Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2025/01266

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2025/01266

Улаанбаатар хот

 

 

2025 12 17 103/ШШ2025/01266

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сити тауэрын 13 давхар, 1304 тоотод байрлах, Дэвжих нэхий ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний .... дугаар гудамжны .. тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 403,260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Дэвжих нэхий ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч нь "*******-Т" аппликейшнаар дамжуулан манай компаниас зээл авах хүсэлт гаргаж, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 74991 тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж 2023 оны 12 сарын 30-ны өдөр 200,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд өдрийн 0,17%, сарын 5% хүүтэйгээр худалдан авалтын зээлийн нөхцөлөөр зээлсэн байдаг. Гэвч хариуцагч нь дээрх зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх үүргээ зөрчиж, хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 200,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 191,760 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 11,500 төгрөг нийт 403,260 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2025.12.16-ны өдөр хариуцагч У.Эрдэнэцэцэг нь 403,260 төгрөгийг төлсөн дансны гүйлгээний хуулгыг ирүүлсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дэвжих нэхий ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 403,260 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,748 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 6,374 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 6,374 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ