Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2025/01194

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2025/01194

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

2025 12 01 103/ШШ2025/01194

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, Хэрлэн худалдааны төвийн баруун жигүүрт байрлах, Голомт банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын задгайн ... тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,522,239.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Голомт банкны Багануур салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. ******* нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Голомт банктай ЗГ-4605....567 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 19,700,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 2,170,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 3,940,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 840,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 890,000 төгрөгийн зээлийг тус тус жилийн 15,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч ******* нь ЗГ-4605142567 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 98 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,522,239.64 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* би Голомт банкнаас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 13,522,239.64 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Голомт банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,522,239.64 төгрөг /арван гурван сая, таван зуун хорин хоёр мянга, хоёр зуун гучин есөн төгрөг, жаран дөрвөн мянга/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,651 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 112,780 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******эс 112,780 төгрөгийг тус тус гаргуулж Голомт банкны Багануур салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ