| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/01317/И |
| Дугаар | 103/ШШ2025/01232 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 103/ШШ2025/01232
| 2025 оны 12 сарын 11 өдөр | Дугаар 103/ШШ2025/01232 | Улаанбаатар хот |
2025 12 11 103/ШШ2025/01232
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо, Усны гудамж, өөрийн байранд байрлах. Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны 0 тоотод оршин суух, ******* ******* ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,209,748 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Капитрон банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Үүнд: ******* нь тус банктай 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр М№170030003095031479 тоот "Цахим цалингийн зээлийн гэрээ" байгуулсан бөгөөд тус гэрээгээр 14,709,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар авахаар тохиролцсон. ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2025 оны 01 сараас хойш зөрчсөн тул 15,209,748 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Капитрон банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 15,209748 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, ямар нэг маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,209,748 төгрөг /арван таван сая, хоёр зуун есөн мянга, долоон зуун дөчин найм/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 233,999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 116,999 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******оос 116,999 төгрөгийг тус тус гаргуулж Капитрон банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ