2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/10925

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/10925

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ****** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, **** **** байр, *** тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж. *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ж. ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Ж. ******* миний бие Завхан аймгийн Сантмаргаз сумын Баягалант амьдрал нэгдлийн Баяннуур бригадад 1991-1194 онуудад малчнаар ажиллаж байсан.

Би тэтгэвэрт гарахаар хөөцөлдөхөд миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч дэьтэрт бичилт байхгүй, тухайн үед малчнаар ажиллаж байсан тушаалууд байхгүй, архиваас гарч ирэхгүй байгаа тул нийгмийн даатгалын байгууллагаас намайг шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсний дагуу шүүхэд хандсан.

Иймд шүүхэд гаргаж өгсөн баримтуудад үндэслэн намайг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

2.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд,

нэхэмжлэгчээс иргэний үнэмлэх, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, Үндэсний төв архив болон Нийслэлийн архивын лавлагаа, Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А/978 дугаартай лавлагаа, гэрчийн тодорхойлолтууд баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШЗ2025/45262 дугаартай захирамжийн дагуу Завхан аймгийн Архивын тасгаас ирүүлсэн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/1213 дугаартай архивын лавлагаа, Завхан аймгийн Сантмаргаз сумын Баясгаланд амьдрал нэгдлийн Баяннуур бригадын 1991 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн түүвэр, Баясгалант амьдрал нэгдлийн 1992, 1993 онуудын цалингийн цэс баримтууд, Сантмаргаз сумын АДХ-ыг гүйцэтгэх захиргааны 1991 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Дурсамж баримтууд хэрэгт авагдсан.

 

Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ж. ******* нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар, Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу ажиллаж байсан байдлыг тодорхойлон ажилласан жилийг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна. Мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт, хүсэлтэд уг үйл явдлыг гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтаар хавсаргана гэжээ.

Хүсэлт гаргагч Ж. ******* нь шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийн үндэслэлийг, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй, малчнаар ажиллаж байсан талаарх тушаалууд байхгүй тул дурдсан хугацааны ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох шаардлагатай болсон гэж тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт, хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулсан.

Хэрэгт авагдсан, Завхан аймгийн Сантмаргаз сумын Баясгалант амьдрал нэгдлээс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ж. *******д нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Архивын тасгаас ирүүлсэн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/1213 дугаартай архивын лавлагаа, Завхан аймгийн Сантмаргаз сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баяннуур бригадын 1991 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн түүвэр, Баясгалант амьдрал нэгдлийн 1992, 1993 онуудын цалингийн цэс баримтууд, Сантмаргаз сумын АДХ-ыг гүйцэтгэх захиргааны 1991 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Дурсамж зэрэг баримтуудаар Ж. *******ыг малчнаар ажиллаж байсан гэж үзэх үйл баримтууд тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ж. *******ыг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн Сантмаргаз сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1., 135 дугаар зүйлийн 135.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн Сантмаргаз сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан Ж. *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА