Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 304/ШШ2025/00719

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралд*******ы А танхимд хийсэн хуралд*******аар

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, **** дугаар баг, Булган салбарын байранд байрлах, Х******* б******* ХК-ийн хүсэлттэй

Иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Э******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралд*******ы оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*******

Шүүх хуралд*******ы нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Х******* б******* ХК нь иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

-Зээлдэгч Ч.Эрдэнэтуул нь ХААН б*******ны Булган салбар С******* тооцооны төвөөс 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр **** тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан **** /гучин сая/ төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн *** хувийн хүүтэйгээр цалингийн орлогоо барьцаалсан зээл авсан болно. Зээлдэгч нь анх Зээлийн гэрээг байгуулах үед оршин сууж байсан хаягтаа одоо байхгүй байгаа болон холбогдох утсаар холбоо барих боломжгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйл /Хариуцагчийг эрэн сурвалжлах/-ийн 155.1, 155.2-т заасны дагуу эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Зээлдэгч Ч.Эрдэнэтуул нь тус б*******наас анх зээл авахдаа бүртгүүлсэн ***** тоот утасны дугаараар залгахаар холбогдох боломжгүй, ашиглалтанд байхгүй байгаа ба тухайн хаягаар очиход харилцагч амьдран суудаггүй байгаа. С******* аймаг дахь сум эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулахаас татгалсан. С******* аймаг, С******* **р баг, Х******* м******* *** хэсэг, **** тоот хаягт шуудангаар зээл төлөх мэдэгдэл хүргүүлэхэд энэ хаягт оршин сууддаггүй баримтыг үндэслэсэн байна. Мөн С******* суманд оршин сууддаггүй багийн даргын тодорхойлолт хавсаргасан. Тус онлайн зээлд зээл хүсэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Khan bank аппликэйшнаар албан ёсны цахим мэдээлэлийн сангийн мэдээлэлээр харилцагчийн мэдээлэлийг баталгаажуулан тус зээлийн гэрээ хэлцэлийг байгуулсан тул хавсралт дах баримтуудаас бусад баримт бичгүүд б*******наас гарах боломжгүй байгаа. Иймд нэхэмжлэлтэй холбогдолтой бусад бичиг баримтыг холбогдох байгууллагаас гаргуулан нэхэмжлэлийн бүрдэлийг хангуулж өгнө үү. Иймд хариуцагч нь ХААН Б*******наас анх зээл авах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир хариуцагч Ч.Э******* шүүхээс эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг нь олж тогтоолгож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч Х******* б******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б******* шүүх хуралд*******д гаргасан тайлбартаа: Ч.Эрдэнэтуул нь онлайн цалингийн зээл аваад зээлээ төлөлгүй хугацаа хэтэрсэн. Зээлдэгч Ч.Эрдэнэтуултай холбогдож чадахгүй байгаа. Бүртгэлтэй оршин суух хаягтай байдаггүй. Удаа дараа зээлийн төлөлтөө хийх талаар бичиг хүргүүлдэг боловч хаягтаа байхгүй байгаа учраас эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна гэв.

3.Хүсэлт гаргагч байгууллагаас:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-н 3-р хуудас/,

-Итгэмжлэл /хх-н 4, 7-8-р хуудас/,

-Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-н 5-6-р хуудас/

-Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тухай 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл /хх-н 10-р хуудас/,

-Булган аймгийн С******* сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/261 тоот тодорхойлолт /хх-н 11-р хуудас/,

-**** тоот зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хх-н 12-18-р хуудас/,

-ЗГ/56168728 тоот барьц*******ы гэрээний хуулбар /хх-н 19-24-р хуудас/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Х******* б******* ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Э******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч нь Ч.Эрдэнэтуулд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл түүний хаяг тодорхойгүй байх тул шүүхээр эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралд*******аар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Ч.Эрдэнэтуул нь Х******* б******* ХК-тай 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/56168728 дугаар зээлийн гэрээг байгуулан 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16,8% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээл авсан байна. Тус гэрээний хугацаа 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дуусах бөгөөд сар бүрийн 10-ны өдөр **** төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн гэрээний хуулбар, хүсэлт гаргагчийн хүсэлтээр тогтоогддог.

Хүсэлт гаргагч нь Ч.Эрдэнэтуулд холбогдуулан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл зээлдэгч нь Булган аймгийн С******* суманд оршин суудаггүй бөгөөд оршин суух хаягийг тодруулах шаардлагатай байгаа болох нь Булган аймгийн С******* сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Иргэн Ч******* Эрдэнэтуул /****/ нь тус суманд оршин суудаггүй нь үнэн болно. гэсэн 01/261 тоот тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

4.Иймд шүүх Иргэний эрх зүйн харилц*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Тулгат овогт Ч******* Э******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажлыг гүйцэтгэхийг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэхээр тогтов.

5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Тулгат овогт Ч******* Эрдэнэтуул /РД:МЭ76110861/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Эрдэнэтуулыг эрэн сурвалжлах, түүний оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА