| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00852/И |
| Дугаар | 304/ШШ2025/00723 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 304/ШШ2025/00723
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хиэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: У******* хот, Х******* дүүрэг, *** дугаар хороо, ****, Ж******* И******* ХХК-ийн байранд байрлах Ж*******трейд ХХК /Хувийн хэргийн дугаар:****/, /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, ***дугаар баг, **** тоотод оршин суух, Х******* овогт Б******* Г******* /ИБД:****/-д холбогдох,
Нийт **** төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч*******
Хариуцагч Б.Г*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ж*******трейд ХХК-ийн хариуцагч Б.Г*******т холбогдуулан гаргасан нийт 1,913,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах *******эслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, *******эслэл:
-Хариуцагч Б.Г******* нь "Ж*******трейд" ХХК-ийн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, "Булган" нэртэй э сангаар дамжуулан зарж борлуулж ашиг олдог баан. Хариуцагчид нийлүүлсэн барааны төлбөр 1,913,110 төгрөгийн үлдэгдлийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тулган "Тооцооны үлдэгдлийн баталгаа" баримт үйлдэж баталгаажуулсан. Тооцооны үлдэгдлийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байх тул Б.Г*******ээс барааны төлбөрийн үлдэгдэл 1,913,110 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 07 дугаар сард Булган э сан гэх харилцагч нээлгээд манайхаас бараа авсан. Тухайн үед барааныхаа үлдэгдлийг заримыг нь хийгээд заримыг нь бараг буцаасан байх. Би тэгж ойлгож байна. Үлдэгдэл дээр нь нилээн удаан хүлээсэн. Энэ асуудлаа хэрхэн яаж шийдвэрлэх дээр тулсан. Хөдөө дэлгүүрт бараа нийлүүлсэн, мөнгөө авахаараа өгнө гэдэг яриа үүссэн. Тэрэн дээр хугацаа өгсөн. Аль болох боломжоороо төлбөрөө төл гээд олон удаа харж үзсэн. Өөр компанид нийлүүлэхээс өмнө манайх руу яриад ийм ийм барааны үлдэгдэлтэй байгаад байна. Танайд өртэй учраас буцаалт хийе гээд өгөх боломж баан гэж бодож байна. Яагаад манайх руу өгөхгүйгээр цааш нь дамжуулж өөр байгууллагад өгсөн гэдгийг би сайн ойлгохгүй байна. Удаа дараа энэ асуудлыг шийдэх гэж нэлээн удсан. Бүр сүүлдээ шүүхэд ирсэн байна. Тийм учраас дахин хугацаа өгч хүлээх боломжгүй. Бид энэ асуудлаа шийдвэрлэхээр Орхон аймгаас хоёр ч удаа ирж байна. Эдгээр байдлыг маань хүлээн зөвшөөрөөд өөрсдөө ч гэсэн уяан хатан байх болов уу гэж бодож байна. Би Ж******* трейд ХХК-ийн Орхон аймаг дахь салбарыг хариуцдаг эрхлэгч хүний хувьд мэдээж энэ барааг би өөрөө аваачиж өгөхгүй. Худалдааны зөвлөх, нярав, нягтлангаар дамжина. Төвийн нягтлан хүртэл ирж хариуцагчтай тооцоо нийлсэн талаар хэлж байна. Би өөрөө хүртэл 2-3 удаа ярилцаж баан. Хариуцагч сая кола гэж байна. Манайх дандаа пэпсиний төрлийн ундаа зардаг учраас пэпсинүүд л очсон байх. Ярьж байгаа зүйлээ зөв ярихгүй бол болохгүй байх. Би бүх юм руу нь оролцоогүй учраас ярьж байгааг нь сайн мэдэхгүй байна. Тэгж ярьсан, ингэж ярьсан гэдгээ өдрөөр нь гаргана гэж байна. Ерөнхийдөө манай байгууллагад ямар бараа бүтээгдэхүүний өртэй гэдгээ мэдэж байгаа тэрийгээ л авахыг хүсэж байна. Түүнээс цаашаа дамжсан гэх асуудлуудыг би зөндөө сонссон. Энэ талаар хангалттай ярилцсан. 2023 оноос хойш одоог хүртэл төлөлт хийгдээгүй. Энэ асуудал дээр эвтэйхнээр зөвшилцвөл зүгээр байх гэж бодож байна. Б.Г******* өөрөө Булган э сан ажиллуулдаг. Яг бараа авахдаа манайх дэлгүүр ажиллуулах гэж байна гээд бараа татсан. Манайхан өөрсдөө ярихдаа Булган э сан гэж яриад байдаг учраас Булган э сан гээд ярьчихлаа. Манай компани шингэн хүнсний үйлдвэрлэл явуулдаг, худалдан борлуулдаг. Манайх э сангууд руу ус, ам зайлагч гэх мэт бараа бүтээгдэхүүний борлуулалт хийдэг. Б.Г******* э сангаараа бараа авдаг баан байх гэж бодож байна. Э сангаараа харилцдаг баан учраас Булганд дэлгүүр нээж байна гээд дэлгүүр дээрээ бараа авсан байх гэв.
4.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ тухайн байгууллагаас 2024 оны 07 дугаар сард бараа бүтээгдэхүүн авахдаа дэлгүүр байгуулж авсан. Тухайн дэлгүүр маань 1 сар ажиллаад ямар ч ашиг орлого олоогүй учраас бараануудаа авсан газартаа нийлүүлсэн. Зарим нэг газар нь мөнгөн дүнгээр нь авна гэсэн учраас бид нараас худалдаж авъя гэсэн дэлгүүрт нийт ****төгрөгийн бараа нийлүүлсэн. Одоо **** төгрөгийн үлдэгдлийг бид бараа нийлүүлсэн дэлгүүрээсээ авахаар байгаа учраас тэр мөнгөө аваад нэхэмжлэгчид төлөх хүсэлтэй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө хэзээ бараа нийлүүлсэн, хэрхэн яаж, хэнтэй ярьсан хэн уулзсан, хэн авахгүй гэснийг мэдэхгүй байх шиг байна. Шүүхэд үнэн зөв тайлбар гаргамаар байна. Хэрвээ болно гэвэл би хугацаа зааж шүүх хуралдааныг хойшлуулмаар байна. Учир нь **** оны 07 дугаар сард нэхэмжлэгч байгууллагаас *** төгрөгийн бараа татаж авсан. Бид найман нэрийн дэлгүүр нээх гээд бичиг баримт нь бүрдээгүй учраас манай дэлгүүр хаагдаж байгаа архийг нь буцаая, та хэд ус ундаагаа аваад явах уу гэхэд түгээгч, борлуулагч хоёр нь ус ундааг чинь авахгүй. Өөрсдөө зарж борлуулаад мөнгөө өг гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр, дүү, ээж хамт баан. Энэ хүмүүсийг гэрчээр оролцуулсан ч болно. Тэрний дараа над руу тооцоо нийлье гээд нэг залуу утсаар ярьсан. 09 дүгээр сарын 20-ны өдөр би нөгөө дэлгүүр рүү бараагаа өгч явуулсан. Өгч явуулахаасаа өмнө танайх ус ундаагаа авах боломж байна уу гэж хэлсэн. Буцаалт хийж авахгүй юм бол дэлгүүр маань хаагдаж байгаа учраас танай мөнгийг гаргаж өгч чадахгүйд хүрсэн учраас цааш нь өөр дэлгүүрт нийлүүлнэ гэдгээ нэхэмжлэгч байгууллагын түгээгчид, тооцоо нийлсэн нягтлан залууд ч хэлсэн. Нэхэмжлэгч байгууллагын нягтлан залуу 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр билүү 21-ний орой манай байрны гадаа ирж тооцоо нийлсэн. Тооцоо нийлэх үед нь би нялх хүүхэдтэй баан учраас бараа нийлүүлсэн дэлгүүр маань мөнгөө өгч чадахгүй байна. Нөгөө дэлгүүр маань *** төгрөг, ****төгрөг гээд бага багаар өгч байгаа учраас танайд бага хэмжээний төлбөр төлсөн. Үлдэгдэл төлбөрөө өгөхөөр нь танай байгууллага руу төлөлт хийе, та хэд Булган аймгийн Сайхан сум руу очдог бол надад олоод өгөөч, би нялх хүүхэдтэй учраас араас нь хөөцөлдөж чадахгүй байна гэдгээ хэлсэн. Гэтэл надаас манайх Сайхан сум руу бараа нийлүүлдэг, ямар дэлгүүр юм бол гэж асуусан. Би эзнийг нь танина, дэлгүүрийг нь мэдэхгүй гэж хэлсэн. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тооцоо нийлсэн нягтлан залуугаасаа асууж болох байх. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг өөртэй нь яриагүй гэж байна. Би таныг Ж******* трейд ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын эрхлэгч байна гээд ярихад нөгөө дэлгүүр маань бараагаа гаргаж дуусаагүй гэж байна. Мөн танайхтай харилцдаг юм байна танай барааг аваад өгье гэхэд бараа авч өгч болно эсвэл мөнгөөр нь авъя гэж та надад хэлсэн. Хоёрын хооронд нийлүүлчихсэн юм чинь танд мөнгийг нь авч өгье гэж удаа дараа хэлсэн. Хэрвээ танайх манай дэлгүүр хаагдах үед архиа авч ядахдаа ус ундаагаа буцаалт хийгээд авч болохоор баан бол бид өгөөд явуулах баан. Бид нар цааш нь дамжуулж өөртөө х*******рэл үүсгэхгүй баан. Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Булган э сан дээр харилцагч нээлгээд гэж тайлбарлаж байна. Манайх тэр үед харилцагч нээлгээгүй, өмнө нь танайхтай харилцдаг баан. Энэ бараа э сан дээр ирээгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч борлуулсан бараагаа харсан бол дандаа cola, sprite, ус архи нийлүүлсэн. Э сан дээр ийм бараа ирдэггүй. Энэ бараа манай дэлгүүр дээр ирсэн. Манайх э сан гэдэг харилцагч нээлгээгүй, Булган э сан гэдэг нэрээр танай дээр харилцагчаар явж баан. Манайх *** төгрөгийн бараа татаж авсан. Үүнээс архиа буцааж өгөөд 1,000,000 гаран төгрөгийн төлбөрийг хиэн. Үлдэгдэл нь 1,913,110 төгрөг. Манайх танай байгууллагад бага ч гэсэн төлбөр төлсөн. Үнэхээр боломжгүй болоод цааш нь нийлүүлсэн дэлгүүрийн хүмүүсээ олж байж мөнгийг нь гаргаж өгөх боломжтой байна гэдгээ хэлсэн. Би өөрийн чадлын хэрээр нэхэмжлэгч байгууллагын мөнгийг гаргаж өгөхөөр гүйж байна. Барааг нь нийлүүлсэн дэлгүүрээ 2 удаа шүүхэд өгсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай барааг цааш нь дамжуулсныг ойлгохгүй байгаа гэж хэлсэн. Би айлын барааг дур мэдэж, хэн нэгэнд ямар нэгэн байдлаар өгөхгүй. Нэхэмжлэгч байгууллагаас, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ч мөн асуусан. Хэрвээ яриагүй гэж бодож байгаа бол мобикомын 99135697 дугаарын ярианы биллийг шүүлгээд гаргаад ирж болно. Юм болгон гэрчтэй байдаг. Би хэн нэгний бараа бүтээгдэхүүнийг аваад хэн нэгэнд дамлаж болон хуурч борлуулахгүй. Манайд хугацаа өгсөн нь үнэн. Гэхдээ тэр хугацаанд би Сайхан сум руу очиж чадахгүй, очсон ч нөгөө дэлгүүрээ олж чадахгүй байгаа учраас хоёр ч удаа шүүхэд хандсан. Эхний удаад нэхэмжлэл маань буцсан учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг эвлэрье, одоо шүүхэд өгчихсөн байгаа учраас ирэх сар гэхэд шийдэгдчих байх, тэгж байж манайх танай төлбөрийг барагдуулах боломжтой гэдгээ хэлсэн, энэ талаар хариу тайлбараа өгсөн. Би хэн нэгний бараа бүтээгдэхүүнийг дур мэдэн дамлаж зараагүй, нэхэмжлэгч байгууллагаас асуусан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая би эрхлэгч учраас мэдэхгүй гэж байна. Хэрвээ мэдэхгүй байгаа бол ярьж байгаа зүйлийнхээ үнэн бодитой зүйлийг мэдэх хэрэгтэй. Би дур мэдэж танай барааг дамжуулан зараагүй. Пэпси гэдэг чинь ялгаагүй кола төрлийн ундаа мөн байх. Манай э сан танайхтай гэрээ байгуулаагүй. Хариуцагчаар нь Н 2 гэдэг дэлгүүр байгаа. Би энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэхдээ манайхаас ганцхан тавьж байгаа шаардлага нь цаг хугацаа. Мэдээж цаг хугацааны хувьд удсан. Би шүүх, цагдаагаар явахгүй байхыг хичээсэн. Нөгөө хүнтэйгээ ч гэсэн эвлэрээд мөнгөө авахыг хичээсэн боловч болоогүй. Энэ цаг хугацаанд бид бас шүүхийн байгууллагад хандаж 3 сар хүлээсэн. Би 1 настай, 4 нас хүрэх гэж байгаа 2 хүүхэдтэй. Ганцаараа хөдөө явж чадахгүй баан учраас хүлээсэн. Шүүхэд өгснөөс хойш надад хариу тайлбар өгөхгүй баан. Тэр хүртэл би ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй баан учраас өнөөдрийг хүрсэн. Би төлөхгүй гэж хэлээгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ хугацаан дээр эвлэрэх саналтай байна. Ялгаагүй шүүхээр шийдүүлсэн ч гэсэн гарсан шийдвэр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад очно. Ялгаагүй л хугацаа заана. Тэр хугацаанд манайх төлбөрөө барагдуулах хүсэлтэй байна. Тийм учраас хэн хэндээ хал палгүй эвлэрэх саналтай байна. Одоо 2026 он гарах гэж байна. Би ч гэсэн он гарахаас өмнө энэ асуудлаа шийдмээр байна. Тийм учраас 1 сар эсвэл 1 сар 15 хоног гэх байдлаар хугацаа зааж бид өр төлбөрөө барагдуулах хүсэлтэй байна. Би танайхаас зөвшөөрөл авч цааш нь нийлүүлсэн. Ярилцсаны *******сэн дээр өнөөдрийн ийм байдалд хүрсэн. Э сангаар дамжуулж аваагүй. Тусдаа харилцагч нээлгэж авсан. Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэл дээрээ Булган э сан гэж бичсэн баан. Энэ дэлгүүр Булган нэртэй ч байгаагүй. К Э ХХК гэдэг компани дээр үүсгэн байгуулагдаж Н 2 гэдэг дэлгүүр байгуулагдсан. Түүнээс Булган э сан ямар ч хамааралгүй. Нэхэмжлэгч байгууллагаас бараа авч баан хүн нь би. Надад итгэж Н 2 дэлгүүрт бараа нийлүүлсэн. Ж******* трейд ХХК-тай би харилцдаг баан гэв.
5.Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
6.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т: зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т: мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж тус тус хуульчилсан.
6.1.Нэхэмжлэгч Ж*******трейд ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон зохигчийн шүүх хуралдаанд тайлбар зэргээс дүгнэвэл талуудын хооронд бичгээр гэрээ хийгдээгүй боловч зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь бараа бүтээгдэхүүнийг хариуцагчийн өмчлөлд харилцан тохиролцож байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх *******эслэлтэй ба энэ талаар зохигч маргаагүй.
6.2.Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т: зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. гэж зааснаар хариуцагч нь зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.
6.3.Нэхэмжлэгч тал ...хариуцагч нь манай бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, Булган нэртэй э сангаар дамжуулан зарж борлуулж ашиг олдог баан. Иймд хариуцагчид нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр 1,913,110 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч Б.Г*******: ...Би энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэхдээ манайхаас ганцхан тавьж байгаа шаардлага нь цаг хугацаа. Би төлөхгүй гэж хэлээгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ хугацаан дээр эвлэрэх саналтай байна. Тэр хугацаанд манайх төлбөрөө барагдуулах хүсэлтэй байна. Манайх энэ барааг э сангаар дамжуулж аваагүй. Тусдаа харилцагч нээлгэж авсан. Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэл дээрээ Булган э сан гэж бичсэн баан. Энэ дэлгүүр Булган нэртэй ч байгаагүй. К Э ХХК гэдэг компани дээр үүсгэн байгуулагдаж Н 2 гэдэг дэлгүүр байгуулагдсан. Түүнээс Булган э сан ямар ч хамааралгүй. Нэхэмжлэгч байгууллагаас бараа авч баан хүн нь би. Надад итгэж Н 2 дэлгүүрт бараа нийлүүлсэн. Ж******* трейд ХХК-тай би харилцдаг баан... гэж тус тус тайлбарлаж байна.
6.4.Дээрхээс дүгнэвэл Ж*******трейд ХХК нь бараа бүтээгдэхүүнээ Булган э сангийн нэр дээр биш хариуцагч Б.Г******* гэх хувь хүнээр дамжуулан түүнтэй харилцан тохиролцож нийлүүлсэн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
6.5.Хариуцагч Б.Г******* нь нэхэмжлэгч байгууллагатай харилцаж бараа бүтээгдэхүүн авдаг хүлээн баан талаарх тайлбарыг шүүх хуралдаанд гаргадаг ба бараа бүтээгдэхүүн хүлээн авсан гэх үйл баримттай маргадаггүй, мөн барааны үлдэгдэл төлбөр 1,913,110 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх тул нэхэмжлэлийн шаардлага дээр маргаагүй, хариуцагчийг зөвшөөрч байна гэж шүүх дүгнэв.
7.Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б.Г*******ээс 1,913,110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж*******трейд ХХК-д олгохоор шийдвэрлэв.
8.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г*******ээс **** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж******* трейд ХХК-д олгохоор шийдвэрлэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Г*******ээс 1,913,110 /нэг сая есөн зуун арван гурван мянга нэг зуун арав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж*******трейд ХХК-д олгосугай.
2.Ж******* трейд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,560 /дөчин таван мянга таван зуун жар/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г*******ээс 45,560 /дөчин таван мянга таван зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж*******трейд ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 7511.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрийг 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА