Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/106

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч овогт ийн т холбогдох эрүүгийн 183*******0000000104 дугаартай, *******8/018/0108/Э/ индекстэй хэргийг 018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 1 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, ******* настай, эрэгтэй,бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөшөөтийн уурхайд ******* ******* ХХК-ний жолооч ажилтай, ам бүл *******, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* багийн *******-******* тоотод  оршин суух, ПИ ******* регистрийн дугаартай, овогт ийн

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэр - тоот хашаанд 018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр А.ыг зодож , эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.  шүүхийн хэлэлцүүлэгт: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлэв.

Шүүгдэгч Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 018 оны 07 дугаар сарын 0-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт хамт архи уусан А.ын нүүр, *******н хэсэгт сэнжтэй аягаар цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан  болох  нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд...Улаан цоохор өнгийн шилний хагархай / аяганы/ бололтой зүйлийг 1-р цэгээр, монгол эсгий гэрийн үүдэнд цус мэт хүрэн өнгийн зүйлийг 3-дугаар цэгээр тэмдэглэв.3 дугаар цэгээр тэмдэглэсэн цус мэт хүрэн өнгийн зүйлийн хэмжээ 0х30 , 15х0 см хэмжээтэй цувуулан дусаасан бололтой хоорондоо холбоотой зүйл байв ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-5-7/

Хохирогч А.ын /ПЖ905*******11/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...018 оны 07 дугаар сарын 0-ны өдөр зах дээр тай биллярд тоглож байтал Б. ирээд бид танилцсан. Бид гурав хамт архи уучихаад би гэртээ ирээд байж байтал Б. утсаар яриад миний араас манайд ирсэн. Би ууж байсан ундаанаасаа хийж өгтөл уучихаад гараад намайг дуудахаар нь би араас нь гартал “чи намайг орхиод явчихлаа” гээд ундаа ууж байсан сэнжтэй аягаар миний нүүрэн дундуур цохисон.Тэгэхээр нь би “ чи намайг цохичихлоо ш дээ” гэхэд тэр аягаараа дахиад цохичихоод зугтаад явсан ... гэх мэдүүлэг /хх-10-11-р хуудас/

Гэрч С.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Маргаан болоод тэр хоёр гэрээс гарцгаасан.Тэгсэн удалгүй гэрийн гадаа юм хагарах чимээ гараад, хүн яаая гэхээр нь гэрээс гартал манай дүү А.ын *******ноос цус гарчихсан гэрийн үүдэнд зогсож байсан, хамт байсан залуу нь хашааны хаалгаар гараад зугтаачихсан.А. зүүн нүдний хөмсөг, духны хэсэгт *******доо цохиулсан байсан ба хажууд нь сэнжтэй аяганы хагархайнууд байсан... гэх мэдүүлэг /хх1-13-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 018 оны 07 дугаар сарын 0*******-ны өдрийн дугаартай ... 1.А.ын биед хөмсөгний дунд хэсэгт Т хэлбэрийн 4.х0.1 см,3.7х0.1 см хэмжээтэй 9 ширхэг оёдолтой шарх, хамар хэсэгт 0.5х0.3см зулгаралт, нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

.А.ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

3.А.ын биед учирсан гэмтлүүд нь  Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош /түр/  хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх... /хх-4-р хуудас/ дүгнэлт  зэргээр  тус тус нотлогдон тогтоогдож байна.

             Шүүгдэгч Б. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хамт архи ууж байсан А.ыг хамт архи ууж байгаад орхиод явлаа гэж маргаснаас үүдэлтэй, ундаа ууж байсан сэнжтэй аягаар *******н тус газар нь цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч Б.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.  нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181..1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 013 оны 0******* дугаар сарын 03-ны өдрийн Шүүгчийн захирамжаар хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан болох нь хэргийн 49 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 51-53-р хуудас дахь шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байгаа боловч түүнийг 015 оны шинэ эрүүгийн хуулиар анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч А.ын “...хохирлын 00.000 төгрөгийг өөрийн ээж Х.Нарангэрэлийн ХААН банкны дансаар шилжүүлж авсан, одоо санал, гомдол нэхэмжлэх зүйлгүй... гэх тайлбар /хх-*******5/, ХААН банкны хуулга /хх-**************/ зэрэг баримтуудаар  тус тус нотлогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .******* дугаар зүйлийн дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б. нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй,шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдал болон улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д зааснаар 4*******0 нэгж буюу 4*******0000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 03 сарын хугацаанд төлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д: ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихоор заасныг  тайлбарлаж өгөх  нь зүйтэй.

 Шүүгдэгч Б. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан цоохор өнгийн шаазан аяганы хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдаж, шүүхээс торгох ял оногдуулсан тул түүний эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн 4 инчийн, LG маркийн зурагт битүүмжилсэн  018 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн 5/88 дугаартай“ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчинтэй болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4,3*******.1,3*******.-1,,4, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10, 3*******.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ийн ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт ийн ийг 4*******0 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 4*******0000 / дөрвөн зуун жаран  мянга /   төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.ээр торгох ялын 4*******0000/ дөрвөн зуун жаран  мянга / төгрөгийг 03/ гурав/ сарын хугацаанд төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.т тайлбарласугай.

5.Шүүгдэгч Б.т оногдуулсан 4*******0 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 4*******0000 / дөрвөн зуун жаран мянга / төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

*******.Шүүгдэгч Б. нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн 4 инчийн, LG маркийн зурагт битүүмжилсэн  018 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн 5/88 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан цоохор өнгийн шаазан аяганы хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.т  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38. дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС