2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/11326

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/11326

Улаанбаатар хот

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******-******* дүүрэг, **** дугаар хороо, ******* ******* ******* 6, ******* ******* хаягт байрлах, ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ****** дүүрэг, **** дүгээр хороо, , Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, овогт Ддингийн /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 20,008,510.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. , хариуцагч Д. , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. Тжид нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Д. нь ******* банкны Багануур салбараас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/ дугаартай Зээлийн гэрээ, БГХ/ дугаартай Барьцааны гэрээ байгуулан, 11,800,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, сарын 1,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан бөгөөд уг зээлийн барьцаанд цалингийн орлого барьцаалуулан зээлийг авсан юм. Зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 4,661,119.82 төгрөг, зээлийн хүүд 1,875,093.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,553.34 төгрөг, нийт 6,537,766.61 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч В. , Д. нар нь ******* банкны Багануур салбараас 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ/ дугаартай Зээлийн гэрээ, БГХ/ дугаартай Барьцааны гэрээ байгуулан, 13,500,000 төгрөгийг жилийн 18,0 хувийн, сарын 1,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан бөгөөд уг зээлийн барьцаанд цалингийн орлого барьцаалуулан зээлийг авсан юм. Зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 3,063,751.49 төгрөг, зээлийн хүүд 1,457,194.88 төгрөг, нийт 4,520,946.37 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч нь В. нь нас барсан ба зээлдэгч Д. нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/ дугаартай гэрээгээр төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч 242 хоног, 2023 оны 11 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ/ тоот дугаартай гэрээгээр төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч 265 хоног тус тус төлөөгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдсөнгүй.

Иймд банк 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 317 дугаартай, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ/ дугаартай зээлийн гэрээнүүпийг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 20,008,510.96 төгрөгийг Д. гаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2.Хариуцагч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариу тайлбараа бичгээр шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Би хорих ангиас гарсан даруйдаа мөнгийг төлнө. Хорих ангиас төлөх боломжтой байвал төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч ******* банк нь хариуцагч П. д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 20,008,510.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч П. нь 20,008,510.96 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлсэн нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хуражийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, П. д холбогдох иргэний хэргийн хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,008,510.96 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захиржийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Улсын тэмдэгтийн хуражийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хуражид төлсөн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 257,993 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П. гаас улсын тэмдэгтийн хураижд 257,993 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захиржид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА