| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00817/И |
| Дугаар | 304/ШШ2025/00679 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 304/ШШ2025/00679
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С*******ын талбай-02, С******* Т*******, ** давхарт байрлах Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б** аймаг, Б*** сум, ** дүгээр баг, Р******* зүүн түрүү ** гудамж, ** тоотод оршин суух С.Б*********д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,956,713.50 (дөрвөн сая есэн зуун тавин зургаан мянга долоон зуун арван гурван төгрөг тавин мөнгө) төгрөг гаргуулах тухай 304/2025/00817/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С*******ын Б**** нь Т******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1.2024-06-19-ний өдөр ЗГ2024061924353 тоот гэрээний дагуу Samsung Galaxy S24 Plus,Galaxy Tab A9, Huawei Pura 70 маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 3,738,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 4,956,713.50 төгрөгийг хариуцагч С*******ын Б**********аас гаргуулна гэжээ.
Хариуцагч С.Б******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хугацаандаа төлөх ёстой байсан үүнийг төлөөгүй. Бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б*********д холбогдох 4,956,713.50 (дөрвөн сая есэн зуун тавин зургаан мянга долоон зуун арван гурван төгрөг тавин мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.Булган нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б********д холбогдох 4,956,713.50 (дөрвөн сая есэн зуун тавин зургаан мянга долоон зуун арван гурван төгрөг тавин мөнгө) төгрөгийг хариуцагч С.Б******** нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 47,128.71 /дөчин долоон мянга нэг зуун хорин найман төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг, хариуцагч С.Б************аас 47,128.71 /дөчин долоон мянга нэг зуун хорин найман төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА