| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00876/И |
| Дугаар | 304/ШШ2025/00713 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 304/ШШ2025/00713
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймаг, Х******* сум, *** дүгээр багт оршин суух, Ж******* овогт Д******* Д******* нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Д.Даваабаатар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Даваабаатар нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Миний бие Д.Даваабаатар ***** онд төрсөн. Би **** оны *** дугаар сараас *** дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Булган аймгийн Булган сумын*** дугаар баазад ажиллаж байсан. Булган аймгийн Х******* сумын ***-д **** онд, М******* ХК-д **** онд ажиллаж байсан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн аймгийн архивын тасгаас ажиллаж байх хугацааны лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Миний өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн. Тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа учир Нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Булган аймгийн Булган сумын 8 дугаар баазад ажиллаж байсан, Булган аймгийн Х******* сумын САА-д 1991 онд М******* ХХК байдлыг тогтоож өгнө 1989 оны 06 дугаар сараас 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болон Булган аймгийн Х******* сумын САА-н 1991 онд, М******* ХК-д 1992, 1993 онд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Д******* Д******* иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаар тодорхойлолт,
-Булган аймгийн Архивын тасгийн **** оны 10 дугаар сарын 29-ний өдрийн **** дугаар тодорхойлолт,
-Булган аймгийн тээврийг удирдах газрын даргын***оны 09 дүгээр сарын ****ний өдрийн Маршрут шинэчлэн тогтоох, үйлчилгээ түр зогсоох тухай **** дугаар тушаал, тушаалын хавсралт,
-Булган аймгийн тээврийг удирдах газрын даргын 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Ажлаас чөлөөлөх, халагдсаны тэтгэмж олгох тухай ****дугаар тушаал,
-Булган аймгийн Онцгой байдлын газрын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ****дугаар тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Д.Д******* хүсэлтээр Д.Г*******, Ч.М******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ***** дуга*******ай албан тоотоор ирүүлсэн Даатгуулагч Д.Даваабаатар /*****/-ийн холбогдох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтуудыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Д******* Булган аймгийн Авто тээврийн 8 дугаар баазад 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл автын жолоочоор, Булган аймгийн Х******* сумын М******* сангийн аж ахуйн Н б 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20 хүртэл тракторын жолоочоор, Булган аймгийн Х******* сумын М******* ХХК-д 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч Д.Даваабаатар нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Булган аймгийн Х******* сумын 1 дүгээр багийн харъяат Дүүрэн овогтой Даваабаатар нь Булган аймгийн Тээврийн удирдах газ******* 1989 онд ажиллаж байсан үеийн цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов. гэсэн №26 тоот лавлагаа,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Булган аймгийн Х******* сумын М******* САА-н 1991 он, М******* ХК-ны 1992,1993 оны баримт архивт байхгүй болохыг тодорхойлов. гэсэн №30 тоот лавлагаа,
-Булган аймгийн тээврийг удирдах газрын даргын 1989 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Маршрут шинэчлэн тогтоох, үйлчилгээ түр зогсоох тухай 81 дугаар тушаал /Тушаалын хоёрдугаар хавсралтын 4-т: ...жолоочийн нэр-Даваабаатар/ гэсэн,
-Булган аймгийн тээврийг удирдах газрын даргын 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Ажлаас чөлөөлөх, халагдсаны тэтгэмж олгох тухай 89 дугаар /Тушаал 1-т: ...Цэргийн албанд нас бие тэнцсэн засварчин Д******* овогтой А*******, Н овогтой Б, дагалдан жолооч Д овогтой Б, жолооч Дүүрэн овогтой Даваабаатар нарыг 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс ажлас чөлөөлсүгэй/ гэсэн,
-Булган аймгийн Онцгой байдлын газрын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Булган аймгийн Х******* сумын 4 дүгээр багт байршилтай М******* компаний конторт 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдөр цахилгаан угсралт, ашиглалтын галын аюулгүйн шаардлага хангаагүйгээс шалтгаалан гал гарч эд зүйлс, бичиг баримт, барилга байгууламж шатсан нь Онцгой байдлын газрын гал түймрийн бүртгэлд бүртгэгдсэнийг тодорхойлов. гэсэн №31 тоот тодорхойлолт,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №01/335 дуга*******ай албан тоотоор ирүүлсэн Даатгуулагч Д.Даваабаатар /ГМ70123106/-ийн холбогдох нийгмийн даатгалын шимтгэл төлөлт-ийн Архивын лавлагаа,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Авто тээврийн 8 дугаар бааз, ББХЗ-ын 1995 онд тус газ******* нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбогдох баримт байгаа боловч Дүүрэн овогтой Д******* нэр байхгүй болно гэсэн **** дугаар лавлагаа,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Авто тээврийн 8 дугаар бааз, ББХЗ-ын 1994 онд тус газ******* нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төлж байсан болно гэсэн №2/71 дугаар лавлагаа,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Авто тээврийн 8 дугаар бааз, ББХЗ-ын 1991-1993 онд тус газ******* нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төлж байсан болно гэсэн №2/70 дугаар лавлагаа,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 97 дуга*******ай албан тоотоор ирүүлсэн Д.Д******* /ГМ70123106/ 1990-2000 онд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд зэргийг бүрдүүлжээ.
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Д.Г*******: Би 1975 онд Булган аймгийн Авто 8 дугаар баазад ачигчаар ажилд орж байсан. Тэгээд 1977 онд цэрэгт яваад 1980 онд халагдаж ирээд буцаад Авто 8 дугаар баазад механик моторчноор ажиллаж эхэлсэн. 1993 он хүртэл ажиллаад тухайн бааз тарсан. 1989 онд Д.Даваабаатар нь Булган аймгийн Авто 8 дугаар баазын үйлчилгээний хэсгийн засварчнаар нэг б ажиллаж байсан. Тэгээд Д.Даваабаатар нь цэрэгт яваад буцаад ирэхэд нь тус бааз нь зах зээл болоод тарсан. Тэрнээс хойш Д.Даваабаатар нь Булган аймгийн Х******* сумын М******* сангийн аж ахуй руу шилжсэн гэх,
Гэрч Ч.М*******: Би 1971 оноос М******* нэгдэл байхад нь ажиллаж байгаад 1978 онд М******* сангийн аж ахуй болсон. 1992 онд М******* сангийн аж ахуй нь татан буугдаад М******* компани болсон. Би 2000 хүртэл ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Д.Даваабаатар нь 1990 оны эхэн үед М******* сангийн аж ахуйд тракторын жолоочоор н б ажиллаж байсан. Д.Д******* өвөөгийнхтэй манайх айл саахалт байсан учраас би тухайн газар ажиллаж байсныг нь мэдэж байна. Д.Д******* аав Дүүрэн нь бас тракторын жолоочоор ажилладаг байсан. Д.Даваабаатарыг тус газар хэдэн он хүртэл ажиллаж байсныг нь сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ж******* овогт Д******* Даваабаатарыг Булган аймгийн Авто тээврийн 8 дугаар баазад 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл автын жолоочоор, Булган аймгийн Х******* сумын М******* сангийн аж ахуйн Н б 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20 хүртэл тракторын жолоочоор, Булган аймгийн Х******* сумын М******* ХХК-д 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА