| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2431001500137 |
| Дугаар | 2025/ДШМ/34 |
| Огноо | 2025-04-01 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/34
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх *******алдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх *******алдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Энэрэл хөтөлж,
Прокурор А.Э*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.******* нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх *******алдаанаас гаргасан 2025/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Х.Ө*******д холбогдох эрүүгийн ************* дугаартай, ************* индекстэй, 5 хавтас хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б******* овгийн Х******* Ө*******, Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын *-н*ы өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, 52 настай, яс үндэс Халх, дээд боловсролтой, сургуулийн өмнөх насны хүүхдийн багш арга зүйч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг ******* сумын * дүгээр цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл *, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймаг С******* сум * дугаар баг * дугаар хэсэг ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД:*********)
Шүүгдэгч Х.Ө******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын * дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Б/25 дугаартай тушаалаар томилогдож нийтийн албан тушаалтан буюу Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн Хоёрдугаар бүлэг /Олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа 7 дугаар зүйл хориглох зүйлийн 7.1.7-д албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх; Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн Хоёр /Баримтлах зарчим/-ын 21-т заасан Сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтан үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. Мөн 2.1.6-д Хуулийг чанд сахих, хариуцлагатай байх, Дөрөв /Ёc зүйн хэм хэмжээ/-т Сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтан дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө. Тус дүрмийн 4.1-д заасан Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн Хоёрдугаар бүлэг Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ/ 2.1. Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөнө: 2.1.1. үзэл бодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх зарчмыг илэрхийлэн сахина; 2.1.2. шударга ёсыг дээдэлж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна, Гуравдугаар бүлэг Төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлага/ 3.1.2 а. өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах гэснийг тус тус зөрчиж бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "******* *******" ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус цэцэрлэгийн үйл ажиллагаанд буюу "Хүүхдийн тоглоомын талбай байгуулахад хандив болгон өгсөн 11,791,237 төгрөгийн үнэ бүхий 20 тонн овьёос, 5.51 тонн будааг албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүйгээр байгууллагын орлогод холбогдох журмын дагуу бүртгэж, тусламж, хандив авсан тухай баримтын хувийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум дүүргийн төрийн санд хүргүүлж ажиллалгүйгээр иргэн Ч.Дад 9,960,000 төгрөгөөр худалдан борлуулж, улмаар 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Хаан банкны ************ тоот Дансаар 6 сая төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөн дансаар 3,960,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан өөртөө давуу байдал бий болгосон,
Мөн Сэлэнгэ аймгийн ******* сумын * дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/05, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/12, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/14, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/23 дугаартай тушаалыг тус тус гаргаж
-Т.Лд нийт 4 удаагийн үйлдлээр 646,581 төгрөгийн авах ёсгүй ур чадварын нэмэгдэл олгосноос Х.Ө******* нь 450,000 төгрөгийг өөртөө буцаан шилжүүлэн авч, өрөндөө 151,581 төгрөгийг өгч өөртөө давуу байдал бий болгон, 45,000 төгрөгийг Т.Лд үлдээсэн,
-Б.Ат нийт 3 удаагийн үйлдлээр 495,000 төгрөгийн авах ёсгүй ур чадварын нэмэгдэл олгосноос Х.Ө******* нь 460,000 төгрөгийг буцаан шилжүүлэн авч, Б.Ат 35,000 төгрөгийг үлдээсэн,
-С.Нт нийт 7 удаагийн үйлдлээр 949,744 төгрөгийн авах ёсгүй ур чадварын нэмэгдэл олгосноос Х.Ө******* 510,000 төгрөгийг буцаан шилжүүлэн авч, өрөндөө 392,372 төгрөгийг өгч өөртөө давуу байдал бий болгон, С.Нт 47,372 төгрөгийг үлдээсэн,
-Л.Өд нийт 8 удаагийн үйлдлээр 1,865,737 төгрөгийн авах ёсгүй ур чадварын нэмэгдэл олгосноос Х.Ө******* 1,607,000 төгрөгийг буцаан шилжүүлж авч, Л.Өд 258.735 төгрөгийг үлдээсэн,
-Б.Зд нийт 5 удаагийн үйлдлээр 1,227,614 төгрөгийн авах ёсгүй ур чадварын нэмэгдэл олгож, Х.Ө******* 1,055,000 төгрөгийг буцаан шилжүүлж авч, Б.Зд 172,614 төгрөгийг үлдээсэн,
-П.От нийт 6 удаагийн үйлдлээр 1,440,321 төгрөгийн авах ёсгүй ур чадварын нэмэгдэл олгосноос Х.Ө******* 1,310,000 төгрөгийг буцаан шилжүүлэн авч, П.От 130,321 төгрөгийг үлдээсэн,
-Б.Тт нийт 6 удаагийн үйлдлээр 836,058 төгрөгийн авах ёсгүй ур чадварын нэмэгдэл олгосноос Х. Ө******* 740,000 төгрөгийг буцаан шилжүүлэн авч, Б.Тт 96,058 төгрөгийг үлдээсэн,
-Б.Атт нийт 1 удаагийн үйлдлээр 267,400 төгрөгийн авах ёсгүй ур чадварын нэмэгдэл олгосноос Х.Ө******* 200,000 төгрөгийг буцаан шилжүүлэн авч, Б.Атт 67,400 төгрөгийг үлдээсэн,
-Д.Түмэнцэцэг нийт 2 удаагийн үйлдлээр 330,000 төгрөгийн авах ёсгүй ур чадварын нэмэгдэл олгож өрөө төлөн өөртөө давуу байдал тус тус бий болгосон.
Нэгтгэн тооцвол яллагдагч Х.Ө******* нь нийт 42 удаагийн үйлдлээр улсын төсөвт нийт 8,058,455 төгрөгийн хохирол учруулснаас 6,332,000 төгрөгийг өөртөө буцаан шилжүүлэн авч, 873,953 төгрөгийг зээлсэн мөнгөнийхөө өрөнд суутган өгч өөртөө давуу байдал бий болгон, бусдад буюу Т.Л, Б.А С.Н, Л.Ө, Б.З, П.О, Б.Т, Б.Ат нарын 8 багш нарт хариу төлбөр болгон нийт 852,502 төгрөгийг үлдээсэн.
Мөн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгууллагын 100130315701 тоот данснаас "хүүхдийн тоглоом, хэрэглэгдэхүүн авах зардалд "" ХХК-ийн Төрийн банк дахь *********** тоот данс руу төсвийн 3.641.000 төгрөгийг шилжүүлж, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус компанийн захирал Н.Хгийн хувийн харилцах Хаан банк дахь ********** тоот данснаас өөрийн нөхөр Н.Эын Хаан банк дахь *********** тоот дансаар дамжуулан буцаан авч өөрийн хувийн хэрэгцээнд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өр төлбөр зэрэгт зарцуулж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон төсөвт 3,641,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Х.Ө*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч Б******* овогт Х******* Ө*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б******* овогт Х******* Ө*******д нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар Сэлэнгэ аймгийн С******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б******* овогт Х******* Ө*******д оногдуулсан эрх хасах болон зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс хугацааг тоолж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө*******аас 15,851,953 төгрөг гаргуулж, улсын төсөвт 5,891,953 төгрөг, “******* Хур” ХХК-д 9,960,000 төгрөг тус тус олгож, Авлигатай тэмцэх газраас 852,502 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж,
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурьдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх *******алдаанд гаргасан тайлбартаа:
...Х.Ө******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын * дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, үйл баримт болон холбогдсон хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд маргаагүй, үнэн зөвөөр хэлж мэдүүлж ирсэн.
Гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байгаа болно. Миний үйлчлүүлэгч Х.Ө******* нь 52 настай, өмнө нь гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй ба холбогдсон гэмт хэргийн улмаас учирсан 21,659,455 төгрөгийн хохирлоос 5,000,000 төгрөгийг төлж барагдуулж, цаашид хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа юм.
Түүнчлэн өөрийн гэм бурууг ойлгож, чин санаанаасаа гэмшиж, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах, прокурор, шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй байгаа, мөн Х.Ө******* нь хөлөө хугалсан, эмнэлгийн байгууллагад удаан хугацаагаар эмчлүүлсэн, цаашид биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан зохих шатлалын эмнэлгийн байгууллагад үзүүлэх, эмчлүүлэх зэрэг зайлшгүй шалтгаан нөхцөл байдал, мөн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй тул ажил хөдөлмөр эрхэлж, амьдрал ахуйгаа авч явах зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.
Харин Х.Ө*******ы холбогдсон гэмт хэргийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хууль буцаан хэрэглэх үндэслэлтэй эсэхийг анхаарч үзнэ үү. Учир нь Х.Ө*******ы үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзвэл 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааг хамаарч байх ба Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан тул мөн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, нийтийн албан томилогдох эрхийг 2 жил болгож багасган, 5,400 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Прокурор А.Э******* шүүх *******алдаанд гаргасан дүгнэлтдээ:
... Энэ зүйл анги нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ялын санкцид өөрчлөлт орсон. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдалтай хамааралтай зохицуулалт байна. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлд хамаарч байна гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Х.Ө*******д холбогдох эрүүгийн **************** дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
3.Шүүгдэгч Х.Ө******* нь Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь
Гэрч Т.Лгийн 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:“...2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр над дээр эрхлэгч Х.Ө******* 15 хувийн ур чадвар бодож миний үндсэн цалин дээр нэмж оруулсан. Би 15 хувиар цалин нэмнэ гэдгийг бол мэдээгүй бөгөөд тухайн үед цалин орж миний дансанд Цалингийн мэдээлэл ирсний дараа манай цэцэрлэгийн эрхлэгч Х.Ө******* над руу өврийн гар утсаар залгаж чам дээр 15 хувийн ур чадвар бодсон байгаа одоо миний данс руу тэр 15 хувийн нэмэгдэл мөнгийг хийчих гээд над руу данс мессежээр явуулсан. Тэр данс нь бол өөрийнх нь данс байгаагүй өөр н.Д гэх хүний данс байсан. Тухайн үед Х.Ө******* эрхлэгч надад хандаж наад н.Д гэх хүний ********** тоот данс руу шилжүүлээрэй утган дээр Өлзий гээд бичээрэй гэж хэлсэн. ...150,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бас манай цалин орж миний дансанд мэдээлэл ирсэн чинь авах ёстой цалингаас илүү орсон байсан. Тэр үед дахин Х.Ө******* эрхлэгч над руу залгаад чам дээр 15 хувь нэмсэн байгаа надаа мөнгө миний данс руу шилжүүлээрэй гээд *********** тоот данс руу... 150,000 төгрөгийг шилжүүлсэн. Дээр 300,000 төгрөгийг миний цалин дээр тус бүр 15 хувь нэмж эрхлэгч Х.Ө******* өөрөө авсан юм. Мөн ...багш Л.Ө дээр ур чадварын нэмэгдэл гэж 2022 оноос хойш 6 удаа үндэслэлгүй хувь нэмж тухайн нэмсэн хувийг эрхлэгч Х.Ө******* өөрөө авсан байсан. ...2022 онд Сэлэнгэ аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулдаг “Ариун *******” ХХК-ны захирал нь ...хандив ав гэж хэлээд манай ажилчид тус компани дээр очиж 20 тонн овьёос, 5 тонн цагаан цэвэр будаа шуудайлж авцгаасан юм. ...Би Х.Ө******* эрхлэгчээс мөнгө зээлж авч байсан удаа огт байхгүй. “Ариун *******” ХХК-с өгсөн хандиваар авч цаашаа худалдан борлуулж энэ мөнгийг юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Б.Аийн 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Би 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш тус цэцэрлэгт ажиллаж байхад урьдчилгаа цалингаа надад аваад өгөөч гэж Х.Ө******* надад хандаж хэлж байсан. ...2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай цалин орсон бөгөөд цалингаа шалгаж үзсэн чинь 15 хувь нэмэгдсэн байсан бөгөөд эрхлэгч Х.Ө******* над руу утсаар залгаад надад хандаж чам дээр урамшуулал 15 хувь нэмсэн наад мөнгөө над руу буцаагаад шилжүүлчих гээд хүүхдийнхээ Төрийн банкны ************* тоот дансыг өгөхөөр нь би өөрийнхөө **************тоот дансаар шилжүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай цалин буусан бөгөөд миний цалин 15 хувь нэмэгдсэн байсан ба эрхлэгч Х.Ө******* над руу утсаар залгаад чам дээр 15 хувь нэмсэн байгаа наад мөнгө энэ данс руу хийчих гээд Төрийн банкны ************* тоот дансыг өгөхөөр нь би тухайн данс руу өөрийнхөө ************тоот данснаас 150,000 төгрөгийг шилжүүлсэн. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цалин орсон бөгөөд эрхлэгч над руу залгаад чам дээр 16 хувь нэмсэн тэр хувийг энэ данс руу шилжүүл гэж хэлсэн. 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр **************данс рyy ******* Battsetseg rэх утгатай 160,000 төгрөгийг шилжүүлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 28-ны хавьцаа надаас эрхлэгч Х.Ө******* мөнгө зээлээч 200,000 төгрөг гуйж аваад буцааж өгөөгүй байгаа юм. ...Цалин орсны дараа эрхлэгч Х.Ө******* утсаар залгаж надад хандаж чам дээр цалингийн хувь нэмсэн наад мөнгө над руу явуулаарай гээд данс явуулдаг тэгээд би эрхлэгчийн хэлсэн ёсоор мөнгөө шууд Х.Ө******* эрхлэгч рүү явуулдаг юм. ...”Ариун *******” ХХК-с 20 тонн овьёос, 5 тонн цагаан цэвэр будаа хандивласан бөгөөд тус компани бол тухайн өгсөн юмыг зарж борлуулаад цэцэрлэгийн гадаах тохижилт үйлчилгээгээ хийгээрэй гэж хандивласан юм. Уг хандивын зүйлийг хэнд зарж борлуулж авсан талаар мэдэхгүй байна ямар ч байсан тохижилт хийгээгүй мөн цэцэрлэгт худалдаж авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч С.Нийн 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай цалин бууна илүү урамшууллын 165,000 төгрөг цалин дээр чинь нэмж оруулсан байгаа энэ мөнгөнөөс 150,000 төгрөгийг нь манай хүүхдийн Эын Г ********** тоот данс руу хийгээрэй гэхээр нь 150,000 төгрөгийг тус данс руу ...2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ...150,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга дээр ******* цэцэрлэг ****** гэх утгатайгаар шилжүүлсэн. Дээр ********* тоот дансны эзэмшигч Б.Т гэх даавуу зардаг хүний данс байсан юм. “Ариун *******” ХХК-аас 20 тонн овьёос, 5 тонн цагаан цэвэр будаа хандивласныг манай байгууллагаас зарж борлуулж олсон мөнгийг юунд зарцуулсан тодорхойгүй байгаа юм....” /1-р хх-ийн 39 дугаар хуудас/,
Гэрч С.Нийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Өмнө нь бас би хоёр удаа эрхлэгч Х. Ө*******д мөнгө өгч байсан санагдаж байна. Мөн өмнө нь өгсөн мэдүүлэг дээр бол надад хандаж эрхлэгч Х.Ө******* хэлэхдээ бол ур чадварын нэмэгдэл орсон байгаа 150,000 төгрөгийг нь шилжүүлчих гэж хэлдэг байсан үлдэгдэл 10,000 орчим мянган төгрөг дансанд үлддэг байсан. Би Х.Ө*******аас огт мөнгө зээлж авч байгаагүй. Мөн эд зүйл ч худалдаж авч байгаагүй. Харин Х.Ө******* надаас мөнгө зээлж авч байсан удаа зөндөө байдаг. Дээрх хоёр гүйлгээ бол цалин орсон өдөр Х.Ө******* над руу залгаад цалин орсон урамшуулал нэмж хийсэн байгаа буцаагаад миний данс руу явуулаадах гэсэн мөнгөн гүйлгээнүүд байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41 дүгээр хуудас/,
Гэрч М.Бгийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн ******* сумын * дүгээр цэцэрлэгийн бүлгийн багш ажилтай бөгөөд тус цэцэрлэгт 11 жил ажиллаж байна. ...“Ариун *******” ХХК-с 20 тонн овьёос, 5 тонн цагаан цэвэр будааг тус компаниас туслах багш нар болон жижүүр очиж савлаж шуудайлж манай байгууллага авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57 дугаар хуудас/,
Гэрч Л.Өгийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн ******* сумын * дүгээр цэцэрлэгийн бүлгийн багш ажилд нийт 23 жил ажиллаж байна. ...Эын Г бол Х.Ө*******ы төрсөн хүү нь байгаа юм. ...эрхлэгч Х.Ө******* нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр цалин бууж надаас 600,000 төгрөг зээлсэн энэ мөнгийг яг хэзээ авсныг бол санахгүй байна. Харин энэ мөнгийг надад буцааж өгөхдөө бол Х.Ө******* эрхлэгч миний цалин дээр хувь нэмж миний өрийг дарсан энэ мөнгийг 2022 оны 12 дугаар сарын сүүлээх өгсөн байж магадгүй гэж бодож байна ямар ч байсан надаас 600,000 төгрөг Х.Ө******* зээлээд буцаагаад 60 хувийн нэмэгдэл цалин олгож 600,000 төгрөгийн зээлээ дарж байсан энэ талаар надад хэлсэн. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр манай цалин орсон бөгөөд эрхлэгч Х.Ө******* над руу утсаар залгаад надад хандаж чам дээр 20 хувь цалин нэмсэн наад мөнгөө энэ данс руу хийгээрэй гээд надад ********** тоот дансыг өгсөн. Би ********* тоот данс руу 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 200,000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр бол цалин орсон дараа нь эрхлэгч Х.Ө******* над руу утсаар залгаад 17 хувь нэмсэн 170,000 төгрөгийг энэ данс руу шилжүүлээрэй гээд надад *********** тоот дансыг өгсөн. Ингээд би уг данс руу 170,000 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн. 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай цалин бас орсны дараа Х.Ө******* эрхлэгч над руу утсаар залгаад цалин дээр чинь 20 хувь нэмсэн, нэмэгдэл мөнгийг над руу шилжүүлээрэй гэхээр нь ************* тоот данс шилжүүлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай цалин буусан дараа нь над руу эрхлэгч Х.Ө******* утсаар залгаад 20 хувь цалин дээр чинь нэмсэн энэ мөнгийг над руу шилжүүлээрэй гээд *********** тоот дансыг өгсөн уг данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай цалин орсон бөгөөд над дээр нэмэгдэл цалин оруулсан энэ мөнгө над руу шилжүүл гэж Х.Ө******* эрхлэгч надад хэлсэн. Ингээд би 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ************* тоот данс руу 267,000 төгрөг болох нэмэгдэл цалин хийсэн. ...”Ариун *******” ХХК-аас 20 тонн овьёос, 5 тонн цагаан цэвэр будаа танай байгууллагад хандивласан бөгөөд дээр зүйлсийг Дархан-уул аймаг руу ачиж авч яваад зарж борлуулсан энэ мөнгийг юунд зарцуулсан талаар тодорхойгүй байдаг. Уул нь “Ариун *******” ХХК-аас хандиваар өгсөн зүйлийг зарж борлуулаад цэцэрлэгийн гаднах тоглоомын талбай тохижилт хийх ёстой байсан одоо бол тохижилт хийсэн зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74 дугаар хуудас/,
Гэрч Д.Гантуяагийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ бүгдийг нь үнэн зөвөөр хэлж ярьсан. Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт цэцэрлэгийн багш нарын дунд бүсийн урлагийн наадам болсон. Тэр үед манай цэцэрлэгээс бүжгийн багшаар бүжиг заалгах шаардлага гараад Сэлэнгэ аймгийн Долгио чуулгын багш Есөн-Өлзий гэх багшаар хоёр бүжиг заалгаж тэмцээнд оролцсон. Бүжгийн багшид төлбөр гэж нийт 600,000 төгрөгийг би шилжүүлсэн. Над руу бол эрхлэгч Х.Ө******* 600,000 төгрөг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсний дараа тэр даруйдаа бүжгийн багшийн төлбөрийг хийсэн. Миний дансанд орсон 600,000 төгрөг бол бүжгийн багшийн төлбөр байгаа…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102 дугаар хуудас/,
Гэрч Д.Гантуяагийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ бүгдийг нь үнэн зөвөөр хэлсэн. Дээрх байгууллагаас би албан ёсоор тоглоом хүлээж авсан зүйл байхгүй. Энэ тоглоомууд манай байгууллагад байхгүй. Харин би орлогын баримтыг харлаа тэр баримт дээр гарын үсэг зурсан байна. Ямар учраас гарын үсэг зурсан бэ гэвэл тайлан нэхээд байхаар нь гарын үсэг зурсан. Би эрхлэгч Х.Ө*******д хандаж тоглоом ирээгүй хэзээ ирэх вэ гэхэд удахгүй ирнэ гэж хэлээд орлогод авхуулсан. “” ХХК-тай холбоотой баримтууд нягтлан бодогч Ц.Уянгад байдаг. Тоглоомыг албан ёсоор хүлээж авсан зүйл байхгүй. Энэ тоглоомууд бол манай байгууллагад байхгүй бас ирээгүй. Би тухайн баримтыг харлаа мөн байна…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110 дугаар хуудас/,
Гэрч Ц.Уянгын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ажилчдын гарт бол эрхлэгчийн тушаалаар цалин нэмэх шийдвэрийг үндэслэж нэмэгдэл цалинг олгосон. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Эрхлэгч Х.Ө******* цалин багш, ажилчдын тушаалыг надад өгч би тэр тушаалыг үндэслэж цагийн бүртгэл олгодог цалин хүмүүс дээр цалин нэмж бодож олгодог. Би бол цалин нэмэгдэж орж байгаа хүмүүс тухайн нэмэгдэл цалингаа өөрөө авдаг л гэж ойлгодог бусдаар дээрх асуудлын талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120 дугаар хуудас/,
Гэрч Д.Баттүвшингийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай байгууллагад “******* *******” ХХК-аас 20 тонн овьёосыг бол очиж шуудайлж амыг нь оёсон. Харин будаа ачсан талаар мэдэхгүй байна. Би, Мөнхцогт, Ганбаатар болон туслах багш нар бүгд байсан, бүгд ажилласан. Тэгээд эрхлэгчийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сум руу овьёосыг зарж борлуулсан. Яг хэдэн төгрөгөөр зарж борлуулсан талаар мэдэхгүй байна. ...Харин хандивыг зарж борлуулаад хүүхдийн тоглоомын талбай байгуулах ёстой байсан. Энэ тоглоомын талбай бол одоо баригдаагүй байгаа. Энэ талаарх тайлан байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142 дугаар хуудас/,
Гэрч Ч.Дын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2002 оноос хойш Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт түүхий эд буюу арьс шир, ноос ноолуур худалдан авч борлуулдаг. Х.Ө******* гэх хүнийг танина. Х.Ө******* нь надад 2022 оны намар 16.700 кг овьёосыг тариалан болон бусад худалдахаар нийт 9,960,000 төгрөг буюу нэг килограммыг 600 төгрөгөөр тооцоолж авсан. ...Х.Ө******* нь манай нөхөртэй өөрөө ирээд овьёос авах уу гэж хэлсэн байсан. ...2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 3,960,000 төгрөгийг Х******* Ө*******ы эзэмшлийн Хаан банкны *********** тоот данс руу "ОВ Delgertsogtoos" гэх утгатай шилжүүлсэн. Тухайн мөнгө нь 2022 онд Х.Ө*******аас худалдан авсан овьёосны төлбөр юмаа. Үлдэгдэл мөнгийг нь дансаар юм уу аль эсвэл бэлнээр өгсөн. Одоо бол овьёосны ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Х.Ө*******аас авсан овьёосны төлбөр болох 9,960,000 төгрөгийг бүгдийг нь өгсөн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 169 дугаар хуудас/,
Гэрч Ч.Бы 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Манай байгууллагад цэцэрлэгт хандив өгсөн. Тухайн цэцэрлэгт манай байгууллагаас хандив авчхаад бүтээн байгуулалтаа хийгээгүй байгаа юм. Зарим үед цэцэрлэгийн тэр хавиар явахдаа асуухаар удахгүй хийн гэж л хэлдэг байсан. Мөн цэцэрлэгийн нэг арга хэмжээн дээр эрхлэгч Х.Ө******* нь манай байгууллагыг хандив өгсөн гэж зарлаж, талархал илэрхийлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171 дугаар хуудас/,
Гэрч Ч.Чын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...“******* *******” ХХК үйл ажиллагаа явуулаад 22 жил болж байна. ...Сэлэнгэ аймгийн ******* сумын * дүгээр цэцэрлэгийн эрхлэгч болон нягтлан мөн тус сумын Засаг дарга гурав ирсэн. Тэр үед цэцэрлэгийн эрхлэгч надад хандаж та манай байгууллагад хандив өгөөч гэж гуйж хүсэлт тавьсан. Тэр үед нь би түүнд хандаж 20 овьёос 5 тонн улаан буудай хандивыг өгье харин түүнийгээ зарж борлуулаад цэцэрлэгтээ шинээр тоглоомын талбай зэргийгээ хийж гүйцэтгээрэй гэж хэлсэн. ...Би тухайн цэцэрлэгээс хандив авсан гэдэг тайлан болон холбогдох баталгааг өгөөрэй гээд 10 орчим удаа шаардсан боловч Засаг дарга нь ч өгөөгүй мөн цэцэрлэгийн эрхлэгч нь ч өгөөгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 173 дугаар хуудас/,
Гэрч Н.Хгийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2014 онд "" ХХК-г үүсгэж байгуулж захирлаар ажиллаж байна. ...Ө******* гэдэг хүн манай компаниас 2023 онд хүүхдийн тоглоом, тавилга, шатны резин авч байсан шиг санагдаж байна. Сэлэнгийн ******* сумын цэцэрлэгээс манай компани руу холбогдож тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн авахаар манай компани ************ дугаарын данс руу 2023 оны 10 сард мөнгөө шилжүүлээд сургалтын хэрэглэгдэхүүнээ авахаа болилоо гээд Э гэх хүний дансанд 10 дугаар сарын 12-ны өдөр 3,276,900 төгрөгийг "*******" гэх утгатайгаар хаан банкны ************* тоот данс руу шилжүүлсэн. Манай компани данс руу мөнгөө шилжүүлсэн учраас нөат мөнгийг хасаж буцаалтыг шилжүүлсэн байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 180-181 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон банкны дансны гүйлгээний хуулганууд /1-р хх-ийн 04-10 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.
4.Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруу хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх *******алдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч Х.Ө******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
5.Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал болон Х.Ө*******ы үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэх тул 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааг хамаарч байх ба Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан тул мөн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, нийтийн албан томилогдох эрхийг 2 жил болгож багасган, 5400 нэгжээр торгох шийтгэл ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь: Шүүгдэгч Х.Ө******* нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бус үйлдэл нь удааширсан үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдлыг бий болгосон байх ба тухайн үйлдлийг нь хуулийн байгууллага шалгаснаар таслан зогсоогдсон нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тодорхойлсон тул шүүгдэгчийн үйлдлүүдийг анхан шатны шүүхээс үргэлжилсэн нэг үйлдэл гэж эрх зүйн дүгнэлт хийсэн нь зөв хууль зөрчөөгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлон” гэж заасан бөгөөд мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт үйлдэл эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна гэж заасан тул шүүгдэгч Х.Ө*******ы үйлдлийг гэмт хэрэг эхэлсэн бус харин гэмт хэрэг төгссөн цаг хугацаагаар тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх хуулийн зохицуулалт шүүгдэгчийн үйлдэлд хамаарахгүй.
Тухайлбал, Эрүүгийн хоёр өөр хууль үйлчилж байх цаг хугацаанд нэг төрлийн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд үйлдэл тус бүрийг тухайн үеийнх нь хуулиар зүйлчлэхгүй бөгөөд сүүлийн үйлдэл хийгдсэн тэр үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэж, хэргийг нэгтгэн зүйлчилдэг нь хууль хэрэглээний тогтсон жишиг билээ.
Иймд анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Ө*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүний нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна гэж үзэх тул шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН