| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00984/И |
| Дугаар | 304/ШШ2025/00690 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 304/ШШ2025/00690
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: Б***** аймгийн Б******* сум Ж******* багт байрлах Б******* аймгийн Ц*******гийн газрын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: М.О*******ийг албадан эмчилгээнд явуулах тухай 304/2025/00984/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.О*******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: М.О*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б******** аймгийн Ц*******гийн газар нь М.О*******ийг архины албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Б****** аймгийн Х*******-Ө******* суманд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, архинд донтох өвчтэй, Ц*******гийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн, нийтийн хэв журам зөрчсөн, сайн дураараа эмчлүүлэхээс зайлсхийсэн Б****** аймгийн Х*******- Ө******* сумын ** дүгээр багийн нутаг "Б*******" гэх газарт оршин суух хаягтай М*******ын О******* /РД:*******/-ийг архины албадан эмчилгээнд явуулах саналтай байгаа тул холбогдох материалыг хүргүүлэв. гэв.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.О******* нь архи, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, архидан согтуурсан үедээ өөртөө болон бусдад аюул учруулж болох эрсдэлтэй, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь Х*******-Ө******* сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүн болох Б*******ын тайлбар, хүсэлт зэргээр тогтоогдож байна. Тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, орчин тойрондоо архидан согтуурах нөхцөл бүрдүүлдэг, өөрөөр сайн дураараа архины эмчилгээнд орохоос татгалзсан байгаа. Иймд М.О*******ийг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д үндэслэлээр архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтэй байна. М.О******* нь орон гэртээ хүмүүс цуглуулж архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг юм. Булган аймгийн Х*******-Ө******* сумын хэсгийн төлөөлөгч, ц******* нараас хүсэлт гаргасны улмаас архины албадан эмчилгээнд хамруулахаар явуулж байгаа юм гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: М.О******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг манай сумын хэсгийн төлөөлөгч таныг авч яваад сургалтад суулгачихаад орой аваад ирнэ гэж хэлээд гэрээс аваад явсан. Надад ерөөсөө архины албадан эмчилгээнд хамруулах гэж байгаагаа хэлээгүй. Би өдөр болгон архи уугаад байдаггүй. Энэ сард би хүмүүсийн идэшний ажилд явж тусалж байгаад ирсэн. Манайхаар хөдөөний хүмүүс их орж гардаг нь үнэн боловч бусдад хохирол учруулаад агсам согтуу тавиад байдаггүй. Хааяадаа гэртээ архи уудаг нь үнэн. Би бол өөрийгөө архины албадан эмчилгээнд яваад байх шаардлагагүй гэж үзэж байна гэв.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Булган аймгийн Ц*******гийн газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/87 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 2-р хуудас/,
-М.О*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Х*******-Ө******* сумын Б******* багийн Засаг даргын тодорхойлолт, хүсэлт /хэргийн 4-р хуудас/,
-О.Б*******ын Булган аймгийн Ц*******гийн газарт гаргасан хүсэлт /хэргийн 5-р хуудас/,
- Ц*******гийн газрын нэгдсэн системийн лавлагаа /хэргийн 6-р хуудас/,
-Х*******-Ө******* сумын Хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хэргийн 7-9-р хуудас/,
-М.О*******ийн мэдүүлэг /хэргийн 10-11-р хуудас/,
-О.Б*******ын мэдүүлэг /хэргийн 12-13-р хуудас/,
-Булган Нэгдсэн эмнэлгийн эмч Б.Тгийн дүгнэлт /хэргийн 14-р хуудас/,
-Булган нэгдсэн эмнэлгийн нэгдсэн лабораторийн тасгийн шинжилгээний хариу /хэргийн 15-р хуудас/,
-Булган Нэгдсэн эмнэлгийн Дүрс оношилгооны эмч М.Эийн дүгнэлт /хэргийн 16-р хуудас/,
-Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт /хэргийн 17-19-р хуудас/,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б****** аймгийн Ц*******гийн газрын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
2.Хүсэлт гаргагч Б****** аймгийн Ц*******гийн газар нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар М.О*******ийг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохи************** шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.
М.О******* нь согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг болох нь Х*******-Ө******* сумын Б******* багийн Засаг даргын тодорхойлолт, М.О*******ийн нөхөр О.Б*******ын хүсэлт, хамтарсан багийн хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гурравдагч этгээд М.О******* нь дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөгүй ч сайн дураар эмчилгээнд яваагүй, архинд донто эмгэгүй, архины хамааралтай тул албадан эмчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд М.О******* нь 5 наснаас дээш 3 хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд хүүхдүүдээ үл хайхардаг, архи уусан үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон гэж үзэхээр байна.
Согтууруулах, мансууруулах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.2-т зааснаар багийн Засаг даргын хүсэлт, гэр бүлийн хүний хүсэлт болон түүнээс авсан мэдүүлэг зэргийг үндэслэн ц*******гийн газраас М.О*******ийг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг гаргасан байна.
Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр М.О*******ийг Захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно гэсэн дүгнэлтийг гаргаж, уг дүгнэлтийн сэтгэц донтолтын эмчийн үзлэгээр Архинд согтуурах мансуурах донтой гэж тодорхойлжээ.
М.О******* нь архинд донтох өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, сайн дурын эмчилгээнд хамр*******гүй, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь тогтоогдсон бөгөөд архины албадан эмчилгээнд сайн дураараа хамрагдахаас татгалзаж байх тул түүнийг албадан эмчилгээнд хамруулах үндэслэлтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр М.О*******ийг архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116,118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт М*******ын О******* /рд:*******/-ийг архины албадан эмчилгээнд хамруулж, түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг Б******** аймгийн Ц*******гийн газарт даалгасугай.
2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар М.О*******ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Албадан эмчилгээний хугацааг гуравдагч этгээд М.О*******ийг албадан эмчлэх эмнэлэгт хүлээн авсан өдрөөс хойш тогтоож, албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдсугай.
5.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар аймгийн Ц*******гийн газар нь М.О*******ийг албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садны хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрий эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА