Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ2025/01231

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ2025/01231

Улаанбаатар хот

 

 

 

 

 

2025 12 11 103/ШШ2025/01231

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Голомт банкны тав байранд байрлах, Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ... дугаар байрны 0 тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,513,910.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Голомт банк ХК нь ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,513,910.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Голомт банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч ******* ******* нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Голомт банктай ЗГ-R000545831 дугаарт зээлийн гэрээ байгуулан 30,300,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20 хувь байхаар зээл авсан. Зээлийн гэрээний үүрэг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс зөрчигдөж 103 хоног хугацаа хэтрээд байна. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх талаар хариуцагчид мэдэгдэж, зээлийн төлбөрийг гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу төлөхийг шаардсан боловч үр дүн гарахгүй байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 22,507,084.24 төгрөг, хүү 992,324.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,501.75 төгрөг нийт 23,513.910.72 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Голомт банк ХК-иас зээл авсан. Нэхэмжилж байгаа 23,513.910.72 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч А.******* нь Зээлийн гэрээний үүрэгт 23,513.910.72 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,513,910.72 төгрөг /хорин гурван сая, таван зуун арван гурван мянга, есөн зуун арван төгрөг, далан хоёр мөнгө/ гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 137,760 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч А.*******оос 137,760 төгрөгийг тус тус гаргуулж Голомт банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ