Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 304/ШШ2025/00722

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Б******* сум, ***дугаар баг, Д******* оршин суух, Х******* овогт Н******* Г*******гийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Ц*******, М.Б******* нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаяг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Н.Г*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Н.Г******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Н.Г******* эхнэр М.Ц*******гийн хамт *** оны***дугаар сарын ***-ны өдөр Булган аймгийн Б******* сумын Хаан банкнаас малчны зээл авч **** төгрөг, мөн хувиасаа **** төгрөгийг Ж.Ц*******, М.Б******* нарт зээлүүлсэн. Ж.Ц*******, М.Б******* нар манай хүргэн Батсайханд 2022 оны 05 дугаар сард малчнаар ирээд 8 сард бие өвдөөд гэх шалтгаанаар Улаанбаатар хот руу яваад сураггүй болсон. 2022 оны 11 дүгээр сард банкны эхний төлөлт болоход Ж.Ц******* **** төгрөг хийсэн. Энэ цагаас хойш сураг чимээгүй болж үлдсэн банкны мөнгийг манай хүүхдүүд хүүтэй нь **** төгрөг төлсөн. Утсаар холбогдоод мөнгө хий гэхээр шалтаг тоочиж худал ярьсаар өдий хүрсэн. Ж.Ц*******, М.Б******* нар нь хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжуулж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч Н.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ж.Ц*******, М.Б******* нар манай хүргэнийд малчин ажилд авна гэсэн зарын дагуу ирсэн. Анх холбогдоход гэр бүлээрээ малчнаар ирж ажиллана, гэрээ ачаад ирнэ, байнгын байна гэж хэлсэн. Малчнаар ажиллахаар ирэхдээ хүнээс 30,000,000 төгрөг зээлсэн боловч мөнгө зээлсэн хүний маань бие нь өвдөөд гадаад улс руу явж эмчлүүлэх шаардлагатай болсон. Бид хоёрт өрөө дарахад **** төгрөг хэрэгтэй байна. Мал малласан цалингаасаа суутгаж чадлынхаа хэрээр төлнө. Эхний ээлжинд 3 жил малыг нь маллаж өгье. Боломжтой бол цаашдаа ч гэсэн малчнаар үлдье гэж хэлсэн. 08 дугаар сард эхнэр нь хүүхдүүдийн хичээл орох боллоо амрахаар нь хүүхдүүдээ аваад ирнэ гээд Хөвсгөл айраг руу явсан. Нөхөр нь манай малыг маллаж байгаад нэг явчихаад ирье гэж хэлээд явсан. Эргэж ирээгүй. Сураггүй алга болсон. Шүүхэд өргөдөл гаргаснаас хойш надад 5,000,000 төгрөг өгсөн. Тэрийг бичээгүй үлдээсэн байна. Ж.Ц*******, М.Б******* нарыг хайж Улаанбаатар хот, Хөвсгөл аймаг руу хоёр ч удаа очсон. Иймд Ж.Ц*******, М.Б******* нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна гэв.

 

3.Хүсэлт гаргагчаас:

-Н******* Г*******гийн Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга акт /хх-н 4-5-р ху/,

-**** тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хх-н 6-11-р хуудас/,

-***** тоот барьцааны гэрээний хуулбар /хх-н 12-15-р хуудас/,

-Нийслэлийн тойргийн нотариатч Б.Ц*******ийн **** оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээ **** бүртгэлийн дугаартай /хх-н 16-18-р хуудас/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн М.Б*******, Ж.Ц******* нарын Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийг баримтаар бүрдүүлжээ.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Н.Г*******гийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Ц*******, М.Б******* нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаяг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2.Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

-Миний бие Н.Г******* эхнэр М.Ц*******гийн хамт 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Б******* сумын Хаан банкнаас малчны зээл авч 20,000,000 төгрөг, мөн хувиасаа **** төгрөгийг Ж.Ц*******, М.Б******* нарт зээлүүлсэн. Ж.Ц*******, М.Б******* нар манай хүргэн Батсайханд 2022 оны 05 дугаар сард малчнаар ирээд 8 сард бие өвдөөд гэх шалтгаанаар Улаанбаатар хот руу яваад сураггүй болсон. 2022 оны 11 дүгээр сард банкны эхний төлөлт болоход Ж.Ц******* 2,000,000 төгрөг хийсэн. Энэ цагаас хойш сураг чимээгүй болж үлдсэн банкны мөнгийг манай хүүхдүүд хүүтэй нь 28,000,000 төгрөг төлсөн. Утсаар холбогдоод мөнгө хий гэхээр шалтаг тоочиж худал ярьсаар өдий хүрсэн. Ж.Ц*******, М.Б******* нар нь хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжуулж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Н.Г*******гийн Хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн **** дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн барьцааны гэрээ, Нийслэлийн тойргийн нотариатчийн 0780 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээний хуулбар, Ц.Ц*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Ж.Ц*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, М.Бат-Эрдэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.

 

 

5.Иймд хүсэлт гаргагч Н.Г*******гийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Ц*******, М.Б******* нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаяг тогтоолгох тухай хүсэлт гаргагч Н.Г*******гийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О овогт М Б*******, Б овогт Жын Ц******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагч Н.Г*******гийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА