Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2025/01258

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2025/01258

Улаанбаатар хот

 

 

 

 

2025 12 17 103/ШШ2025/01258

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо, Бакула ренбүчи гудамж 8/4 тоотод байрлах, Сэндли ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн ...дугаар гудамжны .. тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,044,974.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Сэндли ББСБ ХК нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б.*******эй байгуулсан 3Г/1510700586 тоот зээлийн гэрээг "******* *******" ХХК-д байрлах 510............447 тоот дансанд зээл олголтыг хийсэн. 3Г/1510700586 гэрээний төлбөрийг хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт хийхийг сануулж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтэрч байгаа тул 3Г/1510700586 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 4,419,811.97 төгрөг, шимтгэлийн төлбөрт 16,000 төгрөг, хүүний төлбөрт 1,514,076.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 95,085.91 төгрөг нийт 6,044,974,29 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Сэндли ББСБ ХК-иас ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 6,044,974,29 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Сэндли ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,044,974.29 төгрөг /зургаан сая, дөчин дөрвөн мянга, есөн зуун далан дөрвөн төгрөг, хорин есөн мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 55,835 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 55,835 төгрөгийг тус тус гаргуулж Сэндли ББСБ ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ