| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00982/И |
| Дугаар | 304/ШШ2025/00694 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 304/ШШ2025/00694
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: Б******* аймгийн Булган сум Ж******* багт байрлах Б******** аймгийн Цагдаагийн газрын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ж.Б*******ийг албадан эмчилгээнд явуулах тухай 304/2025/00982/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.О*******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ж.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б***** аймгийн Цагдаагийн газар нь Ж.Б*******ийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Булган аймгийн Б**** сумын ** дугаар багт архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, архинд донтох өвчтэй, Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн, сайн дураараа эмчлүүлэхээс зайлсхийсэн Б****** аймгийн Б***** сумын ** дугаар баг Ж*******ын ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай Ж*******ийн Б******* /РД:*******/-ийг архины албадан эмчилгээнд явуулах саналтай байгаа тул холбогдох материалыг хүргүүлэв гэв.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б******* ганц бие, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б******* сумын ** дугаар багийн иргэн бөгөөд эрүүлжүүлэх байранд удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан. Тэрээр архидан согтуурсан үедээ өөртөө болон бусдад аюул учруулж болох эрсдэлтэй, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь Б******* сумын *** дугаар багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл, багийн ниймийн ажилтнаас асууж авсан тайлбар зэргээр тогтоогдож байна. Иймд Ж.Б*******ийг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д үндэслэлээр архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтэй байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн газрын хэлсэн саналыг хүлээн зөвшөөрч байна. Хэлэх зүйл байхгүй байна гэв.
2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Булган аймгийн Цагдаагийн газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/87 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 2-р хуудас/,
-Ж.Б*******ийн тайлбар /хэргийн 3-4-р хуудас/,
-Ц.Ө*******ын тайлбар /хэргийн 5-6-р хуудас/,
-С.Х**-Э*****ийн тайлбар /хэргийн 7-8-р хуудас/,
-Ж.Б*******ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 9-р хуудас/,
-Ж******* 5 дугаар багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хэргийн 10-11-р хуудас/,
-Ж.Б*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 12-р хуудас/,
-Цагдаагийн газрын нэгдсэн системийн лавлагаа /хэргийн 13-21-р хуудас/,
-Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэгдсэн лабораторийн тасгийн шинжилгээний хариу /22-р хуудас/,
-Булган Нэгдсэн эмнэлгийн Дүрс оношилгооны эмч М.Э*******ийн дүгнэлт /хэргийн 23-р хуудас/,
-Булган Нэгдсэн эмнэлгийн эмч Б.Т*******гийн дүгнэлт /хэргийн 24-р хуудас/,
-Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоосон эрүүл мэндийн дүгнэлт /хэргийн 25-26-р хуудас/,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б****** аймгийн Цагдаагийн газрын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дгнэв.
2.Хүсэлт гаргагч Б********** аймгийн Цагдаагийн газар нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Ж.Б*******ийг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргах, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсэгт заасны дагуу цагдаагийн байгууллагын албан хаагч тухайн хүнийг албадан эмчлүүлэх саналыг гаргах эрхтэй.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.
Ж.Б******* нь эрүүлжүүлэх байранд удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр зөрчлийн тухай хуульд зааснаар 4 удаагийн баривчлах болон торгуулийн шийтгэл хүлээж байсан нь Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаагаар, архидан согтуурсан үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь Ж******* 5 дугаар багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Б******* нь дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, маргаагүй.
Согтууруулах, мансууруулах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 4.2-т зааснаар багийн нийгмийн ажилтаны тэмдэглэл болон түүнээс авсан мэдүүлэг зэргийг үндэслэн цагдаагийн газраас Ж.Б******* архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг гаргажээ.
Б******** аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр Ж.Б*******ийг Захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно гэсэн дүгнэлтийг гаргаж, уг дүгнэлтийн сэтгэц донтолтын эмчийн үзлэгээр Архинд согтуурах мансуурах донтой гэж тодорхойлжээ.
Ж.Б******* нь архинд донтох өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, сайн дурын эмчилгээнд хамрагдаагүй, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь тогтоогдсон бөгөөд архины албадан эмчилгээнд сайн дураараа хамрагдахаас татгалзаж байх тул түүнийг албадан эмчилгээнд хамруулах үндэслэлтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр Ж.Б*******ийг архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116,118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Х****** овогт Ж********ын Б******* /рд:*******/-г архины албадан эмчилгээнд хамруулж, түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдсугай.
3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Ж.Б*******ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
4.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар аймгийн Цагдаагийн газар нь Ж.Б*******ийг албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садны хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрий эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА