Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 304/ШШ2025/00717

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, ***** дугаар баг, ***** тоотод оршин суух, Б******* овогт Ж******* Б******* хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ж.Батбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ж.Батбаяр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

-Ж.Батбаяр миний бие 1968 онд төрсөн одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон. Би **** оны **** дугаар сарын ****-ний өдөр Э******* Булганы Ц******* Т******* С******* компанид дагалдан монтероор 3-н сар ажилласан. Тэгээд 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс жинхэнэ ажилчин болоод **** оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилласан. Энэ хугацаанд жинхэлсэн тушаал маань архиваас гарахгүй байгаа тул Нийгмийн даатгалын газраас жинхэлсэн тушаалаа шүүхээр тогтоолго гэсэн учир шүүхэд хандаж байна. Иймд архивын лавлагаа болон бусад баримтыг үндэслэн Э******* Булганы Ц******* Т******* С*******нд 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл монтероор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас:

- Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаар тодорхойлолт,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа,

-Ж******* Б******* иргэний үнэмлэхийн хуулбар,

-Т******* х******* үйлдвэрийн яамны харъяа төвийн эрчим х******* системийн Э*******-Булганы ц******* шугам с*******ний Булганы салбарын даргын 1990 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Ажилд авах тухай 19 дугаар тушаал,

-Хүнд үйлдвэрийн яамны харьяа Булган аймаг дахь Эрчим х******* нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Курст суралцуулах тухай *** дугаар тушаал,

-Хүнд үйлдвэрийн яамны харьяа Булган аймаг дахь Эрчим х******* нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай ****8 дугаар тушаал, тушаалын хавсралт,

-Э*******ийн ц******* шугам с*******ний газрын Булганы салбарын даргын 1997 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Жинхлүүлэн ажиллуулах тухай *** дугаар тушаал,

-Хүнд үйлдвэрийн яамны харьяа Булган аймаг дахь Эрчим х******* нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Удаан жил ажилласны нэмэгдэл цалин олгох тухай ***дугаар тушаал, тушаалын хавсралт,

-Хүнд үйлдвэрийн яамны харьяа Булган аймаг дахь Эрчим х******* нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Шагнал олгох тухай Б/102 дугаар тушаал, тушаалын хавсралт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3.Хүсэлт гаргагч Ж.Б******* хүсэлтээр З.У, М.Ц нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №01/324 дугаартай албан тоотоор ирүүлсэн Ж.Батбаяр нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд Булган аймагт хамрагдаагүй ба 1991-1994 онд Э******* Булганы Ц******* т******* с******* нь улсын байгууллага учир лавлагаа гарах боломжгүй болно гэсэн лавлагаа зэргийг бүрдү*******.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ж.Батбаяр 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Э*******-Булганы ц******* шугам с*******ний Булганы салбарт монтероор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч Ж.Батбаяр нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 27-ы өдрийн Булган аймгийн Э******* Булган ц******* шугам с*******ний Булган дахь салбарын 1990-1997 оны цалин архивт байгаа боловч Жадамба овогтой Б******* холбогдолтой баримт архивт байхгүй. Мөн 1998 оны цалин архивт ирээгүй болохыг тодорхойлов. гэсэн №16 дугаар тодорхойлолт,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын 1995-1998 оны хооронд Ж.Б******* Булган аймгийн Ц******* шугам с*******ний газарт шимтгэл төлж байсан лавлагаа,

-Т******* х******* үйлдвэрийн яамны харъяа төвийн эрчим х******* системийн Э*******-Булганы ц******* шугам с*******ний Булганы салбарын даргын 1990 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Ажилд авах тухай 19 дугаар тушаал /Тушаалын 2-т: ...Жадамба овогтой Батбаярыг 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн *** дэд станцын ашиглалтын засварын дагалдан монтерын ажилд 3 сарын дагалдангаар авч ажиллуулсугай./ гэсэн,

-Хүнд үйлдвэрийн яамны харьяа Булган аймаг дахь Эрчим х******* нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Курст суралцуулах тухай Б/22 дугаар тушаал /Тушаалын 1-т: ...Эрчим х******* нэгдсэн үйлдвэрийн монтер М овогтой А, С овогтой Г, Жадамба овогтой Батбаяр, С овогтой Б нарыг 45 хоногийн Сантехникийн засварчин Ш овогтой Б, С овогтой Бямбасүрэн, Ц овогтой С нарыг 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мэргэжил дээшлүүлэх 30 хоногийн курст тус тус суралцуулсугай./ гэсэн,

-Хүнд үйлдвэрийн яамны харьяа Булган аймаг дахь Эрчим х******* нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай Б/128 дугаар тушаал /хавсралт нэрсийн жагсаалтад:Ж.Батбаяр, амралт эхлэх сар өдөр-I/YII, үндсэн-21, бүгд-21/ гэсэн,

-Э*******ийн ц******* шугам с*******ний газрын Булганы салбарын даргын 1997 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Жинхлүүлэн ажиллуулах тухай Б/103 дугаар тушаал /Тушаалын 1-т: ...Дагалдан монтер Жадамба овогтой Батбаярыг 1997 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс шугамын 3 дугаар зэргийн монтероор жинхлүүлэн ажиллуулсугай./ гэсэн,

-Хүнд үйлдвэрийн яамны харьяа Булган аймаг дахь Эрчим х******* нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Удаан жил ажилласны нэмэгдэл цалин олгох тухай Б/89 дугаар тушаал /хавсралт нэрсийн жагсаалтад:Ж.Батбаяр, цехдээ ажилласан сар-10/ гэсэн,

-Хүнд үйлдвэрийн яамны харьяа Булган аймаг дахь Эрчим х******* нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Шагнал олгох тухай **** дугаар тушаал /хавсралт нэрсийн жагсаалтад:Ж.Батбаяр 250 төгрөг/ гэсэн,

 

 

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №01/324 дугаартай албан тоотоор ирүүлсэн Ж.Батбаяр нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд Булган аймагт хамрагдаагүй ба **** онд Э******* Булганы Ц******* т******* с******* нь улсын байгууллага учир лавлагаа гарах боломжгүй болно гэсэн лавлагаа зэрэг баримтууд,

 

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч З.Уын: Би 1990 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Эрчим хүч шугам с*******нд монтероор анх ажилд орсон. Ж.Батбаяр нь намайг ажилд орхоос өмнө шугамын монтероор ажилладаг байсан. Ж.Батбаяртай 1999 он хүртэл хамт ажиллаж байгаад Ж.Батбаяр нь түр чөлөө аваад эргээд ажилдаа орсон. Бид хоёр одоог хүртэл тус байгууллагад ажиллаж байгаа. Ж.Батбаяр одоо борлуулалтын монтероор ажилладаг. Би шугамын ашиглалт засварын монтероор ажиллаж байгаа гэх,

 

Гэрч М.Цын: Би 1990 оны 11 дүгээр сард Булган аймгийн Эрчим х******* нэгдсэн үйлдвэрт шугамын монтерийн анх ажилд орсон. Ж.Батбаяр нь намайг ажилд орохоос өмнө шугамын монтероор ажилладаг байсан. Ж.Батбаяртай 1999 он хүртэл хамт ажиллаж байгаад Ж.Батбаяр нь ажлаасаа чөлөө аваад гарсан. Эргээд 2012 оны үед ажилдаа орсон. Одоо Ж.Батбаяр нь тус байгууллагад борлуулалтын монтероор ажиллаж байгаа. Би сая 10 сараас өндөр насны тэтгэвэртээ гарсан гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

 

3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан Б******* овогт Ж******* Батбаярыг Э*******-Булганы ц******* шугам с*******ний Булганы салбарт 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл монтероор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА