| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00742/И |
| Дугаар | 304/ШШ2025/00677 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 304/ШШ2025/00677
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Хариуцагч: Б***** аймаг, Б********* сум, **дүгээр баг, А******* баг м хороо ***** тоотод оршин суух С.Жд хол*******ох
Нэхэмжлэлийн шаардлага: 6,417,332.85 /зургаан сая дөрвөн зуун арван долоон мянга гурван зуун гучин хоёр төгрөг наян т******* мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00742/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* ******* ф******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т******* Богд Ф******* ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч С.Ж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч С.Ж нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан 249144 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-148040 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,355,346.31 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,958,474.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 73,511.66 төгрөг, нотариатын зардалд 30,000 төгрөг, бүгд 6,417,332.85 (зургаан сая дөрвөн зуун арван долоон мянга гурван зуун гучин хоёр зууны наян тав) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч С.Жгаас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ******* ф******* ББСБ ХХК нь хариуцагч С.Жд хол*******уулан 6,417,332.85 /зургаан сая дөрвөн зуун арван долоон мянга гурван зуун гучин хоёр төгрөг наян т******* мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.Ж нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т******* ******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Жд хол*******ох 6,417,332.85 /зургаан сая дөрвөн зуун арван долоон мянга гурван зуун гучин хоёр төгрөг наян т******* мөнгө/ төгрөгийг хариуцагч С.Ж нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 58,813.5 /тавин найман мянга найман зуун арван гурван төгрөг т******* мөнгө/ төгрөг, хариуцагч С.Жгаас 58,813.5 /тавин найман мянга найман зуун арван гурван төгрөг т******* мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА