| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/01035/И |
| Дугаар | 103/ШШ2025/01229 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 103/ШШ2025/01229
| 2025 оны 12 сарын 11 өдөр | Дугаар 103/ШШ2025/01229 | Улаанбаатар хот |
2025 12 11 103/ШШ2025/01229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг 3 дугаар хороо, ... дугаар байрны .. тоотод байрлах, Онч-Энх ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймагт 1.... онд төрсөн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Говь кашмерт үйлчлэгч ажилтай Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, ******* ******* ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,899,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Хариуцагч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Онч-Энх ББСБ ХХК нь шаардлагын үндэслэлээ: Хариуцагч ******* ******* ******* нь манай байгууллагаас 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1.500.000 төгрөгийг 36 сарын хугацаатай 3%-ийн хүүтэй хувийн хэрэгцээний зориулалтаар мөн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2.500.000 төгрөгийг 36 сарын хугацаатай 3,8%-ийн хүүтэй хувийн хэрэгцээний зориулалтаар тус тус зээлж авсан. Тухайн үед салбар хариуцсан менежер нь тус зээлүүдэд зээлийн гэрээ хийлгүй программд цахим гэрээ үүсгэн график гаргасан бөгөөд тухайн иргэний данс руу нь мөнгийг шилжүүлсэн байдаг. Зээлийн эргэн төлөлтөд зээл олгосон өдрөөс хойш 8-9 сар тасралтгүй хүүг нь төлсөн. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш нэг ч удаа төлөлт хийлгүй манай байгууллагыг хохироож байгаа тул тухайн иргэний дансанд шилжүүлсэн зээлийн дүнгээс төлөлт хийсэн хүртэлх дүнг хасаж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцолгүй зөвхөн үндсэн зээл болох 3.899.800 төгрөгийг *******ээс гаргуулна гэж тодорхойлсон бол хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Тухайн ББСБ-ын зээлийн ажилтан нь миний бүх мэдээллийг мэддэг учир миний нэр дээр зээл авч, өөрийн данс руу хийсэн тул төлөхгүй гэж тодорхойлон маргаж байна.
3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч Онч-Энх ББСБ ХХК, хариуцагч ******* нарын хооронд 2023.03.02-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч *******ийн ХААН банкны 50............5981 тоот дансанд 2023.03.02-ны өдөр 1,492,500 төгрөгийг, 2023.03.31-ний өдөр 2,487,500 төгрөгийг тус тус бэлэн бусаар шилжүүлсэн байна. /хх-ийн 10-13, 38, 48-49 дүгээр тал/
3.2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд зээлдүүлэгч нь хуульд заасан үүргээ биелүүлж мөнгөн хөрөнгийг зээлдэгч *******ийн харилцах дансанд шилжүүлсэн, мөнгөн хөрөнгө зээлдэгчийн дансанд шилжин орсноор зээлдэгчид гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх үүрэг үүснэ.
3.3.Зээлдэгч ******* нь Уг зээлийг би аваагүй, зээлийн эдийн засагч нь миний нэр дээр зээл авсан байна, би өөрийн дансанд мөнгө орж гарсныг мэдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбар татгалзлаа баримтаар нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгт авагдсан баримтаар түүний тайлбар тогтоогдохгүй байна. Түүнчлэн данс эзэмшигчийн зөвшөөрөлгүй, түүний хувийн мэдээлэлийг мэдэхгүйгээр бусдын дансанд мөнгө шилжүүлж, буцаан гаргаж авах боломжгүй юм.
3.4.Иймд хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 3,899,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
3.5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 77,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* *******ээс зээлийн гэрээний үүрэгт 3,899,800 /гурван сая, найман зуун ерэн есөн мянга, найман зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Онч-Энх ББСБ ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 77,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Онч-Энх ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ