| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2431002340198 |
| Дугаар | 2025/ДШМ/30 |
| Огноо | 2025-03-25 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/30
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Энэрэл хөтөлж,
Прокурор Д.Н*******
Иргэний нэхэмжлэгч Б.А*******
Шүүгдэгч Д.М*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.А******* нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн иргэний нэхэмжлэгчийн гомдлоор Д.М*******ад холбогдох эрүүгийн ************* дугаартай, ****************** индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б******* овогт Д******* М*******, Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл *, ганцаараа Сэлэнгэ аймаг, ******* сумын * дүгээр баг, *-** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй (РД: *******)
Шүүгдэгч Д.М******* нь 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр согтуугаар Х.Б*******ы эзэмшлийн **-** УНН улсын дугаартай “Тоуоta prius 20” маркийн тээврийн хэрэгслийг Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай зам дээр жолоодож явахдаа “Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д зааснаар тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Ш.Бы амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Д.М*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч Б******* овогт Д******* М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 зааснаар шүүгдэгч Д.М*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найман/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил, 06 /зургаан/сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй, нэхэмжлэхгүй зүйл, гомдол саналгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож, гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Эгийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 640,912 төгрөг, хохирогч Х.Б*******ы 1,717,632 төгрөг нийт 2,358,544 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс нөхөн төлснийг тус тус дурьдан,
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт тус тус зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч энэхүү хэрэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар томилогдсон Б.А*******, тээврийн хэрэгслийг эзэмшигч Х.Б******* нар тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүйд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.М*******ад оногдуулсан 08 /найман/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа өдрөөс эхлэн тоолж,
Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 08 /найм/-н жилийн хугацаагаар хассан талаархи мэдээллийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлж,
Шүүгдэгч Д.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч Д.М*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорьж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгаж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:
...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/шцт/262 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг өөрийн ашиглаж буй [email protected] шуудангаар 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16:34 цагт хүлээн авч, шүүхийн тогтоолыг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Зам тээврийн ослын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б******* овогтой А******* /РД:*********/ миний бие иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Зам тээврийн осол болсонтой холбогдуулан миний эзэмшлийн Приус маркийн **** УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад нийт 15,000,000 төгрөгийн хохирол учирсан хэдий ч шүүгдэгч Д.М*******ын төрсөн хүү М.Б*******ы зүгээс миний төрсөн эцэг Х.Б*******тай аман байдлаар “GSB capital” ББСБ-аар худалдан авсан тээврийн хэрэгслийн сар бүрийн төлөлтийг төлөхөө илэрхийлж, 2024 оны 11 сард багтаан тээврийн хэрэгслийн нийт төлбөрийг хаахаар тохиролцсон тул миний зүгээс иргэн Д.М*******аас өөрийн тээврийн хэрэгслийн хохирлыг нэхэмжлэх тухай гомдол гаргаагүй болно. Тэдний зүгээс хэрэг явдал болсноос хойш сар бүр 595,000 төгрөг буюу нийт 3 сарын хугацаанд 1,785,000 төгрөгийн төлбөрийг төлж байгаад 2024 оны 09 дүгээр сараас эхлэн тээврийн хэрэгслийн банк бусын зээлийн төлбөрийг төлөхөө зогсоосон. Иймээс тус хэргийг хариуцаж байсан Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, дэслэгч Ё.Бэд хандан шүүгдэгч Д.М*******ад иргэний нэхэмжлэл гаргах тухай хүсэлтээ 2024 оны 10 дугаар сард уламжлан хүргүүлсэн боловч шүүхээс надад учирсан эд хөрөнгийн хохирлыг анхан шатны шүүхээс шийдвэрлээгүй асуудалд гомдолтой байна.
Тэр байтугай миний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо намайг төлөх шаардлагатай гэж үзэн шүүхийн тогтоолын 5-д /Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч энэхүү хэрэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар томилогдсон Б.А*******, тээврийн хэрэгслийг эзэмшигч Х.Б******* нар тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, хор уршгийг хариуцсан арилгах үүрэгтэй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүйд тооцсугай/ заасанд гомдолтой байгаа бөгөөд намайг иргэний нэхэмжлэгчээр томилсон хэдий ч анхан шатны шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр миний хохирлыг шийдвэрлээгүй явдалд гомдолтой байна.
Миний хохирол бүрэн барагдаагүй байхад шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гэтэл 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийн эрх зүйн зохицуулалт нь тухайн этгээд бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан байхыг шаарддаг бол шүүгдэгч этгээд нэхэмжлэгчид хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлэхийг шаарддаггүй байна.
Миний бие Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирлоо бүрэн барагдуулах зорилгоор өөрийн бие болон өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтэй байгаа тул холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Банк бус санхүүгийн байгууллагын 13,000,000 төгрөгийн төлбөрийг барагдуулчихвал асуудал байхгүй. Энэ хүний ялын санкци, хугацааны талаар юм яриагүй. Би 2025 оны 01 дүгээр сарын 06-ны 11,180,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагад төлсөн. 9 сарын төлбөр болох 596,000 төгрөгийг мөн хийсэн. Шүүгдэгч Д.М*******аас өөрийн гаргасан мөнгөн дүнгээ нэхэмжилж байна гэв.
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхээс яагаад шийтгэх тогтоолыг гардуулж өгөөгүй юм бэ, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Хохирлын асуудал бүрэн шийдэгдээгүй. Эрүүл мэндэд учирсан хохирлыг ярьж байна уу гэдэг нь эргэлзээтэй болж байна. Хохирол бүрэн төлөгдсөн байхыг шаардана. Үлдэгдэл мөнгөө төлөхөө илэрхийлдэг. Шүүх хууль хэрэглээг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийн хангах нь зүйтэй болов уу гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тухайн машиныг гэрээ хийж, үндсэн шалтгаан нь аавдаа энэ машиныг авч өгөхөөр ойлголтыг өгсөн. Хохиролтой, гомдолтой гэж байвал ааваасаа нэхэмжлэх. Шүүх хуралдааны тов мэдэгдэх асуудал хүчингүй болгох шаардлага байхгүй байна гэж үзэж байна
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоогдсон Х.Б*******, н.Э нарын өмчлөлд тээврийн хэрэгслийг шилжүүлэх болсон шалтгаан нөхцөл нь зам муу гэх шалтгаанаар шилжүүлсэн. Эзэмшигч, өмчлөгч өөрөө хариуцан арилгах үүрэгтэй учраас тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж явсан Х.Б*******, түүний өмчлөгч гэж үзэж байгаа Б.А******* нь тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүргийг иргэний хуулиар зохицуулсан байгаа учраас анхан шатны шүүх хэрэглэсэн нь хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Д.М*******ад холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Прокурорын газраас шүүгдэгч Д.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргаж хүний амь насыг хохироосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.
3.Шүүгдэгч Д.М******* нь “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б*******ы өгсөн: “...машины талаар надтай анх тохирсон тул аав мэдэхгүй. ...төлөлтөө хийгээд явж байх үед аавтай ирж уулзаад хашаанаас машинаа аваад явсан байсан. Тэр машинаа намайг аваад зараад тэгээд банк бусын төлбөр рүү нэмээд өгчих гэж тохиролцоод явсан юм. Тэрнээс хойш яриагүй, төлөлтөө хийгээгүй байна гэхээр нь та машинаа аваад явсан байна гэж хэлсэн. Машины зээлийн хүү сарын 595,000 төгрөгөөр 3 удаа төлсөн. Санхүүгийн тал дээр маш их асуудалтай байна. Хавдартай тул химийн эмчилгээнд явж байгаа төлөх боломжгүй” гэх /2 хх-ийн 17-20-р тал/
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б*******ы 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай том эгч Б нь 2024 оны 6 дугаар сарын 01-ний Алдарт эхийн одонгоор шагнуулж 02- ны өдөр нь Одонгийн найр хийсэн юм.Тэгээд манай аав баярлаж хөөрсөн сэтгэлдээ ерөнхийдөө их уусан. Тэгээд 22 цаг өнгөрөөд амарсан. Тэгээд би өглөө нь 08 цагийн үед гэрт нь ороход аав ээж хоёр зөгий рүүгээ явна гээд ярьж байсан. Би гэрээс удаагүй гараад явсан. Тэгээд эхнэрийн утсанд танихгүй дугаараас танай аав ээж 2 замын хажуу руу орсон байна гэж хүн хэлсэн. Тэгээд тухайн газарт нь очтол ээж нэг ахыг түшээд зогссон Б******* ах машиндаа сууж байсан. Аав болон Э машиныхаа гадна зогсож байсан. Тэгээд эмнэлэг ирээд бүгдийг нь аваад явсан. Ямар шалтгааны улмаас осол гарсныг нь мэдэхгүй байна. Бодох сөхөө байгаагүй. Манай ээж эвэрхийтэй мөн сахартай. Манай ээж Б нь тогтуун, тайван, үр хүүхдүүдтэй халамжтай, сайн хүн байсан. Манай аав М******* мөн адил тогтуун тайван хүн. Барагтаа уурладаггүй. Байнга биш ч гэсэн найз нөхөд нь ирэхээр уудаг. Тухайн хэрэгт яллагдагчаар татагдсан Д.М******* нь миний аав учир гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэл санаад учирсан хохирол байхгүй тул сэтгэл санаад учирсан хохирол тогтоолгохгүй. Тухайн хэрэгтэй холбоотой ямар ч нэхэмжлэх зүйл болон хохирол, гомдол, санал байхгүй болно” гэх /хх-ийн 25, 27-р тал/
- Иргэний нэхэмжлэгч Х.Б*******ы 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би тээврийн хэрэгслээ нэхэмжлэхгүй, би шинжээчийн үнэлгээтэй санал нийлж байна. миний биеийн шуу хэсэгт хөхрөлт үүссэн. Хугарсан, гэмтсэн яс байхгүй. Эмчилгээтэй холбоотой гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэл санаанд хохирол учраагүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх /хх-ийн 36-р тал/
- Иргэний хариуцагч Х.Б*******ы 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ямар учир шалтгааны улмаас иргэний хариуцагч болсноо мэдүүлэг эхлэхийн өмнө ойлгож, мэдсэн. Иргэний хариуцагч болоход татгалзах зүйл байхгүй. Тухайн зөгийний газар очиход зам нь шавар болон дов ихтэй байсан юм. Би зам мэдэхгүй учир М******* замаа сайн мэддэгээрээ миний машиныг жолоодсон юм” гэх /хх-ийн 39-р тал/
- Иргэний нэхэмжлэгч “GSB Capital” ББСБ-ын төлөөлөгч Т.Бийн 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...**-** УНН улсын дугаартай, цайвар өнгийн “Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл манай өмчлөлд бүртгэлтэй байдаг. Уг тээврийн хэрэгслийг 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б*******ы А******* гэдэг хүн манайд байгууллагаас ЗГ1004230342 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 13,200,000 төгрөг зээлж авсан. Зээл нь 36 сарын хугацаатай. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцин ЗБ1004230342 гэрээг байгуулж **-** УНН улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн машиныг манай өмчлөлд шилжүүлсэн. Шинжээчийг үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Манай байгууллагын зүгээс зээлийн гэрээний үүргийг гэрээний хугацаанд тухай бүр гүйцэтгүүлэх саналтай байна. Өөр гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх/хх-ийн 46-47-р тал/
- Иргэний нэхэмжлэгч Ц.Эгийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх /хх-ийн 50-р тал/
- Иргэний нэхэмжлэгч Ц.Д 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт авсан Х.Б******* 1,717,632 төгрөг, болон Ц.Эгийн 640,000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнээр төлүүлэх саналтай байна” гэх /хх-ийн 60-р тал/ мэдүүлгүүд,
- Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 220 дугаартай шинжээчийн: “...1. Х.Б*******ы биед тархи доргилт, баруун бугалга, зүүн шуу, цээжинд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн тус бур нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 63-64-р тал/
- Шинжээч Ш.Бын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаартай: “...1. “toyota prius 20” маркийн, цайвар ногоон өнгийн, **-** УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормосны ММЗ-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. 2. Тээврийн хэрэгслийн тоормосны эд ангиудын элэгдэл битүүмжлэл нь шингэн алдаагүй, эвдрэлгүй хэвийн байна. З. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй. 4. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормосны системийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. 5. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. жолооч өөрөө тодорхойлох боломжтой. 6. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй” гэх дүгнэлт /хх-ийн 75-78-р тал/
- Шинжээч С.Сын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 157 дугаартай шинжээчийн: “2.1 **-** УНН улсын дугаартай “toyota prius 20” маркийн тээврийн хэрэгслийг Д.М******* нь жолоодож явах үедээ Замын Хөдөлгөөний Аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. 2.2 Д.М******* нь **-** УНН тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д зааснаар тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. 2.3 Д.М******* нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй. 2.4 Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч “toyota prius 20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.М******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а гэсэн заалтыг зөрчсөнөөс болсон байна” гэх дүгнэлт /хх-ийн 87-р тал/
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3427 дугаартай шинжээчийн: “...1. Шинжилгээнд ирүүлсэн “М*******” гэж хаягласан цуснаас 0,8 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 0,8 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 101-103-р тал/
- “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1700 дугаартай: “шууд зардлын дүн 10,850,000 төгрөг, шууд бус зардлын дүн 1,230,000 төгрөг, нийт 12,080,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 128-129-р тал/
- Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 45 дугаартай шинжээчийн: “1. Магадлан шинжилгээгээр баруун мөр, зүүн гар, баруун тохой, хэвлий, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн өвдөгт цус харалт, зүүн гарт зулгаралт, өвчүүний бүдэрхий, зүүн эгэм, 1,2,3,4,5,6,7,8-р хавирга, баруун 1,2,3,4,5,6,7,8,9,10-р хавирга хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл талийгаачийг нас барахаас өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 4. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын тогтоох журмын 4.1.12-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. 5. Талийгаачид хийсэн магадлан шинжилгээгээр шууд үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ. 6. Магадлан шинжилгээгээр цээжний битүү гэмтлийн улмаас өвчүүний бүдэрхий, баруун талд 1,2,3,4,5,6,7,8,9,10-р хавирга зүүн талд 1,2,3,4,5,6,7,8-р хавирга хугарч, уушги хатгагдан дотуур цус алдалтын улмаас дотор эрхтний цус эргэлтийн цочмог хямралаар нас баржээ" гэх дүгнэлт /хх-ийн 137-145-р тал/
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 9962 дугаартай шинжээчийн: "1. Ц.Эгийн биед баруун гарын 5-р хурууны хумсны хууларсан шарх, 1-р үенд сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт /хх-ийн
Шүүгдэгч Д.М*******ын 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхгүй. “...Би өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгнө. Би өмнө нь гэрчийн мэдүүлэгт болсон явдлын талаар тодорхой мэдүүлсэн. Тухайн мэдүүлгээс нэмж хасах зүйл байхгүй. Тэр болсон үйл явдлын талаар дахин мэдүүлмээргүй байна. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Би уг нь замын хөдөлгөөний дүрэмд архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэддэг байсан боловч тухайн өдөр юу болсон юм бүү мэд нэг тийм зүйл болсон. Х.Б******* нь надад тээврийн хэрэгслийн жолоог хүчээр шилжүүлсэн асуудал байхгүй. Тухайн үед зам мэддэг байсан болохоороо л Б*******ы машиныг унаад явсан юм. Амь хохирогч Ш.Б нь миний эхнэр байгаа юм. Бид хоёр дундаасаа 5 хүүхэдтэй. Одоо уг хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа М.Б******* нь манай дунд хүү байгаа юм. Тэрний зүгээс ямар нэгэн зүйл надаас нэхэмжлээгүй ээ" гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байна.
4.Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруу, хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх хуралдааныг явуулсан байна.
Мөн шүүх тогтоосон хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгч Б.М*******ын гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 01 жил, 06 сарын хорих ял оногдуулж, түүнийг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
5.Иргэний нэхэмжлэгч Б.А*******ийн зүгээс гаргасан “...Миний машинд учирсан хохирлыг шүүдэгч Д.М*******ын талаас төлж барагдуулах талаар аман байдлаар тохиролцоод банк бус санхүүгийн байгууллагад 3 сар дараалан төлбөрийг төлөөд үргэлжлүүлэн төлөлгүй хохироосон учраас би өөрөө үлдэх төлбөрөө барагдуулсан. Шүүгдэгчийг миний хохирлыг барагдуулаагүй байхад хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доош татаж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар Х.Б*******, Б.А******* нар хохирлыг барагдуулах үүрэгтэй гэж шийдвэрлэсэнд гомдолтой, хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх гомдлыг гаргасныг давж заалдах шатны шүүхээс хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.
Учир нь: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж,
499.4-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан.
Уг осол болох үед шүүгдэгч Д.М*******ын жолоодож явсан **-** УНН улсын дугаар бүхий цайвар өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоогдсон Б*******ы А******* GBS капитал ББСБ-аас 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан худалдаж авсан, дээрх машиныг өөрийн эцэг Х.Б*******ы эзэмшилд шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдсон байна.
Дээрх үйл баримтаар иргэний хариуцагч Х.Б******* автомашины шударга эзэмшигч гэж үзэх бөгөөд осол болсон өдөр Х.Б******* нь өөрийн эзэмшлийн машиныг жолоодож яваад “зам мэдэхгүй” гэх шалтгаанаар машиныг шүүгдэгч Д.М*******ын эзэмшилд шилжүүлэн өгсөн ба энэ талаар талууд маргаангүй байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар шүүгдэгч Д.М******* нь автомашины хууль ёсны эзэмшигч Х.Б*******ы өөрийнх нь томилсоноор буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсний дагуу жолоодож яваад зам тэврийн осол гаргаж улмаар тээврийн хэрэгсэлд хохирол учирсан байх ба тус автомашинд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулах тухай иргэний хариуцагчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлд эрх зүйн дүгнэлт хийсэн гэж үзлээ.
6.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж иргэний нэхэмжлэгчийн “... эд хөрөнгийн хохирлыг анхан шатны шүүхээс шийдвэрлээгүй тул гомдолтой...” гэх давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Б.ЭРДЭНЭХИШИГ