэн орж   түүний эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, биет 30.000 төгрөгийг дээрэмдсэн,

Давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32/Б байрны эмийн санд хохирогч З.Бг хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэхээр завдсан,

Давтан үйлдлээр хохирогч З.Бгийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж довтлон Самсунг, Нокиа 63-00, Скай зэрэг маркийн 3 ширхэг гар утас болон түрийвчтэй бэлэн 58.000 төгрөг8 Живи /GB/ плаш диск зэрэг эд хөрөнгийг дээрэмдсэн,

Давтан үйлдлээр буюу 2015 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 26 байрны 09 тоот иргэн О.Оийн гэрт тагтаар нь дамжин нэвтрэн орж, 41 инчийн Шарп маркийн зурагт, булган шуба, хос булган малгай, хос монгол дээл, монгол гутал, куртка, цаа бугын гутал, үнэртэй ус, хөнжил, гудас зэрэг эд хөрөнгийг хулгайлан, 7.619.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стар Бакс караокений цонхоор нэвтэрч, 2 ширхэг иж бүрэн караоке машин, 0.75 литрийн Сархад архи 2 ширхэг, 0.5 литрийн Сархад архи 2 ширхэг, 0.75 литрийн Болор архи 4 ширхэг, 0.75 литрийн Соёрхол архи 2 ширхэг, 0.5 литрийн Соёрхол архи 2 ширхэг, 0.75 литрийн Хар Чингис архи 2 ширхэг, 0.5 литрийн Хар Чингис архи 2 ширхэг, Фрута жүүс 1 ширхэг, Алпин голд шоколад 3 ширхэг, лаазтай самар 1 ширхэг, Орбит бохь 3 ширхэг, Сангира дарс 1 ширхэг, Мадлин дарс 1 ширхэг, Гарон дарс 1 ширхэг, Паприка чипс 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан, 1.858.900 төгрөгийн хохирол уруулсан,

2016 оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стар Бакс караокед 2 дахь удаагаа цонхоор нь нэвтэрч 0.75 литрийн Болор архи 2 ширхэг, 0.75 Соёрхол архи 2 ширхэг, 0.75 литрийн Хар Чингис архи 4 ширхэг, 0.75 литрийн Сархад архи архи 1 ширхэг, 0.5 литрийн Сархад архи 1 ширхэг, Фрута жүүс 1 ширхэг, лаазтай самар 1 ширхэг, 0.5 литрийн Тайгер пиво 20 ширхэг, 0.5 литрийн Алтан говь пиво 5 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан, 192.400 төгрөгийн хохирол уруулсан гэмт хэрэгт, 

2016 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 10 дугаар байрны 78 тоот иргэн М.Бгийн гэрт 2 дахь удаагаа тагтаар нь дамжин нэвтрэн орж, 3 ширхэг жижиг Манан хөөрөг, 2 ширхэг жижиг Хаш хөөрөг, Конка маркын зурагт, бугуйн цаг, индукцийн плитка, чемодан, хөнжил, ор хөнжлийн даавуу, үйтэн хуаран дээл, 3х4 хэмжээтэй Алтанбулаг хивс, плеткен тогоо, хүүхдийн комбинзон, жинсэн өмд, 4 ширхэг хүүхдийн цамц, 20 кг үхрийн мах зэрэг 2.036.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан буюу бусдад нийт 11.706.300 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргүүдээс хохирогчид учруулсан болон хохирогчтой хурьцал үйлдсэн үйлдэл болон хулгайн хэргээ хүлээн зөвшөөрдөг. Харин хүний амь хохироосон, ёс бусаар давтан үйлдлээр гэж зүйлчилсэнийг сайн ойлгохгүй байгаа. Намайг Нарантуул зах руу 2 зурагт зарсан гэж байдаг. Би тэгж зарсан зүйл байхгүй. Зурагт нь хаана байгаа юм, би мэдэхгүй. Намайг онц хүнд гэмт хэрэгтээ тэмцэх хэлтэст аваачиж 2 өдөр зодсон. Надаас өмгөөлөгч байлцуулж мэдүүлэг авсан зүйл байхгүй. Би бичиг үсэг мэдэхгүй. Намайг 25-ны өдөр Нарантуул зах гарсан гэдгийг нотлох зүйл байхгүй. Би 28-ны өдөр 3 ширхэг гар утас, куртик хулгай хийж Нарантуул зах гарч зарсан. Би 25-ны өдөр буюу 5 өдөр хөөрөгний даалин өгөх гээд 10 дугаар хороололд хүнийг нь хүлээгээд дэлгүүрт байж байхад 2-3 хүүхэд орж ирсэн байдаг. Би хүн амины хэрэг үйлдээгүй. Мөн намайг зэвсэг хэрэглэж дээрмийн хэрэг үйлдсэн гэж байна. Тэр зэвсэг нь хаана байгаа юм. Хохирогч Бөртээтэй ёс бусаар хурцал үйлдсэн гэж байна. Би хохирогчийн бэлэг эрхтэн рүү хөлс дарагчийг хийсэн. Би хөлөрдөг болохоор байнга хөлс дарагч хэрэглэдэг. Тэр хөлс дарагч хэмжээгээр жижигхэн шүү дээ. Намайг ажилгүй гэж байна. Би өөрийн дүү болох Зоригбаатартай хамт Зайсанд 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл барилгын ажил хийдэг байсан. Ажил дээр өдөрт орж гарахад 5 удаа гарын үсэг зуруулдаг байсан. Би тухайн үед эгчийндээ байдаг байсан. Би тухайн үед 10 хороололын СӨХ-ийн даргатай уулзуулж, орцны жижүүр хийж амьдарч байсан. Энэ бүгдийг хэлэхгүй, намайг ажилгүй, орлогогүй гэж байна гэв.

Гэрч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед Нарантуул зах дээр Х.Гтой хамт архи ууж байгаагүй. Би Нарантуул зах дээр байгаагүй гэв.

Гэрч Ж.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Нарантуул зах дээр тэрэг түрдэг. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би зах дээр гарч ажлаа хийгээгүй байсан. Тэгээд Нарантуул зах орж юм авах гээд явж байсан чинь Мтэй тааралдсан. Шилэн захын тэнд нилээн согтуу байдалтай байсан. Би хажуу талаас нь сугадаад түшээд гэрт нь хүргэж өгсөн. Би гэрт нь хүргэж өгөөд унтуулсан. Тухайн үед ил шарх сорви, цус гарсан зүйл байгаагүй гэв.

Шүүгдэгч Х.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг. /4 хавтас 75-79, 202-209, 5 хавтас 78-83, 174-177 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Гэрэлтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аав Э.Мийг 2005 оноос хойш нас бартлаа буюу 2015 оны 12 сар хүртэл “Нарантуул” зах дээр тэрэг түрж байгаа гэдгийг мэддэг байсан. Энэ хооронд би аавтайгаа хааяа нэг очиж уулздаг байсан юм. Би аавыгаа нас барсан талаар аавынхаа төрсөн дүү Э.М эгчээс анх дуулсан эхэндээ надад аав чинь осгож нас барсан юм шиг байна гэж байсан. Сүүлд нь би шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр аавыгаа гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болохыг нь олж мэдсэн юм. Миний зүгээс аавыгаа алдсандаа маш их гомдолтой байна, бидний зүгээс гэм буруутай этгээдээс эд зүйл нэхэмжлэхгүй, харин тэр хүнд зохих хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг. /2 хавтас 21-23 дугаар хуудас/,

Гэрч Г.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…“Тэнэмэл” арга хэмжээний хүрээнд 14 дүгээр хорооны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Базаррагчаагийн хамт мөн онцгой байдлын дэд ахлагч Цолмонбаяр гэж хүн бид гурав Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тэнэмэл хүмүүс олноор цуглардаг газруудаар явж шалгаж байгаад “Хурд” ХХК-ний хашааны зүүн хойд хэсэгт “Орос байшин” ХХК-ний бетонон хашааны урд буланд байдаг банзан амбаарт очиж би орж үзэхэд нэг хүн доош харсан байдалтай хэвтэж байсан. Би эхлээд хөөе гээд дуудаад хөдлөхгүй болохоор хувцаснаас нь татаад үзэхэд хөшсөн, нас барсан байдалтай байсан. Би станцаар хэлтсийн жижүүр, Улиастай 10-д энэ талаар мэдэгдээд, цагдаагийн ахлах ахлагч Базаррагчаа 102 дуудлага өгсөн. Зодоон цохион болсон гэхээр шинж тэмдэг байгаагүй…” гэх мэдүүлэг. /1 хавтас 63 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би Баянзүрх дүүргийн 14 хороо, Ахмадын хороолол, Цагаанхуаран хороолол дунд байрлах хүнсний дэлгүүрүүд болон мөн “Нарантуул” захын өргөтгөлийн дотор байрлах 7 павилонд нарийн боов, талх зэргийг түгээлтээр хүргэн өгдөг. Зах 7 хоногийн 2 дахь өдрөөс бусад өдөр захиалга өгсөний дагуу очдог. Хамтран ажилладаг хүн байхгүй. Би уг чиглэлд 2015 оны 10 дугаар сараас эхлэн явдаг болсон бөгөөд зах дээр очоод М гэх буурал үстэй, 50 орчим насны ахтай хамт түгээлт хийгээд 5.000 төгрөг өгдөг юм. Миний өмнө ажиллаж байсан Б гэх залуу мөн л уг ахтай хамт түгээлт хийдэг байсан болохоор надад зааж өгсөн юм. Би М ахын бүтэн нэр болон хочийг нь мэдэхгүй. Харин амьдардаг айлыг нь мэднэ. Би тэр айлаас нь байнга очиж авдаг байсан. Сүүлийн үед зах дээр 10-11 цагийн орчимд явж байхад нь уулзаад хамт түгээлт хийдэг болсон. Ер нь захын ард байдаг айлаас өглөө эрт авахад урьд орой нь уусан байдалтай архи үнэртэж байдаг. Ер нь архи уугаагүй хамт ажилласан удаа бараг ховор гэж санаж байна. Хаяа л архи уугаагүй байдаг. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өглөөний 11 цагийн орчимд “Нарантуул” захын өргөтгөл орох гээд захын урд төв замаар өргөтгөл орох уулзвар дээр тааралдаад машинд суулгаж өргөтгөлийн зүүн хаалгаар орсон гэж санаж байна. М ах архи уугаагүй байх шиг байсан. Өмнө өдөр уусан архины эхүүн үнэр үнэртэж байсан. Бид хоёр өргөтгөл дотор цаг орчим түгээлт хийгээд М ах 5.000 төгрөгөө аваад явсан. Тэр өдрөөс хойш ахиж уулзалдаагүй. 2015 оны 12 дугаар сарын 26-ны өглөө өргөтгөл дээр ирэхэд М ах байгаагүй…” гэх мэдүүлэг. /1 хавтас 64-66 дугаар хуудас/,

Гэрч Ш.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би хамгийн сүүлд 2015 оны 12 сарын 5-ны өдөр байх Нарантуул зах дээр 09 цагийн үед ирэхэд Э.Мөнх-Эрдэнэ ирчихсэн байж байсан. Тэгээд би Мөнх-Эрдэнэтэй мэндлээд юу байна гэж юм ярьж байгаад салсан. Тэрнээс хойш таараагүй байж байгаад 2015 оны 12 сарын сүүлээр Ганаа гэдэг эмэгтэй надаас “Мөнх-Эрдэнэ нас барсан байна. Дүү охиных нь утсыг мэдэхгүй биз” гээд асуусан…” гэх мэдүүлэг. /2 хавтас 42 дугаар хуудас/,

Гэрч А.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Э.Мэ ах 5 жилийн өмнө манай аавын нэг таньдаг хазгар Төмөрөө гэх найзынд нь хамт амьдарч байгаад тэр Төмрөө гэх хүн нэг өдөр гэрээсээ хөөсөн гэсэн. Тэгээд очих айл байхгүй үед нь манай аав өрөвдөөд манайд хамт бай гээд бид гурав 2010 оноос хойш Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 2-47б тоот хашаанд байдаг манай гэрт байх болсон. Тэр үеэс хойш би таньдаг болсон. 2014 оны 08 дугаар сард манай хашаа газарт ороод манайх хашаагаа буулгах болоод Мөнх-Эрдэнэ ахыг хамт авч нүүх гэхэд би “Нарантуул” зах дээр тэрэг түрдэг ажилтай юм чинь та хоёртой хамт явж чадахгүй, хол газраас унааны мөнгө байхгүй гээд манай хоосон хашаанд байшингийн үлдэгдэл модоор модон амбаар бариад тэндээ үлдсэн. Тэрнээс хойш байнга тэр хашаандаа амьдарч байсан…” гэх мэдүүлэг. /1 хавтас 74-77 дугаар хуудас/,

Гэрч С.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би талийгаачтай 2015 оны 12 сарын 10-ны үеэр зах дээр уулзсан, тэрнээс хойш уулзаагүй байж байгаад нас бардаг өдөр нь би гороондоо гараад явж байхад цагдаа дуудаад та энд байдаг хүнийг таних уу гэсэн, тэгэхээр нь би танина гээд хэлсэн чинь за тэгвэл очоод хараад таньдаг хүн чинь мөн байна уу гэхээр нь хамт очоод харсан чинь талийгаач мөн байсан” гэх мэдүүлэг. /1 хавтас 80-83 дугаар хуудас/,

Гэрч Ж.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2003 оноос хойш “Нарантуул” зах дээр тэрэг түрж байна. Би талийгаач Э.Мийг Говришик гэдэг хочоор нь 2004 оноос хойш мэднэ. Би талийгаачтай энгийн харьцаатай, хааяа нэг хамт архи хувааж уучихаад тааралдахаараа мэндлээд л явдаг юм. Би талийгаач Э.Мэтэй хамгийн сүүлд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 цагийн үед Өргөтгөл дээр таарах үед талийгаач ачаа зөөгөөд явж байсан. Тэгэхээр нь би талийгаачтай мэндэлчихээд явсан, би зах дээгүүр явж байгаад буцаад 17 цагийн үед захын арын мангасын амаар гарах үед талийгаач “Шилэн” дэлгүүрийн харалдаа газар хэвтэж байсан. Тэгэхээр нь би талийгаачийг татаж босгоод гэрт нь хүргэж өгсөн юм. Тэрнээс хойш би талийгаачтай уулзаагүй байж байгаад 2016 оны 04 сарын дундуур “Нарантуул” зах гарах үедээ тэрэгчидээс Э.Мийг нас барчихсан болохыг нь дуулсан юм...” гэх мэдүүлэг. /2 хавтас 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Т.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Г нь манай хажуу өрөөнд 2015 оны 12 дугаар сарын 22-оос 25-ны өдрийг хүртэл 3 хоног л байсан. ...Миний санаж байгаагаар 2015 оны 12 дугаар сарын 23-аас 25-ны хооронд уг эд зүйлээ оёж дуусгаад 25-ны өдөр хүнд нь аваачиж өгчихөөд үдээс хойш 16 цагийн үед халамцуу ирэхдээ 0.5 граммын Стандарт архи болон 2 шил пивотой орж ирээд надтай хувааж уусан юм. Тэр өдөр Х.Г өглөө хэдэн цагт гарсаныг нь мэдэхүй, харин үдээс хойш 16-17 цагийн хооронд дээр хэлсэнчлэн нэлээд халамцуу архи болон 2 шил “Боргио” пиво барьчихсан орж ирсэн юм...” гэх мэдүүлэг. /2 хавтас 102 дугаар хуудас/,

Гэрч Б.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зурган дээрх Х.Г гэх хүнийг би танихгүй, түүнтэй хамт архи ч ууж байгаагүй. Би 2015 оны 11 дүгээр сард Дархан хот хоёрын хооронд 64-67 УБ саарал өнгийн Соната 6 маркын машинтай таксинд явж байсан болохоор жолооч нар мэднэ. Х.Г миний Брашик Тайванаа гэдэг хочийг мэдэж байгаа болохоор хамт Авдрантын хорих ангид хоригдож байсан байж магадгүй. Тэгээд л Х.Г нь нэрийг барьж хамт архи уусан гэж худлаа ярьж байна...” гэх мэдүүлэг. /2 хавтас 58-60 дугаар хуудас/,

Гэрч Ч.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Фото зураг дээрх хүнийг хараад таньж байна. Нэрийг нь мэдэхгүй, ямар ч байсан архи уусан байдалтай явдаг. Манайд “Талх чихэр” ХХК-ний түгээлт хийдэг байсан. 2016 оны 12 сарын сүүлээр харагдахгүй болсон.” гэх мэдүүлэг. /1 хавтас102 дугаар хуудас/,

Гэрч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би Нарантуул зах дээр тэрэг хариуцсан байцаагчийн ажил хийдэг. Мөөгий /ковришка/ манайхаас тэрэг авч түрдэг байсан. 60 гэсэн дугаартай тэргийг түрдэг байсан. Манайх тэрэг өгөх болгондоо бүртгэл бичдэг байсан. Мөөгий хамгийн сүүлд 2015 оны 12 сарын 6-ны өдөр тэрэг авч ажиллачихаад буцааж өгөөд тэрнээс хойш дэхин тэрэг аваагүй байна. Мөн тэрнээс хойш би ч хараагүй…” гэх мэдүүлэг. /1 хавтас 108-109 хуудас/,

Гэрч Р.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Миний санаж байгаагаар 2015 оны 12 сарын 10-ны орчмоос хойш өргөтгөл хэсгээр харагдаагүй…” гэх мэдүүлэг. /1 хавтас 118-119 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө ээж Бямбадаваа ажил дээрээ буюу нэгдүгээр төрхөд гараатай байсан. Аав Балт 421 дүгээр ангид ял эдэлж байгаа, би гэртээ 13 настай Зэв, 9 настай бага дүү Зэлэм нарын хамт гэртээ жижиг өрөөндөө 2 дүү орон дээр унтаад, би орны хажууд унтаж байсан. Би 01 цагийн үед унтахаар хэвтсэн. Тэгтэл 2 цагийн үед хөнжил хөдлөөд байхаар нь сэргээд нүдээ нээхэд дээрээс нэг хутгатай эрэгтэй хүн харж байсан. Би буцаад нүдээ анихад хөөш чи босоод ир, намайг харах юм бол ална шүү, хоёр дүүг чинь ална шүү, цаашаа хараад яв гээд хүзүүнд хутга тулгаад намайг жижиг өрөөнөөс дагуулж гараад том өрөө рүү орсон. Манай гэрийн бүх өрөө харанхуй байсан, тэгээд том өрөө рүү ороход гэрэл нь асаатай байсан. Тэр хүн асаасан юм шиг байсан. Том өрөөнд ороод блоконы тэнд зогсож байгаад өвдөг дээрээ сөгд, миний өмдийг тайл, миний боовыг хөх гэж тэр хүн надад хэлсэн. Би мэдэхгүй шдээ ахаа гэхэд одоо ингэж сур, хоолойг чинь хэрчинэ шүү, ална шүү пизда минь гэж надад хэлээд би өмдийг нь тайлаад боовыг нь хөхөж эхэлсэн. Миний дээр гараад хөдөл гээд байсан, тэгээд болохгүй миний бэлэг эрхтэн рүү боов нь орохгүй байсан чинь өндийж харж байгаад стэйк дотор байсан хөлс дарагчийг аваад наадахаа өөрөө тултал нь хий гэж надад хэлэхээр нь би өөрөө хийх гэж үзэхэд орохгүй байсан. Тэгтэл 2 хөлөө алцайгаад хэвтэж бай гэж хэлээд өөрөө хөлс дарагчийг авч байгаад миний бэлэг эрхтэн рүү хүчтэй хийсэн. Тэгээд би “ахаа, би саяхан хагалгаанд орсон, оёо задрах гээд өвдөөд байна” гэж хэлэхэд ална шүү гичий минь гээд хутгаа хүзүүн дээр бариад нөгөө гараараа хөлс дарагчийг миний бэлэг эрхтэн рүү хүчтэй хийж байсан. Тэр үед миний бэлэг эрхтэнээс цус гарахад яагаад наадахаас чинь цус гардаг юм, наадахаа арчаад ир гэж хэлээд чи миний царайг харах гээд байна уу, цаашаа нүдээ аниад яв гээд хутга нүд дээр тулгаад намайг нэг л харах юм бол чамайг алаад хоёр дүүг чинь бас ална шүү гэж хэлсэн. Би 00 ороод шээхэд араас орж ирээд хөлөө алцайлгаад энэ дээр зогс гээд почкиний арын устай хэсэг дээр зогсоогоод, тонгойгоод хотой гээд байсан. Тэгээд араас хийх гэж үзэж байгаад болохгүй болохоор нь алив том өрөө рүү оръё гэж намайг дагуулж ороод миний боовыг хөх, миний боовноос амаа салгахгүй хөхөөд яв гээд 00 өрөөнөөс том өрөө хүртэл явсан. Тэгээд гэнэт сайхан ааштай болоод ахын дүү чи даарч байна уу, чи яагаад чичрээд байгаа юм, ахаасаа битгий ай, би блоконы хаалга хаая, чи хөнжил аваад ир хөнжил нөмрөөд сууж бай гэж хэлсэн. Би жижиг өрөөнөөс хөнжил авчираад нөмрөөд сууж байхад хөөе гичий минь чи намайг цагдаа нарт хэлэх үү, намайг цагдаа нарт барьж өгөх үү, өгөх юм бол ална шүү, би эндээс хоолойг чинь хэрчиж байж гарна гэх зэргээр хэлж байна. Би даараад ягаан өнгийн цамц дээгүүрээ өмссөн, хөнжил нөмрөөд сууж байхад хөнжилөө дэлгээд цамцаа тайлаад алцайгаад зогс гэж надад хэлсэн. Тэгээд миний салтаанд хутга бариад би одоо ийшээ чинь дүрнэ гээд миний бэлэг эрхтэн рүү чичээд байсан, хутгаа жоохон хүргээд болиод байсан. Тэгсэнээ бие дээгүүр иртэй хэсгийг нь хүргээд намайг хүнд хэлэх юм бол би чамайг одоо ална шүү за юу гээд байсан. Тэгж байгаад бугуйн цагаа хараад танай ээж чинь хэдээс ирэх билээ. Би чамайг мэднэ шүү дээ, чи ШУТИС-д сурдаг, ээж чинь нэгдүгээр төрхөд сувилагч хийдэг гэж хэлээд ээж чинь өглөө хэдээс буух юм гэж надаас асуусан. Би өглөө 9 цагт гэртээ ирдэг гэж хэлсэн. Тэгтэл цагаа хараад чи бид хоёрт цаг байна, 3 цагийн зай байна, 3 цаг чамайг шаах хангалттай хугацаа байна гэж надад хэлсэн. Ах нь одоо согтуу болохоор миний боов босохгүй байна, миний боовыг хөхөж босгоодох, би дараа эрүүл болсон үедээ ирж чамайг жинхэнэ шаанаа за юу гээд байсан. Тэгж байгаад миний дээр гараад алцайгаадах гэж надад хэлээд ахаа би өвдөөд байна гэхэд миний нүүр рүү гараараа цохиод хөл рүү өшиглөсөн, тэгэхлээр нь ахаа та битгий намайг зодоод байлдаа гэж хэлсэн. Тэгээд тэр ах миний дээр гарч надтай бэлгийн ажил хийж байгаад ах нь тавьчихлаа сайхан боллоо гэж хэлээд чи намайг хүнд хэлэх гээд байна тээ ахын дүү гээд байсан. Тэгэхлээр нь би хүнд хэлэхгүй ээ гэж хэлэхэд за би найдлаа шүү гэж хэлсэн. Танай гэрт идэх юм байна уу, уух юм байна уу гэхээр нь би крантнаас хүйтэн ус хийж өгсөн, ахыгаа уучлаарай, ах нь 4 жил хүнтэй унтаагүй, чамайг хараад хүсээд ингэчихлээ, гомдоосон бол уучлаарай, жоохон дүүгээ айлгасан уу гээд миний хоёр хацарнаас бариад хөөрхөн охин юм аа чи, ах нь чамайг харж байгаа шдээ, би дахиж маргааш ирнэ, заавал гэж хэлж байсан. Намайг ойрхон траншэйнд дагуулж орно гэж хэлж байсан. Гарах гэж байхдаа жижиг өрөөнд ороод юм, хумнууд ажиглаж байж байгаад манай гэр бүлийн зургийг хараад Балт байна шдээ, танай аав чинь Чойрын шоронд байгаа билүү, аль шоронд байгаа билээ гэж хэлсэн. Би Амгалангийн шоронд гэж хэлэхэд аан чихрийн шорон уу, чи ааваасаа асуугаарай Чойрын согтуу Төмрөө билүү, Төрөө гэж хэлээд манай ах байгаа юм, ааваасаа сайн асуугаарай намайг сайн танина гэж хэлсэн. Манай гэрээс авч явах юмнуудаа бэлдчихсэн байсан. Тэгсэнээ тэр юмнуудаа харж байгаад би ямар сонин юм авчихсан юм бэ, эд нар хэрэггүй, надад чи мөнгөн эдлэлүүдээ ялгаад өгөөдөх гэж хэлсэн. Би мөнгөн эдлэлүүдээ ялгаж өгсөн. Түүнд мөнгөн гинжнүүд хэд байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Мөнгөн бөгж, бугуйвч, дээлний товч 5-6 ширхэг, миний сувдан шигтгээтэй мөнгөн бөгж, 2 ширхэг цэвэр мөнгөн хундага, Компакийн Айпад буюу электрон тэмдэглэлийн дэвтэр зэрэг зүйлийг авсан. Мөнгөн эдлэлүүдээ 2 талын өмдний халаасандаа хийж Айпад болон түүний зааврыг цагаан өнгийн уутанд хийгээд гарсан. ...Өмнө би тэр эрэгтэйг огт харж байгаагүй, манай гэрт ганцаараа орж ирсэн, хар өнгийн малгайтай цамц, жинсэн хар хөх өнгийн өмд, пүүз, үсгүй юүдэнтэй хар өнгийн куртик, тэмээний ноосон ороолт, малгай зэрэг зүйл өмссөн байсан. Дотуураа олон өмд давхарласан байсан. Царайг нь дахин харвал танина. Ойролцоогоор 30 орчим насны доод уруулны доод хэсэгт сахалтай, тэр нь бууралтсан, барзгар бор царайтай, нүд нь улаан болсон байдалтай, архи үнэртсэн, согтуу байсан. Манай гэрээс гарахдаа эрүүл болоод гарсан. Тэр залуугийн бэлэг эрхтэн нь угаараа нарийн үзүүр хэсгээрээ арьс нь юм чихсэн юм шиг томорсон байдалтай байсан. Үүдэн 1 шүд нь байхгүй, бусад шүднүүд нь хааш, яаш хэлбэртэй байсан, бэлгэвч огт хэрэглээгүй, тэр залуу бэлгийн харьцаанд орж байхдаа 3 удаа дур тавьсан. Миний бэлэг эрхтэн урагдалттай, үрэвсээд улайсан, хөндүүр байдалтай, өвдөг зулгарсан, гуя хөндүүр зэрэг байдалтай байна. Зүүн хацарт цохиулсан хөндүүртэй байна...” гэх мэдүүлэг. /2 хавтас 147-148 дугаар хуудас/,

Гэрч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ажил дээрээ жижүүртэй байхад охин Б.Б над руу 99745186 өөрийн дугаараас залгаж “ээж хулгайч орж ирээд мөнгөн эдлэл хулгайлж намайг хүчиндээд” гэж хэлээд уйлсан. Би итгэж өгөхгүй эргэж залгаад зүүдлээд байгаа юм уу миний охин гэж асуухад үгүй та хурдан ирээч айгаад байна гэж хэлсэн. Би ажлаасаа чөлөө авч 08:20 цагт гэртээ ирэхэд манай охин уйлсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг. /2 хавтас 149-150 дугаар хуудас/,

Гэрч Б.Зэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр ээж ажилдаа явсан эгч Б.Б, дүү Зэлмэ нарын хамт гэртээ байж байсан. Зурагт үзэж байгаад 01-02 цагийн үед жижиг өрөөнд унтсан. Орон дээр би дүү Зэлмэтэй цуг унтсан, эгч газар буюу орны баруун талд унтсан. Гэрт өөр хүн багаагүй. Би гаднаас ямар нэгэн хүн орж ирсэнийг мэдээгүй, шөнө огт сэрээгүй унтаж байгаад өглөө сэрсэн...” гэх мэдүүлэг. /2 хавтас 159-160 дугаар хуудас/,

Хохирогч О.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн үед нөхөр ирээд намайг аваад бид 2 хамт гэрт очсон. Гэртээ орсон чинь том өрөөний цонх, болконы хаалга онгорхой байсан. Манай гэрээс 41 инчийн хэмжээтэй хар өнгийн “Шарп” брендийн зурагт, хар өнгийн, дунд зэргийн урттай, малгайтай эмэгтэй хүний булган шуба, 2 ширхэг куртик, саарал өнгийн цаа буган гутал, монгол дээл, монгол гутал, 2 ширхэг булган малгай зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. 41 инчийн Шарп зурагт 1.200.000 төгрөг, эмэгтэй булган шуба 3.000.000 төгрөг, 2 ширхэг хос булган малгай 379.000 төгрөг, хос монгол дээл 380.000 төгрөг, монгол гутал 300.000 төгрөг, эрэгтэй Аляска куртик 350.000 төгрөг, эмэгтэй хар өнгийн урт куртик 450.000 төгрөг, цэнхэр өнгийн эмэгтэй куртик 180.000 төгрөг, цаа буган гутал 600.000 төгрөг, хар өнгийн богино түрийтэй гутал 170.000 төгрөг, эрэгтэй үнэртэй ус 500.000 төгрөг, хүрэн хөнжил 40.000-50.000 төгрөг, Говь гудас 70.000-80.000 төгрөгний үнэтэй худалдаж авсан. Би өмнө орцны жижүүрээр ажиллаж байсан эмэгтэйгийн хүү нь гэж хэлж байсан Ганзориг гэх хүнийг сэжиглэж байна. Манай гэрт хулгай орохоос 7 хоногийн өмнө 2016 оны 12 дугаар сарын 15-ны оройн 23 цагийн үед би ганцаараа байсан. Тэр үед гэрийн тагтны цонхыг хүн нүдээд байхаар нь өрөөнийхөө гэрлийг асаагаад харсан чинь жижүүр эмэгтэйгийн хүүхэд гэх залуу байсан. Би тухайн үед ямар нэгэн зүйл бодолгүй цонхоо онгойлгоод оруулсан чинь тэр Ганзориг гэх залуу нилээн согтсон байдалтай надаас “Мөнгө өг, өгөхгүй бол ална шүү” гэж хэлсэн. Би айсан болохоор “одоо надад бэлэн 30.000 төгрөг байна” энийг аваад яв  гэж хэлэхэд Ганзориг үгүй өөр мөнгө нэмж өг гэхэд Ганзоригоос айгаад маргааш чамд мөнгө өгнө, одоо 30.000 төгрөг байна” гэж хэлсэн. Ганзориг надаас 30.000 төгрөг аваад гэрийн хаалгаар гараад явсан. Айгаад цагдаагийн байгууллагад мэдэгдэх юм бол намайг ирээд алчих байх гэж бодоод мэдэгдээгүй. Тухайн үед манай нөхөр хөдөө явчихсан байсан болохоор энэ талаар мэдээгүй. Учирсан хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг. /4 хавтас 49-51 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны өвөл хэдэн сард гэдгийг нь сайн санахгүй байна, шинэ жилийн өмнөхөн гэж бодож байна. Манай Баянзүрх дүүргийн 02 дугаар хороонд байрлах Тайга нэртэй караоке, паб, буудалд үйлчлүүлсэн нэг эрэгтэйг манай охин энэ хүн гарын ур дүй сайтай гэж байна гэж надад хэлсэн. Би тус хүнтэй уулзаад бөөгийн хойморын хөгшин гэдэг нэртэй зүйл оюулна гэж захиалга өгөөд даавуу өгч явуулсан. 2 билүү 3 хоногийн дараа хийгээд ирсэн байсан. Өөрийгөө найзуудтайгаа нийлж подвол түрээслэн, Сансар хавьцаа юм оёдог гэж байсан. Анх тэгж юм хийлгэж танилцаж байсан. Тэгээд нэг эрэгтэй дээл байгаа захилга өгсөн хүн нь авахгүй байгаа гэж байсан. Би оёдол нь хэр юм гэж үзэх гэж аваад ирээч гэж хэлэхэд цэмбэрхүү материалтай ногоон, цэнхэр өнгийн дээл, хүрэн суран бүстэй авчирч байсан. Би тус дээлийг нь үзэхэд өлөн хир суусан байхаар нь хир болсон байна гэж хэлэхэд захиалсан хүн нь удаан хугацаанд ирж аваагүй бохир газарт ажилладаг болохоор хир суусан байх гэж надад хэлсэн. 80.000 төгрөгөөр зарна гэж байсан, бид нар худалдаж аваагүй, паб-д байж байсан. Авах хүн байвал зарчихаарай гэж хэлж байсан, тэгээд тус хүн дахин ирээгүй алга болсон. Дээл нь байж байсан, цагдаа нар ирж асуухад нь би хулгайн юм гэдгийг нь мэдээд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг. /4 хавтас 80-81 дүгээр хуудас/,

Хохирогч З.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байдаг Сүлдэн нэртэй эмийн сан дээр ажлаа хийгээд байж байтал 30 орчим насны үл таних залуу орж ирээд эгчээ надад автобусны мөнгө өгөөч, би төрсөн өдөрт ороод унааны мөнгөгүй болчихлоо гэсэн. Тэгэхээр нь би мөнгө байхгүй гэсэн, тэгтэл толгой өвдөөд байна эм өгөөч гэсэн, тэгэхээр нь би ус хийж өгөөд толгойнд уудаг цетрамон гэдэг эм өгсөн. Тэгээд би мөнгөө өгөх юм байх гэж бодсон, тэгтэл лангуунд байгаа эмнүүдийг асуугаад энэ ямар үнэтэй юм бэ гээд байсан, нэг витамин авч өгөөд гарт нь бариулсан тэгтэл надад буцааж өгөөд эгчээ та янз бүрийн юм зардаг юм байна, би оёдол хийдэг цехтэй, таньд авчирч хийсэн юмаа тавьж заруулна гэсэн. Тэгээд нэг утасны дугаар өгсөн, нэг сэжигтэй санагдахаар нь чи одоо яв гэтэл явахгүй өөр юм яриад байсан. Тэгээд нэг харааны шил аваад өөрөө зүүж үзээд энэ ямар үнэтэй юм бэ гээд асуугаад байсан, би эхнэрээсээ салсан, манай охинд таарах болов уу гээд үзсэн. Тэр үед би айгаад хүн орж ирээсэй гээд асуусан зүйлийг нь үзүүлээд байсан. Тэгсэнээ гэнэт чамайг хүчиндсэн ч яадаг юм гээд лангууны араар орж ирээд миний үснээс зулгаагаад чирээд нөгөө талын өрөөнд оруулсан, би туслаарай гээд орилсон. Нөгөө өрөөнд оруулаад намайг хувцасаа тайл гэсэн, ширээн дээр байсан хутга авах гээд ухас гэхээр нь би түрүүлж хутгаа аваад чамайг ална шүү гээд айлгах санаатай хэлтэл та өөрөө шоронд орно шүү гэсэн. Тэгээд би гараад зугтсан, нөгөө залуу миний араас удалгүй цонхны төмөр барьсан гарч ирсэн. Тэр хоорондоо миний 2 ширхэг гар утас Нокиа, Самсунг, нөгөө утасны нэрийг сайн мэдэхгүй байна, авсан байсан. Дараа нь Нийслэлийн цагдаагийн газрын хүн миний утасыг үзүүлсэн, 2 утас нь мөн байсан, 1 утас нь байхгүй байсан. Би Жоби орж найзынхаа утсаар цагдаа дуудсан. 165-170 см орчим болуу гэж бодсон, хууз сахалтай, бор шар куртик өмссөн, хар бараан өнгийн өмдтэй, үдээстэй гуталтай, ноолууран бололтой малгай өмссөн байсан. Миний үс унасан, хумс хугалсан, өшиглөсөн болохоор баруун бөөрөнд хөхөрсөн байсан. Бор шар өнгийн хэтэвч, дотроо 50.000 төгрөг, задгай 8.000 төгрөг нийт 58.000 төгрөг, мөн ХААН банкны виза карт, флаш тоглуулагч, дотроо ажлын тайлантай, мөн татвар гэсэн бүх зүйлээ бичсэн байсан ломбардны бичиг бас байсан. Уг зүйлээс болж би татвар болон бүх зүйлээ хуулийн хугацаанд нь төлж чадаагүй. Хохирлоо барагдуулж авмаар байна, гомдолтой байна...” гэх мэдүүлэг. /3 хавтас 101-104 дүгээр хуудас/,

Гэрч Н.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21 цагийн үед манай эмийн сангаас холгүйхэн эмийн санд ажилладаг манай найз Баасанхүү нүүр нь хувхай цайчихсан их айж сандарсан, үс нь арзайчихсан, уйлчихсан байдалтай орж ирээд сая манай эмийн санд 30 орчим насны нэг танихгүй өндөр залуу орж ирээд эхэндээ энэ тэр юм асууж ярьж байснаа гэнэтхэн лангууны араар орж ирээд намайг үсдэж чирээд цаад өрөө рүү оруулаад хүчиндэх гэхээр нь би түүнээс түрүүлж ширээн дээрх хутгыг авч байгаад арай хийж зугтаагаад гараад ирлээ гэсэн. Тэгээд миний гар утсыг авч нөхөр рүүгээ болон цагдаа руу ярьж мэдэгдсэн. Тухайн үед Баасанхүүгийн царай нь хувхай цайчихсан нэг л биш байхаар нь даралтыг нь үзэхэд ихэсчихсэн байхаар нь суулгаж ус өгч жаахан тайвшруулсан...” гэх мэдүүлэг. /3 хавтас 108-109 дүгээр хуудас/,

Гэрч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 цагийн үед гэрийнхээ том өрөөнд компьютер дээр ажлаа хийгээд сууж байтал хүмүүс шуугилдах чимээ гарсан. Эхэндээ би дээд талын айлын хүүхдүүд гүйлдээд шуугиад байна гэж бодсон. Тэгтэл уг дуу чимээ дээд талын айлаас биш хажуу талын эмийн сангаас гарч байсан. Тэгэхээр нь би цонхоороо хартал гадаа 2-3 уулаа явж байсан хүмүүс эмийн сан руу хараад зогсчихсон байсан. Тэгтэл эхлээд эмийн сангийн эгч гараад гүйсэн, түүний дараахан 30 орчим насны нэг өндөр бор куртиктэй залуу гартаа урт төмөр барьчихсан гарч ирээд төмрөө тэр эгч рүү шидчихээд зүүн тийшээ байр хашаа хоёрын завсараар ороод зугтаачихсан. Тэгэхээр нь би утсаараа цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /3 хавтас 106-107 дугаар хуудас/,

Гэрч М.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 11-ний 16 цагийн үед ажил дээр буюу Хүчит шонхор захын урд Буман живаа үсчингийн газарт ганцаараа байж байхад гаднаас өндөр шар эрэгтэй орж ирээд хөдөө явах гэсэн юм, унааны мөнгө хүрэхгүй байна гэж хэлээд ягаан өнгийн утас гаргаж ирээд 20.000 төгрөгөөр зарна гэсэн. Би 12.000 төгрөгөөр худалдаж авсан. Утас нь огт бариагүй яг зарсан чигээр нь би авч ирж өгч байна. Өндөр шар, халтайсан хүн байсан. Ганзориг гэх хүний зургийг харлаа надад утас зарсан хүн мөн байна...” гэх мэдүүлэг. /3 хавтас 110 дугаар хуудас/,

Гэрч Э.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр саын 10-нд Хүчит шонхор захын В зааланд нэгж зараад байж байхад өглөө 9-10 цагийн үед нэг эрэгтэй утас зарна авах уу гэж орж ирэхээр нь харахад Нокиа байсан, тэгэхлээр нь хуучны утас байна, гайгүй байж магадгүй юм байна гэж бодсон. Тэр залуу Нокиаг, нэг баттарэй байхгүй утастай 5.000 төгрөгөөр зарна гэж байсан, хар өнгийн андройд бас нэг утас байсан, түүний үнийг нь асуугаагүй. Би баттарэйгүй хоёр утсыг нь 3.000 төгрөгөөр худалдаж авсан. Нокиа нь цагаан өнгийн корпустай, шил нь хагархай байдалтай, баттарэй байхгүй байхаар нь би түүнийг ахдаа өгөхөд манай ах хар өнгийн корпус хийлгээд, баттарэй, таг зэргийг хийлгэсэн байсан. Нөгөө утас нь яг хэвээрээ баттарэйгүй байдалтай байгаа ...” гэх мэдүүлэг. /3 хавтас 111-112 дугаар хуудас/,

Хохирогч Г.Мөнхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аж ахуй нэгжид 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө хулгай орж караоке 2 иж бүрэн машин нэг бүрийн үнэ 1 сая төгрөг, Сархад 0.75 литр 2 ширхэг 24.000 төгрөг, 0.5 литр 2 ширхэг 18.000 төгрөг, Болор архи 0.75 литрийн архи 4 ширхэг 68.000 төгрөг, Соёрхол 0.75 литрээс 2 ширхэг 30.000 төгрөг, 0.5 литрээс 2 ширхэг 22.400 төгрөг, Хар Чингис архи 0.75 литрээс 2 ширхэг 28.000 төгрөг, 0.5 литрээс 2 ширхэг 21.400 төгрөг, 1 литрийн Фрута жүүс 1 ширхэг 1700 төгрөг, Алпин голд шоколад 3 ширхэг 4.800 төгрөг, лаазтай самар 1 ширхэг 1700 төгрөг, Орбит бохь 3 ширхэг 1500 төгрөг, Сангира дарс 1 ширхэг 9000 төгрөг, Мадлин 1 ширхэг 11.000 төгрөг, Гарон дарс 1 ширхэг 13.000 төгрөг, Паприка чипс 1 ширхэг 3800 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан. Саяхан буюу 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байх хулгай хийсэн хүнийг олж тогтоосон гээд караоке 2 машинаа хүлээж авсан. Бусад алдагдсан зүйлээ олж аваагүй, гомдолтой байна. Үлдсэн хохирлыг хулгай хийсэн хүнээс нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг. /3 хавтас 36-37 дугаар хуудас/,

Хохирогч Б.Намжимийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Стар бакс” нэртэй караоке ажиллуулж байна. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр шинэ жилийн баяр байсан учир ажиллуулаагүй. Орой 21:00 цагийн үед би өөрөө шалгаж үзэхэд хэвийн байсан. 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 12:00 цагийн үед түрээслүүлэгч Сүхбаатар утсаар залгаад “карокены чинь цонх онгорхой байна гэнэ, очиж шалгаарай” гэж хэлсэн. Би 13:00 цагийн үед очиход баруун талын шатан дээр байдаг тек рүү харсан цонх онгорхой байсан. Тэгээд хаалгаа онгойлгоод ороход текэн дээр байсан архи, пивонууд гээд бараанууд алдагдсан байсан. Алдагдсан эд зүйлийн хохирлоо барагдуулж авбал өөр гомдол санал байхгүй. “Стар бакс” караокед 2015 оны 12 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө хулгай орж караоке машин 2 ширхэг нэг бүрийн үнэ 1.000.000 төгрөг нийлээд 2.000.000 төгрөг, 0.75 литр Сархад архи 2 ширхэг 1 ширхэг нь 12.000 төгрөг, нийлээд 24.000 төгрөг, 0.5 литрийн Сархад архи 2 ширхэг 1 ширхэг нь 9000. төгрөг, нийлээд 18.000 төгрөг, 0.75 литрийн Болор архи 4 ширхэг 1 ширхэг нь 17.000 төгрөг нийлээд 68.000 төгрөг, 0.75 литрийн Соёрхол архи 2 ширхэг 1 ширхэг нь 15.000 төгрөг, нийлээд 30.000 төгрөг, 0.5 литрийн Соёрхол архи 2 ширхэг 1 ширхэг нь 11.200 төгрөг нийлээд 22.400 төгрөг, 0.75 литрийн Хар Чингис архи 2 ширхэг 1 ширхэг нь 14.000 төгрөг, нийлээд 28.000 төгрөг, 0.5 литрийн Хар Чингис архи 2 ширхэг 1 ширхэг нь 10.700 төгрөг нийлээд 21.400 төгрөг, Фрута жүүс 1 ширхэг 1700 төгрөг, Алпин голд шоколад 3 ширхэг 1 ширхэг нь 1600 төгрөг нийлээд 4800 төгрөг, лаазтай самар 1 ширхэг 1700 төгрөг, Орбит бохь 3 ширхэг 1 ширхэг нь 500 төгрөг нийлээд 1500 төгрөг, Сангира дарс 1 ширхэг нь 9000 төгрөг, Мадлин дарс 1 ширхэг 11.000 төгрөг, Гарон дарс 1 ширхэг 13.000 төгрөг, Паприка чипс 1 ширхэг 3800 төгрөгөөр тус тус үнэлж байна. Дээрх эд зүйлсээс караокены 2 ширхэг машинаа буцааж авсан...” гэх мэдүүлэг. /3 хавтас 60-63 дугаар хуудас/,

Гэрч Б.Мөнгөнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн үед Альфа караокед пабад барменаар ажиллаж байж үед нэг танихгүй өндөр залуу орж ирээд танайх караокены машин авахгүй биз гээд 2 ширхэг хар дөрвөлжин караокены машин, микрафон, микрафоны утас зэргийг гаргаж ирж үзүүлээд бүгдийг нь нийлүүлээд 100.000 төгрөгөөр өглөө гэхээр нь би манайх саяхан нээсэн болохоор орлого муутай байна гэтэл нөгөө залуу надаас тэгээд хэдэн төгрөг байгаа юм тэрийгээ өгөөд авахгүй юу гэхээр нь би 35.000 төгрөг л байна гэхэд нөгөө залуу наадахыгаа өгчих дээрээс нь 2 лааз пиво өгөөд нөгөө 2 ширхэг хар дөрвөлжин караокены машин, микрофон, микрофоны утас зэргийг нь худалдаж авсан юм...” гэх мэдүүлэг. /3 хавтас 68 дугаар хуудас/,

Хохирогч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө ажилтай буюу Нийслэлийн Өргөө амаржих газарт 16 цагаар ээлжтэй байж байсан. Гурван хүүхэд аавын гэрт байсан, манай Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 10-78 тоотод хүнгүй байсан. Өглөө 11 цагт гэртээ ирэхэд асаалттай байсан гэрэл унтраатай байсан. Тэгээд би хулгайч орсон байна гэдгийг мэдээд хэсгийн цагдаад хандсан. Алдагдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд 5 ширхэг хөөрөг, нэг үйтэн хуаран дээл, хоёр хөнжил, 4 ор хөнжлийн даавуу, 3х4.5 хэмжээтэй Алтанбулаг хивс, чемодан, индукцын плитка, 32 инчийн зурагт, хар ширмэн тогоо зэрэг эд зүйл алдагдсан байсан. Манай гэрийн блокон онгорхой байсан, түүгээр орж ирсэн байх гэж бодож байна. Манай гэр хоёр давхарт байдаг блоконы доор нэг давхарт үйлчилгээний төв баригдсан байдаг түүн дээр гарахад манай гэрийн блоконоор чөлөөтэй орох боломжтой. ...Х.Г нь манай гэрт 2 удаа орж эд зүйл хулгай хийсэн. Эхнийх нь 2016 оны 01 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө тагтаар дамжин гэрт ороод охиныг маань унтаж байхад нь хутга тулган айлган сүрдүүлж байгаад хүчиндчихээд гарч явахдаа мөнгөн бөгж, бугуйвч, дээлний товч 6 ширхэг, нарийнхан сувдан шигтгээтэй мөнгөн бөгж, мөнгөн хундага 2 ширхэг, Айпад буюу элетрон тэмдэглэлийн дэвтэр зэргийг дээрэмдэн авч явсан байсан. Би уг дээрэмдэн авч явсан эд зүйлс болох мөнгөн бөгж 25.000 төгрөг, цирконон шитгээтэй мөнгөн ээмэг  2 хос, нэг хос ээмгийг 45.000 төгрөг, нийлээд 90.000 төгрөг, цулгуй унждаг мөнгөн  ээмэг 1 хос 35.000 төгрөг, мөнгөн бугуйвч 18.000 төгрөг, дээлний 6 ширхэг 1 товч нь 2.000 төгрөг гэж бодохоор нийлээд 12.000 төгрөг, сувдан шигтгээтэй мөнгөн бөгж 35.000 төгрөг, цэвэр мөнгөн хундага 2 ширхэг, 1 ширхэг нь 40.000 төгрөг, нийлээд 80.000 төгрөг, Ай пак буюу электрон тэмдэглэл 500.000 төгрөг, хөлс дарагч 3500 төгрөгөөр тус тус үнэлж байна. Дараа нь 2 хоногийн дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө гэрт хүн байхгүй байхад дахин орж Конка брендийн 32 инчийн зурагт 394.000 төгрөг, хар өнгийн бугуйн цаг 1 ширхэг 140.000 төгрөг, индукцийн плитка 130.000 төгрөг, том чемодан 65.000 төгрөг, хөнжил 48.000 төгрөг, Солонгосын ор хөнжлийн шинэ даавуу 120.000 төгрөг, бор өнгийн үйтэн хуар дээл 250.000 төгрөг, Алтанбулаг 3х4 харьцаатай хивсийг 150.000 төгргөөр, 3 ширхэг жижиг манан хөөрөг, 1 ширхэг жижиг манан хөөрөгөө 250.000 төгрөгөөр 2 ширхэг жижиг хаш хөөрөг байсан, жижиг 1 ширхэг  хаш хөөрөгөө 150.000 төгрөгөөр, хар өнгийн плиткен тогоо 35.000 төгрөг, ногоон өнгийн хүүхдийн комбинзон хуучин 30.000 төгрөгөөр, жинсэн өмд 1 ширхэг 25.000 төгрөг, хүүхдийн цагаан цамц 2 ширхэг хуучин 1 ширхэг нь 5.000 төгрөг, хүүхдийн ноосон цамц 2 ширхэг, хуучин 1 ширхэг нь 8.000 төгрөгөөр, хөргөгчин дотор байсан 20 кг үхрийн мах 1 кг 6.500 төгрөг нийлээд 130.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Дээрхи алдагдсан эд зүйлсээс сүүлд нь гэрээсээ хулгайд алдсан хар өнгийн плиткан тогоо, хар өнгийн индукцин плитка, цэнхэр өнгийн чемодан, ногоон өнгийн хүүхдийн комбинзон, жинсэн өмд 1 ширхэг, хүүхдийн 4 ширхэг цамц зэргээ эргүүлэн авсан. Уг хэргийг үйлдсэн Х.Гт маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг. /2 хавтас 243-245 дугаар хуудас/,

Шинжээч эмч М.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Задлан шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх ямар нэг архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаач Э.Мн хэдийд нас барсан болох цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Учир нь тухайн үед цогцос хөлдүү байсан ба цогцосыг гэсгээсний дараа талийгаачийн хүүрийн толбо биеийн дарагдаагүй хэсгээр үүссэн, дарахад арилахгүй байгаа нь нас барсан хугацааг тодорхойлох боломжгүй байна…” гэх мэдүүлэг. /2 хавтас 43-47 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн ¹83 дүгнэлтэд “Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун зулай, чамархай ясны цөмөрч суурь, баруун зулай, чамархай ясруу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, 2 тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн гүн дэх цусан хураа, тархины эдийн няцрал, толгойн хуйх, баруун, зүүн чамархайн булчинд цус хуралт, зүүн хацарт хуучин зулгаралт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, ооч, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь О/I/ бүлгийн цустай, биед үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй, биед спиртийн зүйл илрээгүй байна” гэжээ /1 хавтас 186-190 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн ¹819 дүгнэлтэд “Б.Б-н биед тархи доргилт, зүүн хацар, эрүүний зүүн тал орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...хөнгөн зэрэгт хамаарна. Б.Б нь В /III/ бүлгийн цустай,  ДОХ үгүй, тэмбүү өвчингүй, бэлгийн замын халдварт өвчингүй, үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн. ДНХ-н шинжилгээ хийх шаардлагатай, бэлгийн бойжилт олсон байна” гэжээ /2 хавтас 163 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн ¹3915 дүгнэлтэд “525 дугаартай Б.Бэгийн үтрээний арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь аутосомын ДНХ-ийн D3S13588, THO1, D21S11, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар 821 дугаартай Х.Гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэжээ /2 хавтас 167-168 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн ¹346 дүгнэлтэд “...Шинжилгээнд тэнцэх 4 дугаартай 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд ирүүлсэн нэгдсэн санд MN0000ӨРШ01614 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Хуягбаатар овогтой Ганзоригийн баруун гарын ядам хурууны хээтэй, 5 дугаартай 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд ирүүлсэн нэгдсэн санд MN0000ӨРШ01614 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Хуягбаатар овогтой Ганзоригийн баруун гарын дунд хурууны хээтэй тус тус тохирно” гэжээ /2 хавтас 170 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹1246 дүгнэлтэд “Х.Г-н биед гэмтэл тогтоогдсонгүй, АВО систерээр В /III/ бүлгийн цустай, гадна бэлэг эрхтэн үзүүр хэсгээр гадна биет хийсний улмаас өргөссөн байна, хэдийн гадны биет хийсэнг нарийвчлан тогтоох боломжгүй, хурьцал үйлдэх чадвартай, бэлгийн замын халдварт өвчингүй байна” гэжээ /2 хавтас 190 дүгээр хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №343 дүгнэлт: “Х.Г нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгож мэдэх чадвартай, болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /4 хавтас 109 дүгээр хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 6-12, 14-21, 23-32, 2 хавтас 48-53, 116-124, 232-240, 3 хавтас 19-21, 26-28, 45-48, 80-83, 139-146, 162-169 дүгээр хуудас/,

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хавтас 22 дугаар хуудас/,

Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хавтас 33 дугаар хуудас/,

Хангарьд барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ /1 хавтас 40 дүгээр хуудас/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 хавтас 41-47, 3 хавтас 122-123, 132-134 дүгээр хуудас/,

Ам зураг /2 хавтас 194-195 дугаар хуудас/,

Хяналтын камерт бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хавтас 138-140 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /2 хавтас 246-247, 3 хавтас 29, 64-65, 94, 116, 149, 4 хавтас 48 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хавтас 225-226, 113-115, 248, 3 хавтас 114-115, 4 хавтас 82-83, 5 хавтас 84 дүгээр хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2 хавтас 31-35, 55-57, 141-142, 4 хавтас 210-213, 5 хавтас 151-156 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /5 хавтас 21, 182 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /4 хавтас 113 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4 хавтас 114 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Х.Гт Баянзүрх дүүргийн прокуророос

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын арын шилэн захын үүдэнд иргэн Э.Мг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэх үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12,

2016 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 10 байрны 78 тоотод тагтаар нь дамжин орж хохирогч Б.Бг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан, хутга тулган хүч хэрэглэн өөрийн бэлэг эрхтэнээ хөхүүлэх, бэлэг эрхтэн рүү нь хөлс дарагчийг хийх зэргээр хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үйлдэлд мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1,

хохирогч Б.Бд хутга тулган хүч хэрэглэн, тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хурьцал үйлдсэн үйлдэлд мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.3,

2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32/Б байрны эмийн санд хохирогч З.Бг хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэхээр завдсан үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3,

2016 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 10 байрны 78 тоотод тагтаар нь дамжин орж хохирогч М.Бгийн гэрээс эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар Б.Бд хүч хэрэглэж зэвсэг хэрэглэн гэрт байсан мөнгөн бөгж, мөнгөн бугуйвч, 6 ширхэг дээлийн мөнгөн товч, сувдан шигтгээтэй мөнгөн бөгж, цулгуй мөнгөн унждаг хос ээмэг, церконон шигтгээтэй мөнгөн хос ээмэг, 2 ширхэг мөнгөн хундага, Ай Пад буюу электрон тэмдэглэл, хөлс дарагч зэрэг эд хөрөнгийг дээрэмдсэн,

2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 26 дугаар байрны 09 тоотод хохирогч О.Оийн гэрийн тагтаар нэвтрэн орж   түүний эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, биет 30.000 төгрөгийг дээрэмдсэн,

2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32/Б байрны эмийн санд хохирогч З.Бгийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж довтлон Самсунг, Нокиа 63-00, Скай зэрэг маркийн 3 ширхэг гар утас болон түрийвчтэй бэлэн 58.000 төгрөг8 Живи /GB/ плаш диск зэрэг эд хөрөнгийг дээрэмдсэн үйлдэлд мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2,

 2015 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 26 байрны 09 тоот иргэн О.Оийн гэрт тагтаар нь дамжин нэвтрэн орж, 41 инчийн Шарп маркийн зурагт, булган шуба, хос булган малгай, хос монгол дээл, монгол гутал, куртка, цаа бугын гутал, үнэртэй ус, хөнжил, гудас зэрэг эд хөрөнгийг хулгайлан, 7.619.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стар Бакс караокений цонхоор нэвтэрч, 2 ширхэг иж бүрэн караоке машин, 0.75 литрийн Сархад архи 2 ширхэг, 0.5 литрийн Сархад архи 2 ширхэг, 0.75 литрийн Болор архи 4 ширхэг, 0.75 литрийн Соёрхол архи 2 ширхэг, 0.5 литрийн Соёрхол архи 2 ширхэг, 0.75 литрийн Хар Чингис архи 2 ширхэг, 0.5 литрийн Хар Чингис архи 2 ширхэг, Фрута жүүс 1 ширхэг, Алпин голд шоколад 3 ширхэг, лаазтай самар 1 ширхэг, Орбит бохь 3 ширхэг, Сангира дарс 1 ширхэг, Мадлин дарс 1 ширхэг, Гарон дарс 1 ширхэг, Паприка чипс 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан, 1.858.900 төгрөгийн хохирол уруулсан,

2016 оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стар Бакс караокед 2 дахь удаагаа цонхоор нь нэвтэрч 0.75 литрийн Болор архи 2 ширхэг, 0.75 Соёрхол архи 2 ширхэг, 0.75 литрийн Хар Чингис архи 4 ширхэг, 0.75 литрийн Сархад архи архи 1 ширхэг, 0.5 литрийн Сархад архи 1 ширхэг, Фрута жүүс 1 ширхэг, лаазтай самар 1 ширхэг, 0.5 литрийн Тайгер пиво 20 ширхэг, 0.5 литрийн Алтан говь пиво 5 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан, 192.400 төгрөгийн хохирол уруулсан гэмт хэрэгт, 

2016 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 10 дугаар байрны 78 тоот иргэн М.Бгийн гэрт 2 дахь удаагаа тагтаар нь дамжин нэвтрэн орж, 3 ширхэг жижиг Манан хөөрөг, 2 ширхэг жижиг Хаш хөөрөг, Конка маркын зурагт, бугуйн цаг, индукцийн плитка, чемодан, хөнжил, ор хөнжлийн даавуу, үйтэн хуаран дээл, 3х4 хэмжээтэй Алтанбулаг хивс, плеткен тогоо, хүүхдийн комбинзон, жинсэн өмд, 4 ширхэг хүүхдийн цамц, 20 кг үхрийн мах зэрэг 2.036.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан буюу бусдад нийт 11.706.300 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдлүүдэд мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

Шүүгдэгч нь Э.Мг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй, хулгайн болон дээрмийн үйлдлүүд дээр маргах зүйлгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.

Баянзүрх дүүргийн прокуророос Х.Г нь ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа буюу 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын арын шилэн захын үүдэнд иргэн Э.Мг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэх үйлдэлд яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Учир нь хохирогч нас барахынхаа өмнө Нарантуул зах дээр тэрэг түрж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Everyday” худалдааны төвийн урд талын бетонон хашааны буланд банзан урцанд амьдарч байсан, амьдарч байсан урцан дотроо 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр осгож нас барсан байдалтай олдсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч түүний үхэлд Х.Г гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.

Гэрч С.Дгийн “…Би талийгаачтай 2015 оны 12 сарын 10-ны үеэр зах дээр уулзсан, тэрнээс хойш уулзаагүй байж байгаад нас бардаг өдөр нь би гороондоо гараад явж байхад цагдаа дуудаад та энд байдаг хүнийг таних уу гэсэн, тэгэхээр нь би танина гээд хэлсэн чинь за тэгвэл очоод хараад таньдаг хүн чинь мөн байна уу гэхээр нь хамт очоод харсан чинь талийгаач мөн байсан” гэх мэдүүлэг. /1 хавтас 81-83 дугаар хуудас/,

Гэрч Ч.Нийн “Фото зураг дээрх хүнийг хараад таньж байна. Нэрийг нь мэдэхгүй, ямар ч байсан архи уусан байдалтай явдаг. Манайд “Талх чихэр” ХХК-ний түгээлт хийдэг байсан. 2016 оны 12 сарын сүүлээр харагдахгүй болсон.” гэх мэдүүлэг. /1 хавтас 102 дугаар хуудас/,

Гэрч Б.Хын “…Би Нарантуул зах дээр тэрэг хариуцсан байцаагчийн ажил хийдэг. Мөөгий /ковришка/ манайхаас тэрэг авч түрдэг байсан. 60 гэсэн дугаартай тэргийг түрдэг байсан. Манайх тэрэг өгөх болгондоо бүртгэл бичдэг байсан. Мөөгий хамгийн сүүлд 2015 оны 12 сарын 6-ны өдөр тэрэг авч ажиллачихаад буцааж өгөөд тэрнээс хойш дэхин тэрэг аваагүй байна. Мөн тэрнээс хойш би ч хараагүй…” гэх мэдүүлэг. /1 хавтас 108-109 дүгээр хуудас/,

Гэрч Р.Эын “…Миний санаж байгаагаар 2015 оны 12 сарын 10-ны орчмоос хойш өргөтгөл хэсгээр харагдаагүй…” гэх мэдүүлэг. /1 хавтас 119 дүгээр хуудас/,

Гэрч Ш.Гын “…Би хамгийн сүүлд 2015 оны 12 сарын 5-ны өдөр байх Нарантуул зах дээр 09 цагийн үед ирэхэд Э.Мөнх-Эрдэнэ ирчихсэн байж байсан. Тэгээд би Мөнх-Эрдэнэтэй мэндлээд юу байна гэж юм ярьж байгаад салсан. Тэрнээс хойш таараагүй байж байгаад 2015 оны 12 сарын сүүлээр Ганаа гэдэг эмэгтэй надаас “Мөнх-Эрдэнэ нас барсан байна. Дүү охиных нь утсыг мэдэхгүй биз” гээд асуусан…” гэх мэдүүлэг. /1 хавтас 121 дүгээр хуудас/ гэх зэрэг мэдүүлгүүдээр хохирогч Э.Мөнх-Эрдэнэтэй 2015 оны 12 сарын 10-ны үеэс хойш тааралдаагүй, уулзаагүй, хараагүй талаар мэдүүлсэн байна.

Шинжээч М.Отгонбаатарыг байцаасан тэмдэглэл “…Задлан шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх ямар нэг архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаач Э.Мн хэдийд нас барсан болох цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Учир нь тухайн үед цогцос хөлдүү байсан ба цогцосыг гэсгээсний дараа талийгаачийн хүүрийн толбо биеийн дарагдаагүй хэсгээр үүссэн, дарахад арилахгүй байгаа нь нас барсан хугацааг тодорхойлох боломжгүй байна…” гэх мэдүүлэг болон дээрхи гэрч нарын мэдүүлгүүдээр хохирогч Э.Мн нас барсан цаг хугацааг тогтоогоогүй бөгөөд шүүгдэгч Х.Гийн хэргийн 2 дугаар хавтас, 201-202, 2 хавтас 204-204, 1 хавтас 232-234 дүгээр хуудсанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон гэрч Ж.Энхтайваны мэдүүлэг зэргээр Х.Гийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Э.Мг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар алсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Хохирогч Э.Мг нас барсан байдалтай олдсон цаг хугацаанаас хойш бүтэн 5 сар 20 хоногийн дараа буюу 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Ж.Энхтайваныг гэрчээр асуусан бөгөөд тэрээр ”…2015 оны 12 сарын 25-ны өдөр 15 цагийн үед өргөтгөл дээр таарах үед ачаа зөөгөөд явж байсан. 17 цагийн үед шилэн дэлгүүрийн харалдаа газар хэвтэж байсан. Тэгэхээр нь би талийгаачийг татаж босгоод гэрт нь хүргэж өгсөн юм. Талийгаачийг гэрт нь хүргэж өгөх үед талийгаач өөрөө хөлөөрөө явж чадахгүй, унтаж байгаа юм шиг хурхираад байхаар нь би түүнийг чирсээр байгаад арайхийж гэрт нь хүргэж өгч гутлыг нь тайлаад орных нь өмнүүр доош нь харуулж хэвтүүлчихээд явсан гэж мэдүүлжээ. Гэрч Ж.Энхтайван нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн бөгөөд мэдүүлэг өгөхөөс 6 сар орчмын цаг хугацааг буюу 2015 оны 12 сарын 25-ны өдөр талийгаачтай таарч гэрт нь хүргэж өгсөн талаар мэдүүлсэн нь эргэлзээтэй байх бөгөөд түүний мэдүүлэгт гутлыг нь тайлаад хэвтүүлсэн гэсэн байхад хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтээр түүний хажууд гутал байгаагүй байна. /1 хавтас 10 хуудасны ар тал болон 11 дүгээр хуудас/ Тухайлбал гэрч Ж.Энхтайван нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрт нь хүргэж өгсөн гэдгээ баттай мэдэж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан бөгөөд Ж.Энхтайваны мэдүүлэг нь хохирогчийг гэрт нь хүргэж өгсөн талаар мэдүүлсэн бөгөөд Ганзориг тухайн гэмт хэргийг үйлдсэн эсэхийг болон бусад байдлыг нотлоогүй байна.

  Хэргийн газарт үзлэг хийсэн 2016 оны 1 сарын 07-ны өдрийн /1 хавтас 25 дугаар хуудас/ тэмдэглэлээр Нарантуул захын зүүн талд байрлах Нарантуул захын өргөтгөлийн “6” дугаартай алим жимсний бөөний цэгийн зүүн талаас хохирогч Э.Мн өмсөж явсан байж болзошгүй гэх хос бор өнгийн гутлыг хураан авсан байх бөгөөд тухайн гутал хураан авсан газар нь талийгаачийн амьдарч байсан урцнаас чухам ямар зай хэмжээтэй байсан талаар дурдаагүй, ямар учраас Э.Мн гутал байж болзошгүй гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй яллагдагчийн 3 өөр байдлаар мэдүүлсэн мэдүүлгүүдээс өөрөөр хангалтай нотлох баримтгүйгээр бусдыг хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Х.Гийн Э.Мөнх-Эрдэнийг алсан гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул түүнд ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин 2016 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 10 байрны 78 тоотод тагтаар нь дамжин орж хохирогч Б.Бг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан, хутга тулган хүч хэрэглэн өөрийн бэлэг эрхтэнээ хөхүүлэх, бэлэг эрхтэн рүү нь хөлс дарагчийг хийх зэргээр хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан,

Хохирогч Б.Бд хутга тулган хүч хэрэглэн, тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хурьцал үйлдсэн,

2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32/Б байрны эмийн санд хохирогч З.Бг хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэхээр завдсан үйлдэлүүд нь хохирогч З.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байдаг Сүлдэн нэртэй эмийн сан дээр ажлаа хийгээд байж байтал 30 орчим насны үл таних залуу орж ирээд эгчээ надад автобусны мөнгө өгөөч, би төрсөн өдөрт ороод унааны мөнгөгүй болчихлоо гэсэн. Тэгэхээр нь би мөнгө байхгүй гэсэн, тэгтэл толгой өвдөөд байна эм өгөөч гэсэн, тэгэхээр нь би ус хийж өгөөд толгойнд уудаг цетрамон гэдэг эм өгсөн. Тэгээд би мөнгөө өгөх юм байх гэж бодсон, тэгтэл лангуунд байгаа эмнүүдийг асуугаад энэ ямар үнэтэй юм бэ гээд байсан, нэг витамин авч өгөөд гарт нь бариулсан тэгтэл надад буцааж өгөөд эгчээ та янз бүрийн юм зардаг юм байна, би оёдол хийдэг цехтэй, таньд авчирч хийсэн юмаа тавьж заруулна гэсэн. Тэгээд нэг утасны дугаар өгсөн, нэг сэжигтэй санагдахаар нь чи одоо яв гэтэл явахгүй өөр юм яриад байсан. Тэгээд нэг харааны шил аваад өөрөө зүүж үзээд энэ ямар үнэтэй юм бэ гээд асуугаад байсан, би эхнэрээсээ салсан, манай охинд таарах болов уу гээд үзсэн. Тэр үед би айгаад хүн орж ирээсэй гээд асуусан зүйлийг нь үзүүлээд байсан. Тэгсэнээ гэнэт чамайг хүчиндсэн ч яадаг юм гээд лангууны араар орж ирээд миний үснээс зулгаагаад чирээд нөгөө талын өрөөнд оруулсан, би туслаарай гээд орилсон. Нөгөө өрөөнд оруулаад намайг хувцасаа тайл гэсэн, ширээн дээр байсан хутга авах гээд ухас гэхээр нь би түрүүлж хутгаа аваад чамайг ална шүү гээд айлгах санаатай хэлтэл та өөрөө шоронд орно шүү гэсэн. Тэгээд би гараад зугтсан, нөгөө залуу миний араас удалгүй цонхны төмөр барьсан гарч ирсэн. Тэр хоорондоо миний 2 ширхэг гар утас Нокиа, Самсунг, нөгөө утасны нэрийг сайн мэдэхгүй байна, авсан байсан. Дараа нь Нийслэлийн цагдаагийн газрын хүн миний утасыг үзүүлсэн, 2 утас нь мөн байсан, 1 утас нь байхгүй байсан. Би Жоби орж найзынхаа утсаар цагдаа дуудсан. 165-170 см орчим болуу гэж бодсон, хууз сахалтай, бор шар куртик өмссөн, хар бараан өнгийн өмдтэй, үдээстэй гуталтай, ноолууран бололтой малгай өмссөн байсан. Миний үс унасан, хумс хугалсан, өшиглөсөн болохоор баруун бөөрөнд хөхөрсөн байсан. Бор шар өнгийн хэтэвч, дотроо 50.000 төгрөг, задгай 8.000 төгрөг нийт 58.000 төгрөг, мөн ХААН банкны виза карт, флаш тоглуулагч, дотроо ажлын тайлантай, мөн татвар гэсэн бүх зүйлээ бичсэн байсан ломбардны бичиг бас байсан. Уг зүйлээс болж би татвар болон бүх зүйлээ хуулийн хугацаанд нь төлж чадаагүй. Хохирлоо барагдуулж авмаар байна, гомдолтой байна...” гэх мэдүүлэг. /3 хавтас 101-104 дүгээр хуудас/,

Гэрч Н.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21 цагийн үед манай эмийн сангаас холгүйхэн эмийн санд ажилладаг манай найз Баасанхүү нүүр нь хувхайчихсан их айж сандарсан, үс нь арзайчихсан, уйлчихсан байдалтай орж ирээд сая манай эмийн санд 30 орчим насны нэг танихгүй өндөр залуу орж ирээд эхэндээ энэ тэр юм асууж ярьж байснаа гэнэтхэн лангууны араар орж ирээд намайг үсдэж чирээд цаад өрөө рүү оруулаад хүчиндэх гэхээр нь би түүнээс түрүүлж ширээн дээрх хутгыг авч байгаад арай хийж зугтаагаад гараад ирлээ гэсэн. Тэгээд миний гар утсыг авч нөхөр рүүгээ болон цагдаа руу ярьж мэдэгдсэн. Тухайн үед Баасанхүүгийн царай нь хувхай цайчихсан нэг л биш байхаар нь даралтыг нь үзэхэд ихэсчихсэн байхаар нь суулгаж ус өгч жаахан тайвшруулсан...” гэх мэдүүлэг. /3 хавтас 108-109 дүгээр хуудас/,

Гэрч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 цагийн үед гэрийнхээ том өрөөнд компьютер дээр ажлаа хийгээд сууж байтал хүмүүс шуугилдах чимээ гарсан. Эхэндээ би дээд талын айлын хүүхдүүд гүйлдээд шуугиад байна гэж бодсон. Тэгтэл уг дуу чимээ дээд талын айлаас биш хажуу талын эмийн сангаас гарч байсан. Тэгэхээр нь би цонхоороо хартал гадаа 2-3 уулаа явж байсан хүмүүс эмийн сан руу хараад зогсчихсон байсан. Тэгтэл эхлээд эмийн сангийн эгч гараад гүйсэн, түүний дараахан 30 орчим насны нэг өндөр бор куртиктэй залуу гартаа урт төмөр барчихсан гарч ирээд төмрөө тэр эгч рүү шидчихээд зүүн тийшээ байр хашаа хоёрын завсараар ороод зугтаачихсан. Тэгэхээр нь би утсаараа цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /3 хавтас 106-107 дугаар хуудас/,

Гэрч М.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 11-ний 16 цагийн үед ажил дээр буюу Хүчит шонхор захын урд Буман живаа үсчингийн газарт ганцаараа байж байхад гаднаас өндөр шар эрэгтэй орж ирээд хөдөө явах гэсэн юм, унааны мөнгө хүрэхгүй байна гэж хэлээд ягаан өнгийн утас гаргаж ирээд 20.000 төгрөгөөр зарна гэсэн. Би 12.000 төгрөгөөр худалдаж авсан. Утас нь огт бариагүй яг зарсан чигээр нь би авч ирж өгч байна. Өндөр шар, халтайсан хүн байсан. Ганзориг гэх хүний зургийг харлаа надад утас зарсан хүн мөн байна...” гэх мэдүүлэг. /3 хавтас 110 дугаар хуудас/,

Гэрч Э.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр саын 10-нд Хүчит захын В зааланд нэгж зараад байж байхад өглөө 9-10 цагийн үед нэг эрэгтэй утас зарна авах уу гэж орж ирэхээр нь харахад Нокиа байсан тэгэхлээр нь хуучны утас байна гайгүй байж магадгүй юм байна гэж бодсон. Тэр залууг Нокиаг, нэг баттарэй байхгүй утастай 5.000 төгрөгөөр зарна гэж байсан, хар өнгийн андройд бас нэг утас байсан, түүний үнийг нь асуугаагүй. Би баттарэйгүй хоёр утсыг нь 3.000 төгрөгөөр худалдаж авсан. Нокиа нь цагаан өнгийн корпустай, шил нь хагархай байдалтай, баттарэй байхгүй байхаар нь би түүнийг ахдаа өгөхөд манай ах хар өнгийн корпус хийлгээд, баттарэй, таг зэргийг хийлгэсэн байсан. Нөгөө утас нь яг хэвээрээ баттарэйгүй байдалтай байгаа ...” гэх мэдүүлэг. /3 хавтас 111-112 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

2016 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 10 байрны 78 тоотод тагтаар нь дамжин орж хохирогч М.Бгийн гэрээс эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар Б.Бд хүч хэрэглэж зэвсэг хэрэглэн дээрэмдсэн,

2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 26 дугаар байрны 09 тоотод хохирогч О.Оийн гэрийн тагтаар нэвтрэн орж   түүний эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, биет 30.000 төгрөгийг дээрэмдсэн,

2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32/Б байрны эмийн санд хохирогч З.Бгийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдсэн,

 2015 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 26 байрны 09 тоот иргэн О.Оийн гэрт тагтаар нь дамжин нэвтрэн эд хөрөнгийг хулгайлан, 7.619.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стар Бакс караокений цонхоор нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлан, 1.858.900 төгрөгийн хохирол уруулсан,

2016 оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стар Бакс караокед 2 дахь удаагаа нэвтрэн эд хөрөнгийг хулгайлан, 192.400 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 10 дугаар байрны 78 тоот иргэн М.Бгийн гэрт 2 дахь удаагаа тагтаар нь дамжин нэвтрэн  2.036.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан буюу бусдад нийт 11.706.300 төгрөгийн буюу 2002 оны Эрүүгийн хуульд заасан үлэмж хэмжээний хохирол учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Гийн дээрх үйлдлүүд нь 2017 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө үйлдэгдсэн бөгөөд 2015 оны шинэчилэн найруулсан эрүүгийн хуулиар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн боловч 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэсэн бол 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангийн өөр өөр зүйлд болон нэг зүйлийн тус бүрд нь оногдуулж болох өөр өөр хэсгүүдэд заасан 2 буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдсэн этгээд тэдгээрийн алинд нь ч ял шийтгүүлээгүй бол шүүх гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаах, эсхүл хэрэг тус бүрт оногдуулсан ялын хамгийн хүнд ялтай зүйлийн ялын дээд хэмжээний дотор бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно гэж заажээ.

Өөрөөр хэлбэл 2015 оны шинэчилэн найруулсан эрүүгийн хуулиар гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоохоор заасан бол 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаах, хэрэг тус бүрт оногдуулсан ялыг хамгийн хүнд ялтай зүйлийн ялын дээд хэмжээний дотор бүгдийг буюу заримыг нэмж биечлэн эдлэх ялыг тогтоохоор заасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Иймд 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гийн үйлдсэн гэмт хэргүүдийг 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Прокуророос Х.Гт холбогдох үйлдлийг давтан үйлдлээр …. гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн бөгөөд шүүх 2015 оны Эрүүгийн хуулиас “давтан” гэмт хэргийн тухай ойлголтыг халсан тул шүүх хэдийгээр 2002 оны Эрүүгийн хуулиар хэргийг шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж дүгнэсэн боловч 2015 оны Эрүүгийн хуулиас халсан давтан гэх шинжийг гэм буруутайд тооцохдоо харгалзан үзээгүй болно.

Шүүх шүүгдэгч Х.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Иргэдийн төлөөлөгч нь Шүүгдэгч нь гэм буруутай гэж үзэж байна. Хулгай, дээрэм, хүчингийн хэрэг дээр. Хүн амины хэрэг дээр тодорхой нотлох зүйл байхгүй байна гэж үзэж байна” гэсэн санал гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Х.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялын хугацааг тогтоож, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлээ.

Шүүгдэгч Х.Гоос хохирогч Б.Бямбадаваад учирсан 2.689.000 төгрөгний хохирлоос 356.000 төгрөгний эд зүйлийг хураан авч буцаан олгосон тул 2.333.000 төгрөг төлөх,

хохирогч О.От учирсан 7.649.000 төгрөгний эд хөрөнгийн хохирлоос 190.000 төгрөгний хохиролд тооцогдох эрэгтэй дээл, бүс зэрэг эд хөрөнгө хураагдан буцаан олгогдсон тул 7.459.000 төгрөг төлөх, хохирогч З.Баасанхүүд учирсан 323.000 төгрөгний эд хөрөнгийн хохирлоос 230.000 төгрөгний хохиролд тооцогдох 3 ширхэг гар утас хураагдан буцаан олгогдсон тул 93.000 төгрөг төлөх,

хохирогч Стар бакс караокед учирсан 2.051.300 төгрөгний хохирлоос 1.600.000 төгрөгний хохиролд тооцогдох 2 ширхэг караоке машин хураагдан буцаан олгогдсон тул 451.300 төгрөгний хохирол хохирогч тус бүрд олгож, хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг Сиди хэрэгт хадгалж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Э.Мн хэрэглэж байсан хувцас буюу хар өнгийн товчилдог богино нэхий куртик, хар ногоон нударгатай монгол дээл, хар өнгийн хавар намрын богино пальто, саарал өнгийн өмд, богино ханцуйтай улаан эрээн өнгийн срочкон цамц, хар ногоон өнгийн малгайтай цамц, цэнхэр өнгийн урт ханцуйтай срочкон цамц, ногоон эрээн өнгийн өмд, цагаан өнгийн канттай хөх өнгийн бэлтгэлийн өмд, шаргал өнгийн ноосон цамц, богино ханцуйтай цэнхэр цамц, цагаан өнгийн олон кармаатай хантааз, хар өнгийн брюкэн өмд, бор өнгийн өмдний тэлээ, судалтай цагаан өнгийн срочкон цамц, шаргал өнгийн богино ханцуйтай цамц, цэнхэр өнгийн хантааз, цэнхэр өнгийн өдөн куртик, хар өнгийн цүнх, хар өнгийн өрөөсөн оймс, хагас түрийтэй хар хүрэн өнгийн хоёр талдаа цахилгаантай гутал 1 хос, 1 ширхэг Сиди зэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож байгаатай холбогдуулан прокурорт буцаахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.Г нь 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдож байгаа тул түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв. /2016 онд 353 хоног, 2017 онд 365 хоног, 2018 оны 4 сарын 4 хүртэл 125 хоног нийт 843 хоног гэж тооцсон болно/

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.