| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00985/И |
| Дугаар | 304/ШШ2025/00693 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 304/ШШ2025/00693
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: Б****** аймгийн Б******** сум Ж******* багт байрлах Б****** аймгийн Ц*******гийн газрын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: З.Э*******ийг албадан эмчилгээнд явуулах тухай 304/2025/00985/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ё.Ч*******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: З.Э*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б******** аймгийн Ц*******гийн газар нь З.Э*******ийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргасан. Ц*******гийн газар нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, архинд донтох өвчтэй, хүүхдүүдээ эрсдэлд орчинд байлгадаг, нийтийн хэв журам зөрчсөн, сайн дураараа эмчлүүлэхээс зайлсхийсэн Б****** аймгийн Х*******-Ө******* сумын ** дүгээр багийн нутаг Ж******* гэх газарт оршин суух хаягтай З*******ын Э******* /РД:*******/-ийг архины албадан эмчилгээнд явуулах саналтай байгаа тул холбогдох материалыг хүргүүлэв. гэв.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Э******* нь эрүүлжүүлэх байранд удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, байнга шахуу хүмүүсийн бөөгнөрөл үүсгэж, гэрээрээ архидан согтуурдаг юм. Мөн З.Э******* нь архидан согтуурсан үедээ өөртөө болон бусдад аюул учруулж болох эрсдэлтэй, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь Х*******-Ө******* сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Иймд З.Э*******ийг согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д үндэслэлээр архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтэй байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Э******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний буруу. Гэхдээ хамтарсан баг болон ц******* нар надад юу ч хэлэхгүй энд аваад ирсэн гомдолтой байна. Надад хэлж яриад эмчилгээнд явуулна гэсэн бол би эсэргүүцээд байхгүй байсан гэв.
2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Б******** аймгийн Ц*******гийн газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/87 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 2-р хуудас/,
-З.Э*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-Б****** аймгийн Х*******-Ө******* сумын Ж******* багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,
-Д.Бгийн гаргасан өргөдөл /хэргийн 5-р хуудас/,
-Х*******-Ө******* сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хэргийн 8-10-р хуудас/,
-З.Э*******ийн тайлбар /хэргийн 11-12-р хуудас/,
-Д.Бгаас авсан тайлбар /13-14-р хуудас/,
-Ц*******гийн газрын нэгдсэн системийн лавлагаа /хэргийн 15-18-р хуудас/,
-Б********* Нэгдсэн эмнэлгийн эмч Б.Тгийн дүгнэлт /хэргийн 19-р хуудас/,
-Б******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэгдсэн лабораторийн тасгийн шинжилгээний хариу /20-р хуудас/,
-Б******* Нэгдсэн эмнэлгийн Дүрс оношилгооны эмч М.Эийн дүгнэлт /хэргийн 21-р хуудас/,
-Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт /хэргийн 22-24-р хуудас/,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б******** аймгийн Ц*******гийн газрын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
2.Хүсэлт гаргагч Б******* аймгийн Ц*******гийн газар нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар З.Э*******ийг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан этгээдүүдээс ц*******гийн байгууллгад тухайн хүнийг албадан эмчлүүлэх талаар хүсэлт гаргана.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.
З.Э******* нь эрүүлжүүлэх байранд удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр зөрчлийн тухай хуульд зааснаар олон удаагийн баривчлах болон торгуулийн шийтгэл хүлээж байсан нь Ц*******гийн байгууллагын АСАП сангийн лавлагаагаар, архидан согтуурсан үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь Х*******-Ө******* сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гурравдагч этгээд З.Э******* нь дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд түүний тайлбараар 3 наснаас дээш 9 дүгээр анги хүртэлх хүүхдүүдийнхээ дэргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж байгаадаа гэмшиж байна, хүүхдүүдийг маань Ц*******гийн газар, нийгмийн ажилтан нь харж хандана гэж найдаж байна гэжээ.
Ц*******гийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...хүүхдүүдийг сумын болон сургуулийн нийгмийн ажилтнууд дотуур байранд байлгаж, харж хандах боломжтой, аав Б нь улирлын чанартай ажил хийдэг тул өвөлдөө хүүхдүүдээ харах боломжтой тул эхнэр З.Э*******ийг албадан эмчилгээнд явуулна гэж тайлбарлаж байгаа. гэжээ.
Согтууруулах, мансууруулах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.2-т зааснаар багийн нийгмийн ажилтан тэмдэглэл болон түүнээс авсан мэдүүлэг зэргийг үндэслэн ц*******гийн газраас З.Э*******ийг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг гаргасан байна.
Б********* аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр З.Э******* Захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно гэсэн дүгнэлтийг гаргаж, уг дүгнэлтийн сэтгэц донтолтын эмчийн үзлэгээр Архинд согтуурах мансуурах донтой гэж тодорхойлжээ.
З.Э******* нь архинд донтох өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, сайн дурын эмчилгээнд хамр*******гүй, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, хүүхдээ үл хайхардаг болох нь тогтоогдсон бөгөөд архины албадан эмчилгээнд сайн дураараа хамрагдахаас татгалзаж байх тул түүнийг албадан эмчилгээнд хамруулах үндэслэлтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр З.Э*******ийг архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116,118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар З****** богд овогт З*******ын Э******* /рд:***********/-ийг архины албадан эмчилгээнд хамруулж, түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг Б******н аймгийн Ц*******гийн газарт даалгасугай.
2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар З.Э*******ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдсугай.
4.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар аймгийн Ц*******гийн газар нь З.Э*******ийг албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садны хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрий эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА