Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/32

 

                                             Г.Б*******д холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Э хөтөлж,

Прокурор Г.Т /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Х нарыг оролцуулан, 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шийдвэрлэн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Г.Б*******д холбогдох эрүүгийн ************* дугаартай, *********** индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А******* овогт Г******* Б*******, Монгол Улсын иргэн, **** оны * дугаа*р сарын *-н*ы өдөр Сэлэнгэ аймгийн М***** суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, Халх, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ам бүл *, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн М***** сумын * дугаар баг, ******* ******* *-* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, (РД: ***********),

Шүүгдэгч Г.Б******* нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сум * дүгээр баг ******* * тоотод оршин суух хохирогч Г.Д*******ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн цонхыг хагалж нууцаар, хууль бусаар нэвтрэн орж хар өнгийн цүнх дотроос 75 америк доллар, 50 евро зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогчид 440,642.75 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: Г.Б*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Таас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б*******д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж,

Шүүгдэгч А******* овогт Г******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан "Хулгайлах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан "Оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх" Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан жр ял оногдуулахыг анхааруулж,

Энэ хэрэгт Г.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б*******д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Г.Т 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №03 дугаартай гаргасан  эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Шүүхийн шийтгэх тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Хэргийн үйл баримтын талаар:

А******* овогт Г******* Б******* нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг *******ийн * тоотод оршин суух хохирогч Г.Д*******ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн цонхыг хагалж нууцаар, хууль бусаар нэвтрэн орж хар өнгийн цүнх дотроос 75 америк доллар. 50 евро зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогчид 440,642.75 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж хэргийн үйл баримтыг тогтоон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдсэн.

Шүүгдэгч Г.Б******* бусдын хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн цонхыг хагалж нууцаар, хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч Г.Д*******ын ... Тэгээд манай гэр болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, *******ийн 1 тоотод байх хашаа, байшин эзэнгүй үлдсэн. Хөдөө ээж, аавын гэрт хоночхоод 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цагийн үед гэртээ ирээд машинтайгаа хашаа руугаа ороод гэр рүүгээ орох гэсэн чинь манай байшингийн баруун талын цонхны жижиг цонх нь хагарчихсан байсан. Тэгээд би гэр рүүгээ ороод үзсэн чинь миний хар цүнхийг орон дээр тавьчихсан байхаар нь цүнх доторх эд зүйлсээ үзтэл дотор нь байсан 50 доллар 1 ширхэг, 20 доллар 1 ширхэг, 5 доллар 1 ширхэг, нийт 75 доллар, 50 евро 1 ширхэг алга болчихсон байсан. Зүүн талын цонхны порчик нь онгорхой байсан. Манай гэр рүү орсон манай төрсөн эгч Г.Б******* байж магадгүй гэж бодож байсан. Өөр хүн бол манай гэр рүү орохгүй байх гэж бодсон. Өнөөдөр би эгч Г.Б*******тай уулзсан чинь... аниа нь согтуу үедээ даараад гэр рүү чинь орчихсон юм. Тэгээд гарч явахдаа цүнх дотроос чинь мөнгө авчихсан гэж хэлсэн. Манай эгч Г.Б******* бол хагас, бүтэн сайнд намайг хөдөө явчихдаг гэж мэддэг юм.... Гэр бүлийн буюу эгч Г.Б*******, аав Г*******, ээж Б, том эгч Ц, эгч , дүү Ж бид нарын дундын өмч байж байгаад 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын * дүгээр баг, *******ийн * тоотод байх хашаа, байшинг миний өмчлөлд шилжүүлсэн. Одоо ганцхан миний өөрийн өмчлөлийн хашаа байшин байгаа юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 09-р тал/,

Гэрч А.Г******* “... 2016 онд өөрийн охин Г.Д*******ын нэр дээр шилжүүлж өгсөн. Нөгөө охин Г.Б*******д болохоороо машин өгч байсан. Одоо Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замын * дүгээр баг *******ийн * тоот хашаа, байшин нь Г.Д*******ын өмчлөл, эзэмшлийн хашаа байшин байгаа юм. Манай охин Г.Д******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын * дүгээр баг *******ийн ** тоотод өөрийн 3 хүүхдийн хамт амьдардаг. Нөгөө охин Г.Б******* бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын * дүгээр баг *******ийн ** тоотод амьдардаггүй, өөр газарт нэг залуутай хамт амьдарч байгаа. Манай охин Г.Д******* нь тухайн хашаа байшинд 2023 оноос хойш тогтвор суурьшилтай амьдарч байгаа" гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/, Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 105 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон болно.

2. Шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны жр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж тодорхойлон заасан, энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ байна.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж шүүгдэгч Г.Б*******д холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн шүүгдэгчид ял завшуулж шийдвэрлэсэн байна.

Учир нь Эрүүгийн хуульд бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж, ял шийтгэл оногдуулахаар хуульчилж өгсөн.

Монгол Улсын Үндсэн хуульд хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хуульд заасан Үндэслэл, жс гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглож, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүйгээс гадна иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар хуульчилжээ.

Энэхүү зохицуулалтаас үзэхэд орон байрны халдашгүй байдал нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн салшгүй нэг хэсэг бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалж гэмт хэрэгт тооцохоор хуульчилж зохицуулсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь гэмт этгээд тухайн хүн байнга амьдардаг орон байранд нэвтэрч ороод эд хөрөнгийг хулгайлан авч, өөрийн эзэмшилдээ оруулснаар гэмт хэрэг төгссөнд тооцогдоно. Гэмт этгээдийн гэмт хэрэг үйлдэх санаа, зорилго нь хэдийд ч бий болсон байж болно. Гагцхүү гэмт этгээдийн гаргасан хууль бус үйлдэл, учирсан хохирол, хор уршигт нь хууль зүйн талаас нь дүгнэлт хийх ёстой байх бөгөөд хохирогчийн хүн байнга амьдардаг, үйл ажиллагаа явуулдаг орон байр, агуулахад нэвтрэх нь гэмт этгээдийн зорилго биш, харин бусдын эд хөрөнгийг шамшигдуулах санаархлаа хэрэгжүүлэхийн тулд тухайн эд хөрөнгөд хүрэх боломж олж авах арга юм. Уг арга нь ил, далд ямар ч хэлбэртэй байж болно.

Тухайн хавтас хэрэгт мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын * дүгээр баг *******ийн ** тоотод оршин суудаггүй талаарх тус багийн Засаг даргын тодорхойлолт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Д*******, гэрч А.Г******* нарын мэдүүлэг болон шүүгдэгч Г.Б******* нь тухайн цаг хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "...төрсөн дүүгийнхээ эзэмшлийн байшинд шөнийн цагаар очиход хүн байхгүй болохоор байшингийнх нь цонхыг хагалж эвдэн, байшинд байсан гар цүнх дотор байсан түрийвчнээс 75 америк доллар, 50 евро зэрэг мөнгөн дэвсгэрт буюу 440,642.75 төгрөг хулгайлсан" гэж мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй бөгөөд харин ч гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхад шүүгдэгчийг "...одоо төрсөн дүү Г.Д******* амьдарч байгаа байшинд түлхүүргүйн улмаас цонхоор нь орж хоноод буцаж гарсан үйлдэл байна" гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

"Хүн амьдрах байр, хамгаалагдсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно" гэж тайлбарлан хэрэглэсэн байна.

Тухайн Сэлэнгэ аймгийн Мандал сум * дүгээр баг ******* * тоот байшин 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө цоожтой байсан бөгөөд шүүгдэгч Г.Б******* хууль бусаар уг байшингийн цонхыг хагалж дотогш нэвтрэн орж, улмаар хохирогч Г.Д*******ын цүнх дотор байсан 75 америк доллар, 50 еврог авсан үйл баримт тогтоогддог бөгөөд цоож гэдэг бол аливаа эд хөрөнгийг байнга түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн хэрэгслийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, авто мухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг бусдын гэмт халдлага, гадаад аливаа зүйлээс хамгаалах зориулалт бүхий бүх төрлийн хэрэгслийг ойлгоно.

Цоож нь дээрх агуулах савын эзэмшигч эсхүл, түүний зөвшөөрөл олгосноор зөвхөн Тухайн цоожинд таардаг түлхүүр, код, цоожийг тайлах бусад хэрэгсэл, тоног төхөөрөмжийг эзэмшигч, ашиглагч л онгойлгох тусгай зориулалттай багаж гэдгийг хэн бүхэн мэддэг, ойлгомжтой зүйл бөгөөд шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг хориглосон орон зай гэдгийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болж байхад хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүх нь дүгнэхдээ “...харин уг байшингаас гарахдаа хохирогч Г.Б*******ын цүнх дотроос 75 америк доллар, 50 евро зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогчид 440,642.75 төгрөгийн хохирол учруулсан" гэж дүгнэн шүүгдэгчийг хохирогч мэтээр дүгнэж бичигдсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхгүй байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Иймд  эсэргүүцлээ дэмжиж байгаа тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд төрсөн дүүгийнхээ гэрт түлхүүр байхгүй учраас цонхыг нь хагалж орсон үйлдэл тогтоогдсон үүнийгээ ч хүлээн зөвшөөрдөг. Дүүгийнхээ цонхоор орсон үйлдлийг прокуророос бусдын орон байранд нэвтэрсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Сумын засаг даргын тодорхойлолтоор тухайн хаягт оршин суудаг, тэр байшин нь дүү Д******* бүртгэлтэй боловч тэнд гэр бүлээрээ хамт амьдарч өсөж торнисон талаар түүний эцэг Г******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Д******* нарын мэдүүлгээр тогтоогдсон.  Харин түлхүүрээ байнга үлдээдэг газраа үлдээгүйн улмаас гэртээ орохыг тулд цонхыг нь хагалсан байдаг. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр Г.Б*******д холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Прокурорын газраас шүүгдэгч Г.Б******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн цонхыг хагалж нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 440,642.75 төгрөгийн хохирол эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлах” гэмт хэрэг үйлдснээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Г.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хөнгөрүүлэн өөрчилж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Тус шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэн байх ба эсэргүүцлийн үндэслэлээ “анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж, шүүгдэгчид ял завшуулж шийдвэрлэсэн” гэжээ.

3.Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтын талаар:

 Шүүгдэгч Г.Б******* нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сум * дүгээр баг ******* * тоот байшингийн цонхыг хагалж дотогш нэвтрэн орж, улмаар хохирогч Г.Д*******ын цүнх дотор байсан 75 америк доллар, 50 еврог авсан үйл баримт тогтоогддог бөгөөд шүүгдэгч түүний өмгөөлөгч нараас  шүүхийн хэлэлцүүлэгт тухайн байшин нь түүний төрсөн дүү болох тус хэргийн хохирогч Г.Д*******ын өмчлөлд байдаг хэдий ч тус байшинд шүүгдэгч Г.Б******* орох эрх бүхий этгээд гэж маргасан, харин тухайн өдөр гэрийн түлхүүр нь байгаагүй тул цонхыг нь хагалж орж унтсан, харин гэрээс гаргахдаа дүүгийнхээ цүнх дотроос 75 америк доллар, 50 евро зэргийн хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргажээ.

Хэрэгт авагдсан хохирогч Г.Д*******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн  "…манай байшингийн баруун талын цонхны жижиг цонх нь хагарчихсан байсан. Тэгээд би гэр рүүгээ ороод үзсэн чинь миний хар цүнхийг орон дээр тавьчихсан байхаар нь цүнх доторх эд зүйлсээ үзтэл дотор нь байсан 50 доллар 1 ширхэг, 20 доллар 1 ширхэг, 5 доллар 1 ширхэг, нийт 75 доллар, 50 евро 1 ширхэг алга болчихсон байсан. Өөр алга болсон эд зүйлс байгаа эсэхийг үзсэн чинь алга болсон зүйл байхгүй байсан. Манай төрсөн эгч Г.Б******* байж магадгүй гэж бодож байсан. Өөр хүн бол манай гэр рүү орохгүй байх гэж бодсон. … би эгч Г.Б*******тай уулзсан чинь "аниа нь согтуу үедээ даараад гэр рүү чинь орчихсон юм. Тэгээд гарч явахдаа цүнх дотроос чинь мөнгө авчихсан байсан. …байшин 1 түлхүүртэй Б******* ирнэ гэж хэлсэн бол түлхүүрээ хийдэг газраа үлдээх байсан. Хэлээгүй болохоор нь түлхүүрээ аваад явчихсан юм. … түлхүүр нуудаг газар байдаг. Намайг байхгүй үед Б******* гэрт ордог…" гэж хэлсэн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 09, 77-р тал/,

Гэрч А.Г******* шүүхийн хэлэлцүүлэгт :"... Би эхнэрийнхээ хамт 1998 онд тус байшинг худалдаж авч байсан юм. Эхнэр хүүхдийнхээ хамт байсан. 2016 онд өөрийн охин Д*******ын нэр дээр шилжүүлж өгсөн. Хүүхдүүд маань тэр байшинд амьдардаг. Хөдөөнөөс би хааяа  хөгшинтэйгөө ирж байдаг. Энэ байшинд хүүхдүүд маань энэ байшинд өссөн. …охин Г.Д*******ыг гадаадад амьдарч байхад нөгөө охин Б******* амьдарч байсан…  одоогоор нэг залуутай амьдрахаар болоод өөр газар түр оршин сууж байгаа… анх байшинг худалдаж авахдаа бичиг баримтгүй байсан…" гэх мэдүүлэг, /хх-ийн 77-78-р тал/,

Сэлэнгэ аймгийн Мандал сум Төмөр замчдын * дүгээр багийн засаг даргын 2024-11-12-ны өдрийн 181 дугаартай тодорхойлолт /хх-ийн 47-48/, зэрэг баримтаар гэмт хэрэг гарсан гэх Сэлэнгэ аймгийн Мандал сум * дүгээр баг ******* * тоотод  байрлах хувийн сууц нь  шүүгдэгч Г.Б*******, хохирогч Г.Д******* нарын төрсөн эцэг А.Г******* нь гэр бүлийн хамт амьдарч байгаад өөрийн охин Г.Д*******ын өмчлөлд шилжүүлсэн боловч тус шүүгдэгч Г.Б******* нь тус орон сууцад оршин суух хаягийн бүртгэлтэй байдал тогтоогдож байна.

4.Бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан бол тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж  бөгөөд бусад этгээдийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон байранд уг хориглолтыг эвдэж эсхүл сэм орж бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авахыг ойлгодог.

Хэрэгт авагдсан  баримтуудаар шүүгдэгч өөрийн төрсөн дүү болох тус хэргийн хохирогч Г.Д*******ын гэрийн хаягт оршин суух хаягийн бүртгэлтэй, өөрийн дүүгийнхээ гэрт тодорхой хугацаанд амьдарч байсан, гэрээг нь байнга орж гардаг болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б******* нь “…тухайн өдөр гэрийн түлхүүр нь нуудаг газраа байгаагүй  даараад  байхаар нь цонхыг хагалж ороод байшинд орж хоносон…” гэсэн мэдүүлгүүдийг үгүйсгэх үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч Г.Б*******ыг хохирогчийн гэрт нэвтрэх эрхгүй этгээд гэж үзэхгүй.

5.Харин шүүгдэгч Г.Б******* нь хэдийгээр төрсөн дүү Г.Д*******ын гэрт орох эрх бүхий этгээд боловч түүний цүнхнээс өөрт нь хэлэлгүйгээр нууцаар 75 доллар, 50 евро нийт 440,642.75 төгрөгийг авсан үйлдэл нь шүүгдэгч Г******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан "Хулгайлах" гэмт хэргийн шинжийн хангасан гэж үзэх тул анхан шатны шүүхээс прокуророос  шүүгдэгчид холбогдох хэргийг 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг өөрчилж шийдвэрлэснийг шүүх хуулийг буруу тайлбарласан гэж  буруутгах үндэслэлгүй байна.  

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Г.Б*******д  холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоон, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шийтгэл оногдуулсан хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  прокурорын  шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

6.Шүүхийн шийтгэх тогтоолын  4 дэх талд  шүүгдэгч Г.Б*******ын гэм буруугийн талаар дүгнэсэн хэсэгт хохирогч Г.Д*******ын нэрийг “Г.Б*******” гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Прокурорын  2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №03 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын жр гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                            

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                           ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР                                                                                                                                                                                                

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН