Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 304/ШШ2025/00720

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралд*******ы А танхимд хийсэн хуралд*******аар

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, *** дугаар баг, Булган салбарын байранд байрлах, Х******* б******* ХК-ийн хүсэлттэй

Иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Я*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралд*******ы оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө*******

Шүүх хуралд*******ы нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Х******* б******* ХК нь иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

-Зээлдэгч С.Я******* нь ХААН б*******ны Булган салбар Төв тооцооны төвөөс **** оны*** дугаар сарын ***-ны өдөр **** тоот онлайн гэр бүлийн ногоон зээлийн гэрээ байгуулан **** төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэйгээр зээл авсан ба барьц*******д**** маркийн цахилг******* бараа барьцаалсан болно. Зээлдэгч нь анх Зээлийн гэрээг байгуулах үед оршин сууж байсан хаягтаа одоо байхгүй байгаа болон холбогдох утсаар холбоо барих боломжгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйл /Хариуцагчийг эрэн сурвалжлах/-ийн 155.1, 155.2-т заасны дагуу эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Зээлдэгч С.Я******* нь тус б*******наас анх зээл авахдаа бүртгүүлсэн **** тоот утасны дугаараар залгахаар холбогдох боломжгүй, ашиглалтанд байхгүй байгаа ба тухайн хаягаар очиход харилцагч амьдран суудаггүй байгаа. Мөн тухайн хаягт бүртгэлтэй эсэх талаар багийн даргаас тодорхойлолт авахад тус хаягтаа бүртгэлтэй боловч тухайн хаягтаа амьдардаггүй гэсэн гэсэн хариу ирүүлсэн байна. Энэ тус зээлдэгчийг хаягийн дагуу шүүхэд нэхэмжлэх гаргахад тухайн хаягт оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар баталгаажиж байна. Тус онлайн зээлд зээл хүсэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Khan bank аппликэйшнаар албан ёсны цахим мэдээлэлийн сангийн мэдээлэлээр харилцагчийн мэдээлэлийг баталгаажуулан тус зээлийн гэрээ хэлцэлийг байгуулсан тул хавсралт дах баримтуудаас бусад баримт бичгүүд б*******наас гарах боломжгүй байгаа. Иймд нэхэмжлэлтэй холбогдолтой бусад бичиг баримтыг холбогдох байгууллагаас гаргуулан нэхэмжлэлийн бүрдэлийг хангуулж өгнө үү. Иймд хариуцагч нь ХААН Б*******наас анх зээл авах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир хариуцагч С.Я*******ыг шүүхээс эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг нь олж тогтоолгож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч Х******* б******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө******* шүүх хуралд*******д гаргасан тайлбартаа: Х******* б******* ХК-иас зээлдэгч С.Я*******ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг гаргах болсон шалтг******* нь О******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд С.Я*******ыг хариуцагчаар татаж *** төгрөгийг зээлдэгчээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн. Тухайн шүүгчийн захирамжийн агуулга нь зээлдэгч нь бүртгэлтэй хаягт байхгүй, нэхэмжлэлд дурдсан утасны дугаар дээрээ байдаггүй, багийн Засаг даргаас нь оршин суух хаягийн тодорхойлолт авахад тус хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд зээлдэгч С.Я*******ыг эрэн сурвалжлуулж оршин суух хаягийг олж тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргаж байна гэв.

3.Хүсэлт гаргагч байгууллагаас:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-н 3-р хуудас/,

-**** тоот зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хх-н 4-11-р хуудас/,

-ЗГ/230810473189 тоот барьц*******ы гэрээ болон зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгтийн хуулбар /хх-н 12-18-р хуудас/,

-Зээлийн өргөдөл /хх-н 19-20-р хуудас/,

-Төрийн мэдээллийн сангаас авсан лавлагаа, тодорхойлолт /хх-н 21-22-р хуудас/,

-О******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны *** дугаар сарын ***-ны өдрийн **** дугаар захирамж /хх-н 23-24-р хуудас/,

-Итгэмжлэл /хх-н 25-27-р хуудас/,

-Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-н 28-29-р хуудас/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Х******* б******* ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Я*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч нь С.Я*******д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл түүний хаяг тодорхойгүй байх тул шүүхээр эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралд*******аар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

С.Я******* нь Х******* б******* ХК-тай **** оны 08 дугаар сарын 18-ны өдөр **** дугаар зээлийн гэрээг байгуулан *** төгрөгийн зээлийг жилийн 12% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээл авсан байна. Тус гэрээний хугацаа 2026 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дуусах бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн гэрээний хуулбар, хүсэлт гаргагчийн хүсэлтээр тогтоогддог.

Хүсэлт гаргагч нь С.Я*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч зээлдэгч нь О**** хаягтаа оршин суудаггүй болох нь О******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 312/ШЗ2025/05259 дугаар захирамж болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

4.Иймд шүүх Иргэний эрх зүйн харилц*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хатгачийн энгэрийнхэн овогт С******* Я*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажлыг гүйцэтгэхийг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэхээр тогтов.

5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хатгачийн энгэрийнхэн овогт С******* Я******* /РД:ФД03252341/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн марг*******д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Я*******ыг эрэн сурвалжлах, түүний оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА