| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00851/И |
| Дугаар | 304/ШШ2025/00718 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 304/ШШ2025/00718
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, ***дугаар баг, *** хэсгийн ****тоотод оршин суух, Ч******* овогт Т******* Х******* /РД:****/,
Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай **** индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид
Хүсэлт гаргагч Т.Х*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Т.Х******* нь М*******ын О*******тай хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Т.Х******* миний бие нь нөхөр болох М******* овогтой О*******тай 2001 оны намар танилцаж гэр бүл болсон. Нөхөр М.О******* нь 2025 оны***дүгээр сарын***-ний өдөр өвчний улмаас нас барсан ба тухайн үед албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Одоо хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай болсон тул талийгаач нөхөр М.О*******тай *** оноос *** оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт /хх-н 3-р ху/,
-Булган аймгийн Булган сумын ***дугаар багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын ***-ний өдрийн *** тоот тодорхойлолт /хх-н 4-р ху/,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн*** тоот тодорхойлолт /хх-н 5-6-р ху/,
-Хамт авахуулсан гэх гэрэл зураг /хх-н 7-р ху/,
-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 8-р ху/,
-М*******ын О*******ийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх-н 9-р ху/ зэргийг гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Л.Алтанцэцэг, М.Батчимэг нараас гэрчийн мэдүүлэг авсан. /хх-н 32-38-р ху/
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн**** дугаар ***онуудын хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Т.Х*******ын хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2.Хүсэлт гаргагч нь 2001 оноос 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл М.О*******тай хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн шаардлага үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар Т.Х*******ын М.О*******тай хамтын амьдралтай байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
-Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Т******* Х******* нь **** регистрийн дугаартай Булган сумын 6 дугаар багийн Ухаарал *** тоотод ам бүл 1 хамт/түр, байнга хаягандаа амьдардаг нь үнэн болохыг тодорхойлов. гэсэн тодорхойлолт,
-Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Тус багийн иргэн М*******ын О******* ***/ Булган 6 дугаар баг Булган ***дүгээр гудамж ** тоотод бүртгэлтэй, иргэн Түндээлэйн Х******* /****/ нар нь хамтран амьдарч байсан нь үнэн болохыг тодорхойлов. гэсэн 123 дугаар тодорхойлолт,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Иргэн М.О******* /ГЮ62031370/, Т.Х******* /ГЖ67112807/ нарын гэрлэлтийн бүртгэл нь иргэний бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй болно гэсэн*** тоот тодорхойлолт,
-М.О*******, Т.Х******* нарын цуг авахуулсан гэрэл зураг,
-Боржигин овогт М*******ын О*******ийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан гэсэн Нас барсны гэрчилгээ-ний хуулбар,
-Үндэсний төв Архивын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын Булган аймгийн Булган сумын бүртгэлийн ***** дүгээр хуудсанд: Булган 6 дугаар багийн 6-Б-14 гудамжны 13 тоотод оршин суугч: Өрхийн тэргүүн Боржигон ургийн овогтой М*******ын О******* 1962 оны 03 сард төрсөн, 48 настай, эрэгтэй, эхнэр Ч******* ургийн овогтой Т******* Х******* *** оны 11 сард төрсөн, 42 настай гэж бүртгэгдсэн байна гэсэн **** дугаартай 2010 оны хүн ам, орон сууцны архивын тооллогын лавлагаа, эх баримт зэрэг баримтууд,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
-Гэрч Л.А*******: ... Т.Х*******, М.О******* нар нь 2001 онд гэр бүл болж байсан. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй байх тэр талаар нь сайн мэдэхгүй байна. Тусдаа амьдарсан асуудал байхгүй. Би тэр талаар нь сайн мэдэхгүй байна. М.О******* нь сая 9 сард нас барсан ... гэх,
-Гэрч М.Б*******: ...Т.Х*******, М.О******* нар нь 2001 онд намайг Их сургуулиа төгсөөд ирэхэд гэр бүл болсон. Гэрлэлтээ батлуулсан талаар нь сайн мэдэхгүй байна. Тусдаа амьдарсан асуудал байхгүй. Нагац ах М.О******* нь сарын өмнө нас барсан, нас бархаасаа өмнө нэг гэрт цуг амьдарч байсан. 2 хүүхэдтэй, 2 хүүхэд нь том болоод тусдаа гарсан... гэх мэдүүлэг зэрэг болно.
4.Хүсэлт гаргагч Т.Х******* нь М.О*******тай 2001 оноос гэр бүл болж хамт амьдарснаас хойш гэрлэлтээ төрийн байгууллагад албан ёсоор бүртгүүлээгүй, 2 хүүхэд төрүүлэн, ам бүл-4-үүлээ амьдарч байсан нь дээрх нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Ч******* овогт Т******* Х*******ыг Боржигон овогт М*******ын О*******тай 2001 оноос 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА