Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2025/01277

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2025/01277

Улаанбаатар хот

 

 

 

2025 12 19 103/ШШ2025/01277

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Гранд плаза цогцолбор 706 тоотод байрлах, Нөмөр кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,906,690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нөмөр кредит ББСБ ХХК нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ******* 1 сарын хугацаатай, сарын 4,5%-ийн хүүтэй, цахим зээлийн эрх нээх тухай гэрээ байгуулсан. Зээлдэгч ******* үндсэн зээлийн төлбөр, үндсэн зээлийн хүүний төлбөр 2,906,690 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Мягмарцэрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие өнгөрсөн 4 сард хүнд өвдөж одоо л эргэж хэвийн байдалд орж байна. Тиймээс 2,906,690 төгрөгийг 2026 оны 2 сараас эхлэн 8 сарын хугацаанд эвлэрлийн гэрээ байгуулан төлөлтийг хийж барагдуулах хүсэлтэй байн гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******: Хариуцагчийн өгсөн хариу тайлбартай танилцлаа. Төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нөмөр кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,906,690 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Мягмарцэрэн нь 2,906,690 төгрөгийг 2026 оны 02 дугаар сараас эхлэн 8 сарын хугацаанд төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,457 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 30,728 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 30,728 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ