| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/01379/И |
| Дугаар | 103/ШШ2025/01189 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2025/01189
| 2025 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 103/ШШ2025/01189 | Улаанбаатар хот |
2025 12 01 103/ШШ2025/01189
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Нацагдоржийн гудамж, Доун ХХК-ийн байр 55 тоотод байрлах, Вишнфанд ББСБ Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, .....дугаар байрны .... тоотод оршин суух, ******* *******, ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,126,064.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Вишнфанд ББСБ Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч нь 4,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 3,95%-ийн хүүтэй, зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлдэгч А.*******, М.******* нараас үндсэн зээлийн төлбөр, үндсэн зээлийн хүүний төлбөр 2,126,064.30 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.*******, М.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Вишнфанд ББСБ-аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйл байхгүй. 2,126,064.30 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Вишнфанд ББСБ Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* *******, ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,126,064.30 төгрөг /хоёр сая, нэг зуун хорин зургаан мянга, жаран дөрвөн төгрөг, гучин мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,967 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 24,483 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч А.*******, М.******* нараас 24,483 төгрөгийг тус тус гаргуулж Вишнфанд ББСБ Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ