| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/01010/И |
| Дугаар | 301/ШШ2025/00630 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 301/ШШ2025/00630
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: А аймгийн Э сумын ... дугаар баг, .... дугаар байрын 54 тоотод оршин суух Г овогт Н-ийн Б /РД:...../-ын хүсэлттэй, Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Н.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Б миний бие 1970 оны ... дүгээр сарын 05-ны өдөр төрсөн. Одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1989 оны .... дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны ... дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд А аймгийн Х нийтийн хоолны т-д худалдагчаар ажиллаж байсан боловч орсон тушаалын лавлагаа архивт байгаад 1991 оны ... дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн зах зээлд шилжүүлсэн тушаалын лавлагаа гарахгүй байгаа 1989 оны ... дугаар сарын 18-ны өдрийн болон 1991 оны ... дугаар сарын 03-ны өдрийн тушаал нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгаа тул 1989 оны ... дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны .... дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Х бэлтгэл нийтийн хоолны трестэд 1989 оны .... дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны ... дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1989 онд Завхан аймгийн Х сургуулийг төгсөж ирээд Архангай аймгийн Х бэлтгэлийн ангид хуваарилагдаж ирсэн. Х бэлтгэлийн удирдах газраас 1989 оны ... дугаар сарын 01-ний өдөр хуваарилагдаж ирээд 3 дугаар дэлгүүрт ажиллаж эхэлсэн. 1989 оны ... дугаар сарын 18-ний өдрөөс 1991 оны ... дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн 3 дугаар дэлгүүрт ажилласан. Тэндээсээ зах зээлд шилжээд хоршоолол болж задарсан. Тухайн үед би ТМС-д хуваарилагдаад явж байсан. Би энэ жил 55 нас хүрээд өндөр насныхаа тэтгэвэрт гарах гээд нийгмийн даатгалын газарт очиж уулзсан. Нийгмийн даатгалын газраас намайг Х бэлтгэлийн удирдах газарт ажиллаж байсан лавлагаагаа авчирч ир гэсэн тухайн лавлагаа нь гарч ирээгүй тул шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор хандсан гэв.
2. Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд: 2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд - Н.Б-ын .... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт
- Архангай аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны ... дугаар сарын 24-ний өдрийн 666 дугаартай тодорхойлолтод “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Х бэлтгэл нийтийн хоолны трестийн 1990 оны баримтыг шүүн үзэхэд Н-ийн Бт холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна. Х бэлтгэл нийтийн хоолны трестийн 1991 оны баримт шилжиж ирээгүй болно” гэсэн, - Архангай аймгийн Цэцэрлэг хотын Х бэлтгэл нийтийн хоолны трестийн даргын 1989 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 70 дугаартай “Сургуульд төгсөгчдийг ажилд хуваарилах тухай” тушаалд ... 3. Х ны ТМС төгсөж ирсэн ... буфетийн худалдагч Н.Булгантамирыг 3 дугаар дэлгүүрт худалдагчаар, ... тус тус 1989 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай гэсэн,
2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Н.Б-ын анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1 маягтад: Архангай Ц хот, Н-ийн Б, 1970 оны ... сарын 05-ны өдөр төрсөн, эмэгтэй, халх, албан хаагч, Х ны техникум, 1 дүгээр курс, эрхэлдэг ажил оюутан, ажилд орсон 1988 он, оршин суух Улиастай, 1988.10.21 гэсэн, - Н.Б-ын хаягийн хуудсанд: Архангай аймгийн Ц хотын мал эмнэлгийн бактер шинжилгээний лаборатрийн хашаанд, Н-ийн Б, 10 жилийн 9 дүгээр ангид сурагч, 1986.11.18 гэсэн, - Н.Б-ын 1992 оноос 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн .... тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/ гэсэн,
2.3 Хүсэлт гаргагч Н.Б-ын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд болох - Гэрч С.С-ийн шүүхэд өгсөн “Би 1987 онд Завхан аймгийн Х техникум төгсөж ирээд 1988 оны 07 дугаар сараас эхлэн Х ... дугаар дэлгүүрт худалдагчаар 1992 оны сүүл хүртэл ажиллаж байсан. 1992 оноос хойш хувьчлал явагдаж хоршоо байгуулагдсан. Х ... дугаар дэлгүүр нь Х бэлтгэлийн удирдах трестийн харьяа байсан. Манай дэлгүүр нэг салбар нь байгаа юм. Н.Б нь 1989 онд сургуулиа төгсөөд Х ... дугаар дэлгүүрт худалдагчаар орж ирж байсан. Би ямар сургууль төгссөн талаар сайн мэдэхгүй байна. Худалдагчаар ажилд орсон тул Х ны сургууль төгссөн байх. Тухайн үед Х ... дугаар дэлгүүр нь өглөөний 7 цагаас оройны 23 цаг хүртэл 2 ээлжээр ажилладаг байсан. Би Н.Б-тай нэг өдөр касс, касс нь дээр суугаагүй үедээ худалдагчаар хамт ажиллаж байсан. Тухайн үед 7 хоногоор ажлаа хуваарилчихдаг байсан. Би Н.Б-тай байнга нэг ээлжид хуваарилагддаг байсан. Мөн би ээлжийн ахлагчаар ажилладаг байсан. Нэг ээлждээ 4 хүн гардаг байсан. Ингээд бид хамт ажиллаж байх үед буюу 1992 онд хувьчлал болж тус тусдаа хоршоо байгуулан манай дэлгүүр тарсан. Дэлгүүрүүдийг хувь хүмүүст өгч байсан. Үүнээс хойш бид тус тусын амьдралаа хөөн амьдарсан. Би Н.Булгантамирыг төгсөж ирэхэд нь Х ... дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан, мөн хувьчлал тарах хүртэл хамт ажиллаж байсан тул Н.Б-ын 1989 оноос 1992 он хүртэл буюу Х ... дугаар дэлгүүр тарах хүртэл худалдагчаар ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. Х ... дугаар дэлгүүрийн дарга нь Цэцэгээ, худалдагчаар С.Нармандах, Эрдэнэтогтох, Ганчимэг, Цэдэн-Иш, Оюунчимэг, Саранцэцэг, Гэрэлчимэг гэдэг хүмүүс ажиллаж байсан. Манай нягтлан Х бэлтгэлийн удирдах трестийн контортоо байдаг байсан. Дарга Цэцэгээ бид нартай хамт Х ... дугаар дэлгүүртээ байдаг байсан” гэх мэдүүлэг, - Гэрч М.Б-ийн шүүхэд өгсөн “Би 1987 онд Х бэлтгэлийн харьяа Х бэлтгэлийн техникумыг Улаанбаатар хотод төгсөөд 1987 оны .... дугаар сараас эхлэн Хашаат сумын Х бэлтгэлийн ангид 1992 он хүртэл ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед Н.Б Х ... дугаар дэлгүүрт ажиллаж байсан. Бид нэг байгууллагын удирдлага дор нэг системээр төлөвлөгөө авч биелүүлэх үүрэгтэй байсан. Ингээд хамгийн гол ажил болох төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд 1989 оноос эхлэн туршлага солилцох, өөртөө үйлчлэх дэлгүүрийг сумынхаа хүнсний дэлгүүрт хэрэгжүүлэх зорилгоор Х ... дугаар дэлгүүрт очиж дарга Цэцэгээтэй уулзаж байгаад ажилчидтай нь өөртөө үйлчлэх дэлгүүрийн талаар туршлага солилцдог байсан. Эхлээд бид аймгийн дэлгүүрүүдээсээ туршлага солилцоод дараа нь ойролцоо аймгийн сумуудаасаа туршлага солилцож байсан. Ингэж туршлага солилцоогоор Н.Б-тай танилцаж байсан юм. Үүнээс хойш төлөвлөөгөө биелүүлэгчдийн шинэ жил, тайлан тавих, туршлага солилцох, бараа солилцох, хурал цуглаан зэрэг үйл ажиллагаанд Н.Б-тай хамт оролцдог болсон. Бид нэг үеийн хүмүүс тул Архангай аймгийн төвд ирэхдээ байнга уулздаг байсан. Бид бараа татах, тайлан мэдээ тавих зорилгоор сумаасаа Архангай аймгийн төвд олон удаа ирдэг байсан. Тухайн үед Х бэлтгэлийн Улаан буланд цуглаад төлөвлөгөөгөө хэрхэн биелүүлсэн, яаж биелүүлэх талаар уулзаж ярилцдаг байсан. Х ... дугаар дэлгүүр төлөвлөгөөгөө сайн биелүүлдэг байсан тул Сувдгэрэл, Н.Б нартай төлөвлөгөөний талаар туршлага солилцдог байсан юм. Х ... дугаар дэлгүүрийн хүнсний тасагт нь Н.Б ажиллаж байсан тул хүнсний тасгаас нь аймгийн төвдөө үлдэгдэл ихтэй, Хашаат суманд байхгүй байсан бараа солилцоо хийж төлөвлөгөөгөө биелүүлдэг байсан. Ингээд 1992 он хүртэл ажиллаж байх үед хувьчлал явагдаж Х н бэлтгэлийн удирдах трест тарсан. Тэгээд бид хувийн байгууллагууд руу шилжсэн. Иймд би Н.Булгантамирыг сургуулиа төгсөж ирээд буюу 1989 оноос Х ... дугаар дэлгүүрт хуваарилагдан 1991 он хүртэл буюу хувьчлал явагдаж, тарах хүртэл хугацаанд ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. Би одоог хүртэл Н.Б-тай Хасу Х ны төвд хамт ажиллаж байна” гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.Б-ын Архангай аймгийн Х бэлтгэл нийтийн хоолны трестэд 1989 оны ... дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны ... дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд худалдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан - Н.Б-ын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар хуулбар, - Архангай аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны ... дугаар сарын 24-ний өдрийн ... тоот тодорхойлолт, - Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл нийтийн хоолны трестийн даргын 1989 оны .... дугаар сарын 18-ны өдрийн .... дугаартай “Сургуульд төгсөгчдийг ажилд хуваарилах тухай” тушаал, - Н.Б-ын 1992 оноос 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны ... дүгээр сарын 20-ны өдрийн ... тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/, - Н.Б-ын анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1 маягт, - Н.Б-ын хаягийн хуудас, - худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч С.С, М.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Н.Б-ын Архангай аймгийн Х бэлтгэл нийтийн хоолны трестэд 1989 оны ... дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд худалдагчаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Н.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Г овогт Н-ийн Б-ын Архангай аймгийн Х бэлтгэл нийтийн хоолны трестэд 1989 оны ... дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны ... дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН
|