2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/11045

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/11045

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ****** дүүрэг, *** дүгээр хороо, **** хороолол /*****/, Г. ******* гудамж, *** байр, *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ***** дүүрэг, *** дүгээр хороо, ******* ******* барилга, **** давхарт, **** тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:/-д холбогдох,

Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч А. ******* миний бие Улаанбаатар хот, ******* дүүрэг ***** байр *** давхарт, *** тоот, 44.62 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 60.385,500 төгрөгөөр захиалсан. Орон сууц захиалгын гэрээг 2021 оны 06 сарын 02-ны өдөр байгуулсан. Тус байрны төлбөрийг Орон сууц захиалгын' гэрээний 3.2-т зааснаар байрны нийт төлбөр 60.385,500 төгрөгийг 100 хувь төлж барагдуулсан. Орон сууц нь 2022 оны 12-р сард ашиглалтад орж, орон сууцандаа одоог хүртэл амьдарч байна. Орон сууц захиалгын гэрээний 5.1.4-д гүйцэтгэгч нь барилга байнгын ашиглалтад орж орон сууцны төлбөр төлөгдөж дууссаны дараа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл ******* ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагийн улмаас оршин суугчид эд хөрөнгө. сэтгэл санаагаар хохирч байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж "******* ******* ХХК-д Улаанбаатар хот, ******* дүүргийн ***** хороо, **** хороолол, *****-р байрны, 2 давхрын 44.62 м,кв, 2 тоот орон сууцны өмчлөх эрхийг А. *******д улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А. *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Баянзүрх дүүрэг, ***** дүгээр хороо /хуучнаар **** дугаар хороо/, *****-р хороолол /******/, Г. ******* гудамж, *******-88 үйлчилгээтэй орон сууцны ****-р барилга, 2 тоот хаягт байршилтай, 44,62 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч А. ******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч нь Улаанбаатар хот, ******* дүүрэг, **** дүгээр хороо /хуучнаар ******* хороо/, ****-р хороолол //, Г. ******* гудамж, *******-88 үйлчилгээтэй орон сууцны **** барилга, 2 тоот хаягт байршилтай, 44,62 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.А. *******гийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагч ******* ******* ХХК нь Улаанбаатар хот, ***** дүүрэг, **** дүгээр хороо /хуучнаар ***** хороо/, ***** хороолол //, Г. ******* гудамж, *******-88 үйлчилгээтэй орон сууцны ***** барилга, *** тоот хаягт байршилтай, 44,62 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

    2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 35,100 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ******* ХХК-иас 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А. *******д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА