Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2025/01238

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2025/01238

Улаанбаатар хот

 

 

 

 

2025 12 15 103/ШШ2025/01238

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 6-7 тоотод байрлах, Хэрэглээний лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн ... дугаар гудамжны .. тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,308,277.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр БН-СТГ/2023-124102 тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 1,449,900 төгрөгийг 24 сарын хугацаатай, 2.98%-ийн хүүтэй, цахим зээлийн эрх нээх тухай гэрээ байгуулан авсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 564 хоног хэтрүүлээд байна. Иймд зээлдэгч *******өөс үндсэн зээлийн төлбөр, үндсэн зээлийн хүүний төлбөр 1,308,277.50 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хэрэглээний лизинг ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйл байхгүй. 1,308,277.50 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хэрэглээний лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,308,277.50 төгрөг /нэг сая, гурван зуун найман мянга, хоёр зуун далан долоон төгрөг, тавин мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,882 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 17,941 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******өөс 17,941 төгрөгийг тус тус гаргуулж Хэрэглээний лизинг ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ