| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00983/И |
| Дугаар | 304/ШШ2025/00691 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 304/ШШ2025/00691
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: Б******* аймгийн Б******** сум Ж******* багт байрлах Б******* аймгийн Ц*******гийн газрын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Т.А*******г албадан эмчилгээнд явуулах тухай 304/2025/00983/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.О*******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Т.А*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б***** аймгийн Ц*******гийн газар нь Т.А*******г архины албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Б******** аймгийн Б******** сумын хэмжээнд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, архинд донтох өвчтэй, Ц*******гийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн, нийтийн хэв журам зөрчсөн, сайн дураараа эмчлүүлэхээс зайлсхийсэн Б********** аймгийн Б******* сумын ** дүгээр багийн нутаг З*******ний *** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай Т*******гийн А******* /РД:*********/-г архины албадан эмчилгээнд явуулах саналтай байгаа тул холбогдох материалыг хүргүүлэв. гэв.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.А******* нь эрүүлжүүлэх байранд удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр зөрчлийн тухай хуульд зааснаар олон удаагийн торгуулийн шийтгэл хүлээж байсан нь Ц*******гийн байгууллагын АСАП сангийн лавлагаагаар, архидан согтуурсан үедээ өөртөө болон бусдад аюул учруулж болох эрсдэлтэй, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь Б****** сумын 1 дүгээр багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, нагац эгчийн хамт амьдардаг ба гудамж талбайд архидан согтуурч, хажуугаар нь явж байгаа хүмүүсээс мөнгө төгрөг нэхдэг. Иймд Т.А*******г Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтэй байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.А******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би архи уудаг нь үнэн. Гэхдээ би ар гэртээ очиж агсам согтуу тавьдаггүй. Хааяа зах дээр очихоороо хүн амьтнаас мөнгөн нэхдэг нь үнэн. Цаашид архинаас гаргана гэж Эрдэнэтийн эгч нар намайг хэлдэг байсан. Би архины албадан эмчилгээнд дахин явах үнэхээр хэцүү байна. Явмааргүй байна. Урьд нь ийм эмчилгээ хийж байсан. Мөнгөтэй үедээ 7 хоногийн хугацаанд архи уучихдаг. Мөнгөгүй үедээ архи уудаггүй, эгчийнхээ зурагтыг эвдэж байсан нь үнэн гэв.
2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Булган аймгийн Ц*******гийн газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/87 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 2-р хуудас/,
-Г.Б*******ын гаргасан хүсэлт /хэргийн 3-р хуудас/,
-Т.А*******гийн тайлбар /хэргийн 4-5-р хуудас/,
-Г.Б*******ын тайлбар /хэргийн 6-7-р хуудас/,
-Б******* сумын Р******* *** дүгээр багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хэргийн 8-р хуудас/,
-Б**** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 132/ШШ2024/00484 дугаартай шийдвэр /хэргийн 9-11-р хуудас/,
-Т.А*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 12-р хуудас/,
-Ц*******гийн газрын нэгдсэн системийн лавлагаа /хэргийн 13-29-р хуудас/,
-Б****** аймгийн Б***** сумын ** дүгээр багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ***** тоот тодорхойлолт /хэргийн 30-р хуудас/,
-Б******** аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэгдсэн лабораторийн тасгийн шинжилгээний хариу /31-р хуудас/,
-Б******** Нэгдсэн эмнэлгийн эмч Б.Т*******гийн дүгнэлт /хэргийн 32-р хуудас/,
-Б******* Нэгдсэн эмнэлгийн Дүрс оношилгооны эмч М.Эийн дүгнэлт /хэргийн 33-р хуудас/,
- Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт /хэргийн 34-36-р хуудас/,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Булган аймгийн Ц*******гийн газрын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч Булган аймгийн Ц*******гийн газар нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Т.А*******г архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.
Т.А******* нь эрүүлжүүлэх байранд удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр зөрчлийн тухай хуульд зааснаар 2024 онд 9 удаа, 2025 онд 12 удаа шийтгэл хүлээж байсан нь Ц*******гийн байгууллагын АСАП сангийн лавлагаагаар, архидан согтуурсан үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь Б***** сумын Р********* ** дүгээр багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гурравдагч этгээд Т.А******* нь дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, маргаагүй.
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Т.А******* өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон гэж үзэхээр байна.
Согтууруулах, мансууруулах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.2-т зааснаар төрөл садангийн хүний хүсэлт, багийн Засаг даргын тодорхойлолт болон төрөл садангийн хүнээс авсан мэдүүлэг зэргийг үндэслэн ц*******гийн газраас Т.А*******г архины албадан эмчилгээнд давтан явуулах хүсэлтийг гаргасан байна.
Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр Т.А*******г Захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно гэсэн дүгнэлтийг гаргаж, уг дүгнэлтийн сэтгэц донтолтын эмчийн үзлэгээр Архинд согтуурах мансуурах донтой гэж тодорхойлжээ.
Т.А******* нь архинд донтох өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, сайн дурын эмчилгээнд хамр*******гүй, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, өмнө нь албадан эмчилгээнд явж байсан болох нь тогтоогдсон бөгөөд архины албадан эмчилгээнд сайн дураараа хамрагдахаас татгалзаж байх тул түүнийг албадан эмчилгээнд хамруулах үндэслэлтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр Т.А*******г архины албадан эмчилгээнд давтан хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116,118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.4, 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт зааснаар Б овогт Т*******гийн А******* /рд:**********/-г архины албадан эмчилгээнд хамруулж, түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг Булган аймгийн Ц*******гийн газарт даалгасугай.
2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Т.А*******г албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
3.Албадан эмчилгээний хугацааг гуравдагч этгээд Т.А*******г албадан эмчлэх эмнэлэгт хүлээн авсан өдрөөс хойш тогтоож, албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдсугай.
5.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар аймгийн Ц*******гийн газар нь Т.А*******г албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садны хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрий эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА