| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00891/И |
| Дугаар | 103/ШШ2025/01226 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2025/01226
| 2025 оны 12 сарын 10 өдөр | Дугаар 103/ШШ2025/01226 | Улаанбаатар хот |
2025 12 10 103/ШШ2025/01226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1.... оны 0.. дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, эмэгтэй, ... настай, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 19.... оны 0... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, эрэгтэй, ...настай, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Мандал хотхон ... тоотод оршин суух, ******* ******* ************** холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, орон сууцны үнэ 50,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдээ өөрийн асрамжинд авах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Цолмон
Хариуцагч:
Хариуцагчийн өмгөөлөгч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, 50,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь хүүхдээ өөрийн асрамжинд авах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Хариуцагч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсан болно.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би 2024.12.23-ны өдөр хүү ******* төрүүлсэн. Хүү нь ын хүүхэд юм. Хүүгээ төрснөөс хойш 6 сартай болсон хойно өөрийнх нь хүүхэд гэдгийг ад хэлсэн. нь өөрийн хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Мөн би өөрийн гэх орон байргүй бөгөөд 19 настай, 4 настай, 8 сартай гурван хүүхэд, талийгаач нөхрийн 16 настай хүүхэдтэй хамт амьдарч байгаа. ын хувьд Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн конвенцид зааснаар өөрийн хүү С. амьдрах орон байраар хангах үүрэгтэй. Цаашдаа би өөрөө ажил хөдөлмөр эрхэлж, бага насны хүүхдүүдээ асрах тул бидэнд төвлөрсөн халаалттай, халуун хүйтэн устай орон сууц шаардлагатай. Багануур дүүрэгт одоогийн байдлаар 1 өрөө орон сууцны үнэ 100.000.000-120.000.000 төгрөг байна. Иймд аар хүү ******* тэжээн тэтгүүлж тэтгэлэг гаргуулах, мөн хүүгээ амьдрах орон байраар хангах үүрэгт 1 өрөө орон сууцны тал үнэ болох 50.000.000 /тавин сая/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2.Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би одоогоор талийгаач нөхрийн дагавар хүүхэд, өөрийн том охин, талийгаач нөхөр бид хоёрын дундаас гарсан 4 настай охин, хүү ингээд 4 хүүхдийн хамт 1 дүгээр хороо 16 дугаар байрны 41 тоотод амьдарч байгаа. Энэ байр бол талийгаач нөхрийн дагавар 2 хүүхэд, бид хоёрын охин нарын нэр дээр байдаг. Би аас гаргуулах 50,000,000 төгрөгөөр хашаа байшин авах бодолтой байгаа гэв.
3.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч *******той анх 2018 оны үед танилцаж байсан бөгөөд ямар нэгэн хамтын амьдралын харилцаа холбоо байхгүй, хааяа мэнд устай явдаг байсан мөн дотно харилцаанд ороод байдаггүй байсан бөгөөд түүний гэр нь 22 дугаар байранд манай хажуу орцонд амьдардаг байсан юм.Түүнийг эрхэлсэн тодорхой ажилгүй байхад нь би "" ХХК-д ажилд оруулсан. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны сүүл хавьцаа ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэнэт алга болсон бөгөөд сүүлд сураг сонсоход хүүхэд төрүүлсэн байсан. Амаржсан талаараа надад болон "Монцахим" ХХК-д огт мэдэгдээгүй. Тэрээр 2024 оны 12 дугаар сард төрсөн бөгөөд 2025 оны 6 дугаар сард ******* нь анх удаа "энэ хүүхэд өөрийн тань хүүхэд" гэж хэлээд тодорхой хэрэглээний мөнгө надаас нэхэж эхэлсэн. Би өөрийн боломжийн хэрээр тусалж ирсэн. Хүүхдийг миний хүүхэд мөн эсэхэд эргэлзэж шүүхээр шинжээч томилуулсан, дүгнэлт нь миний хүүхэд мөн гэж гарсан. Би хүүхдээ өөрийн асрамжид авна гэж сөрөг нэхэмжлэл гаргасан боловч өнөөдөр шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь хүүхэд жаахан, хөхүүл учраас ээжээс нь холдуулах хэрэггүй юм байна гэж бодлоо. Н.******* өмгөөлөгч гэж энэ хүн надтай 2 удаа ярьсан. Ярихдаа 50 сая төгрөг өг эвлэрье гэж хэлсэн, дахин ярихдаа мөнгөө өгөхгүй бол өөрийг чинь хүчингийн хэргээр цагдаад өглөө шүү гэж заналхийлсэн. Мөнгө өгөхгүй болохоор намайг цагдаагийн байгууллагад өгсөн, одоо би энэ хүнийг хүчиндсэн хэргээр шалгагдаж байгаа. Энэ хүмүүст мөнгө чухал болохоос хүүхэд чухал биш. Хүүхдээр далимдуулж надаас мөнгө авах зорилготой байсан гэж харж байгаа. Би миний хүүхэдтэй орох оронгүй гудамжинд байгаа бол би мөнгө өгнө. Гэтэл энэ хүн талийгаач нөхрийнхөө орон сууцанд 4 хүүхдийнхээ хамт амьдарч байгаа. Орон сууцтай байж орох оронгүй мэт мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй, би хүний хүүхдүүдийг орон байраар хангах үүрэггүй учраас зөвшөөрөхгүй. ******* бид хоёр хоорондоо огт хэрэлдэж муудалцаагүй, гэтэл энэ өмгөөлөгч дундуур нь орж ирээд бөөн асуудал болгосон. Би өмгөөлөгчийг холбогдох байгуудллагад нь гомдлоо гаргаад өгчихсөн байгаа. Би хүүхэддээ тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин 50 сая төгрөг надаас авах гээд байгаа зорилго нь тодорхойгүй учраас төлөхгүй. 50 сая төгрөг гэдэг их мөнгө, энэ хүнд өгчихвөл үрээд л дуусгана, би хойшид хүүхдээ харж хандаад явна гэв.
4.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
5.Хариуцагчийн зүгээс нотлох баримт шаардан гаргуулах, шинжээч томилж эцэг мөн эсэхийг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба шүүх хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэсэн болно.
Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, орон сууцны үнэ 50,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь шаардлагаа аас хүүхэдтэй болсон, эцэг хүний хуульд заасан үүргээ биелүүлж хүүхдээ тэжээн тэтгэх, орон байраар хангах үүрэгтэй гэж тодорхойлсон бол хариуцагч нь хүүхэд миний хүүхэд мөн учраас хүүхдийн тэтгэлэг төлнө, ******* нь орон сууцанд амьдардаг атлаа орон сууцны үнэ гаргуулна гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 50,000,000 төгрөг гаргуулах зорилго нь тодорхойгүй байна гэсэн хариу тайлбарыг гарган маргаж байна.
3.Нэхэмжлэгч *******, хариуцагч нар нь 2018 онд анх танилцсан байх бөгөөд улмаар дотно харилцаа үүсгэсэн, ******* нь 2024.12.13-ны өдөр ын хүүхдийг төрүүлсэн, хүүхэд эхийн асрамжид одоог хүртэл эрүүл саруул, өсөн бойжиж байгаа болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмнэлгийн тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 3, 5 дугаар тал/
4.Хариуцагч нь ******* өөрийн хүүхэд мөн эсэхэд эргэлзэж эцэг тогтоох шинжилгээ хийлгэх хүсэлтийг шүүхэд ирүүлсний дагуу шүүх хүсэлтийг хангаж Шүүх шинжилгээний Ерөнхий Газрыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан. Дээрх байгууллагаас 2025.10.24-ний өдөр Хүний геномын микросателлитын D3S1358 гэсэн локусын аллелиар нь ийн биологийн эцэг байх боломжтой байна. Биологийн эцэг байх боломжийг тооцоолж үзэхэд 99,99 хувь байна гэсэн дүгнэлтийг ирүүлжээ. /хх-ийн18-30 дугаар тал/
5.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч өргөдөл гаргаснаар Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг эхийг тогтоохоор хуульчилсан, хүүхдийг төрөхөд улсын бүртгэлд хүүхдийн овгийг ******* гэж эхээр нь овоглосон нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч ******* нь хүүхдийн эцэг мөн эсэхийг тогтоолгох шаардлага гаргаагүй, хариуцагч нь хүүхдийг өөрийн хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрч маргаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэв.
6.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хүү төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагч ад үүснэ.
7.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг аас тэтгэлгийг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
8.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
9.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.
10.Талууд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хуульд заасан дээрх эрх, үүрэг зохигчдод хэвээр үлдэнэ.
11.Нэхэмжлэгч ******* нь өөрийн хүү С. нэмэлт зардал буюу орон байраар хангуулахаар байрны үнэ 50,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон / хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон, гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсвэл гарсан зардлыг хариуцуулахаар нэхэмжлэл гаргаж болно гэж зааснаар нэхэмжлэгч нь хуульд заасан нэмэлт зардалыг хариуцагчаас шаардах эрхтэй. Гэхдээ тэжээн тэтгүүлэгч т хуульд заасан онцгой нөхцөл байдал үүссэн, амьдрах орон байргүй байгаа, орон сууц авах зайлшгүй нөхцөл байдал бий болсон гэх үндэслэлүүд тогтоогдохгүй байна.
12.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд анх ...бидэнд төвлөрсөн халаалалттай, халуун хүйтэн устай, орон сууц шаардлагатай байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байсан бол шүүх хуралдаан дээр аас авах 50,000,000 төгрөгөөр хашаа байшин худалдаж авна гэсэн тайлбарыг гаргасан. Нэхэмжлэгч нь 2 өөр янзын, анхны нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үгүйсгэсэн тайлбар гаргасан бөгөөд хариуцагчаас гаргуулах 50,000,000 төгрөгийг яг юунд зарцуулах гэж байгаа нь тодорхойгүй, 50,000,000 төгрөг зайлшгүй гаргуулах нөхцөл бий болсон гэх үндэслэл тогтоогдоогүй, өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Иймд орон сууцны үнэ 50,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн овогтой эх Н.******* асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар С. 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг ******* ******* ******* сар бүр гаргуулан эх ******* ******* ******* д олгосугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч аас орон сууцны үнэд 50,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нь хүүхдээ өөрийн асрамжинд авах шаардлагаасаа татгалзсаныг баталж хэрэгсэхгүй болгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ