Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 301/ШШ2025/00632

 

 

 

 

                                                                                      301/ШШ2025/00632

 

                                                                             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Архангай аймаг, Э сум, .... дугаар баг, Т хорооллын ... тоотод оршин суух, Б овогт Д-ын А /РД:..../-ийн хүсэлттэй, 

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов.      

                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Д.А нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. 

           

1.1 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1981-1984 онд хугацаат цэргийн алба хаасан. 1984 онд цэргийн албанаас халагдаж ирээд Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл Нийтийн .... т-д ажилчнаар 1984 оны ... дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны ... сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл ... ..... трест нь 1992 онд Х Ү- ийн төв нэртэй байгуулагдсан бөгөөд сахиулаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны ... сарын 06-ний өдөр хүртэл ажиллаж хувьчлагдсан тул ажлаас чөлөөлөгдсөн. Х Ү- ийн төв хувьчлагдан Ц ХК болж тус газар сахиулаар 1994 оны ... сарын 06-ний өдрөөс 1994 оны ... сарын 31ний өдөр хүртэл ажиллаж Ц ХК дампуурсан тул ажлаас чөлөөлөгдсөн. Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газарт хандсан боловч Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл ... ..... трест, Архангай аймгийн Х үйлдвэрлэлийн төв, Архангай аймгийн Ц ХК-д ажиллаж байсантай холбоотой баримт бүрэн бус, баримт архивд бүрэн хадгалагдаж үлдээгүй гэсэн үндэслэлээр татгалзаж шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн хариу өгсөн. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд миний Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл Нийтийн .... трестэд ажилчнаар 1984 оны ... дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Х үйлдвэрлэлийн төвд ажилчнаар 1992 оны .. сарын 01-ний өдрөөс 1994 оны .... сарын 06-ний өдрийг хүртэл, Архангай аймгийн Ц компанид сахиулаар 1994 оны ... дүгээр сарын 06-ны өдрөөс 1994 оны .... сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

1.2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А нь 1981-1984 онд хугацаат цэргийн алба хаасан. 1984 онд цэргийн албанаас халагдаж ирээд Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл Нийтийн .... трестэд ажилчнаар 1984 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл ... ..... трест нь 1992 онд Х Ү- ийн төв нэртэй байгуулагдсан бөгөөд сахиулаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 сарын 06-ний өдөр хүртэл ажиллаж хувьчлагдсан тул ажлаас чөлөөлөгдсөн. Х Ү- ийн төв хувьчлагдан Ц ХК болж тус газар сахиулаар 1994 оны 06 сарын 06-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31ний өдөр хүртэл ажиллаж Ц ХК дампуурсан тул ажлаас чөлөөлөгдсөн. Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газарт хандсан боловч Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл ... ..... трест, Архангай аймгийн Х Ү- ийн төв, Архангай аймгийн Ц ХК-д ажиллаж байсантай холбоотой баримт бүрэн бус, баримт архивд бүрэн хадгалагдаж үлдээгүй гэсэн үндэслэлээр татгалзаж шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн хариу өгсөн. Иймд Д.А г Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл Нийтийн .... трестэд ажилчнаар 1984 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Х Ү- ийн төвд ажилчнаар 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 сарын 06-ний өдрийг хүртэл, Архангай аймгийн Ц компанид сахиулаар 1994 оны 06 дүгээр сарын 06-ны  өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

            2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд: 

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд

                - Батлан хамгаалахын төв Архивын  2025 оны .... дугаар сарын 27-ны өдрийн хугацаат цэргийн албан хаасан архивын лавлагаанд: 1981.06.09-ний өдрийн ... дүгээр тушаалаар Архангай аймгаас 1981.06.25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн ... дугаар ангид алба хааж, мөн сайдын 1984.06.05-ны өдрийн .... дугаар тушаалаар 1984.06.20-ны өдөр 567890 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн,

            - Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл ... ..... трестийн даргын 1984 оны .. дугаар сарын 27-ны өдрийн “Бойны ажилчдын томилох тухай” ... дугаар тушаалд:  тушаах нь ... туслах ажилчнаар: ... нэрсийн жагсаалтын ...2-т Д.А гэсэн, 

            - Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл ... ..... трестийн даргын 1985 оны ... дугаар сарын 18-ны өдрийн “Шагнал олгох тухай” .... дугаар тушаалын хавсралтад: нэрсийн жагсаалтын 16-т Д.А -грүшик-олгох шагнал-30 төгрөг гэсэн,

           - Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл ... ..... трестийн даргын 1986 оны ... дугаар сарын 09-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” .... дугаар тушаалд: 1-т нэр бүхий 94 хүний 186 оны ээлжийн амралтыг хавсралтаар олгосугай, тушаалын хавсралтын 47-т А-грушик, үндсэн амралт-15, нэмэгдэл амралт-7, амрах хоног-22, амрах хугацаа-09.01-09.26 гэсэн,

            - Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл ... ..... трестийн даргын 1988 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Ажилд авах ба ажлаас чөлөөлөх  тухай” 18 дугаар тушаалд: ...4-т Түүхий эдийн газар туслах ажилчин Т.Аг 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн мах тараах грушикээр авч ажиллуулсугай гэсэн,

            - Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл ... ..... трестийн даргын 1989 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Өөр ажилд шилжүүлэх тухай” 47 дугаар тушаалд: 1-т махны грушик Аг 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс 3 дугаар гуазанд манаачаар авч ажиллуулсугай гэсэн,

            - Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл ... ..... трестийн даргын 1990 оны .... дүгээр сарын 01-ний өдрийн “Хүйтний нэмэгдэл олгох тухай” .... дугаар тушаалын хавсралтад: ...нэрсийн жагсаалтын 7-т А гэсэн,

             - Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны .... дугаар сарын ...-ний өдрийн ... тоот цалингийн тодорхойлолт,

  -  Д.А гийн хөдөлмөрийн дэвтэрт

  • 1991 оны ... дугаар сарын 31-ний өдөр ....-ны трест татан буугдсан тул ажлаас чөлөөлөв,  .....-ны трестийн даргын 1991 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар тушаалаар,
  • 1992 оны ... дүгээр сарын 01-ний өдөр Х-үйлдвэрийн төвд галчаар авч ажиллуулав, ....-ны трестийн даргын 1992 оны ... дугаар сарын 10-ны өдрийн ... дүгээр тушаалаар,
  • 1994 оны .... дугаар сарын 06-ны өдөр Худалдаа-үйлдвэрийн төв хувьд гарсан тул ажлаас чөлөөлөв, Ц ХК-ын, захирлын 1994 оны ... дугаар сарын 06-ны өдрийн ... тоот тушаалаар,
  • 1994 оны ... дугаар сарын 06-ны өдөр Бойны газрын сахиулаар томилов,  Ц ХК-ын, захирлын 1994 оны ... дугаар сарын 06-ны өдрийн ... тоот тушаалаар,
  • 1994 оны ... дугаар сарын 31-ний өдрийн Ц хувьцаат компани дампуурсан тул  Ц ХК-ын 1995 оны ... дугаар сарын 28-ны өдрийн ... тоот тушаалаар,

 

              2.2 Хүсэлт гаргагчийн  хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд

                

                  -Гэрч Д.С  шүүхэд өгсөн “Би 1985 онд Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл Нийтийн .... трестэд бэлтгэлийн эрхлэгчээр 1990 оныг дуустал ажиллаж байсан. 1990 оноос Булган хоршоонд бэлтгэлийн эрхлэгчээр ажилласан. Х бэлтгэл ... ..... трест нь 5 төрлийн барилгатай байсан. Мах хөлдөөх зориулалттай 2 шинэ, хуучин барилга, мал нядалгааны 2 барилга, түүхий эдийн 1 барилга байсан. Энэ 5 барилгад явуулж байсан трестийн үйл ажиллагаа 1990 онд зогссон. Ингээд Х бэлтгэл ... ..... трестийн харьяа 5 барилгыг  Д.А манаж буюу сахиулаар нь үлдсэн. Өөр сахиул үлдсэн талаар сайн санахгүй байна. Гэхдээ гахайны барилга дээр нэг сахиул үлдсэн санагдаж байна. Энэ 5 барилга нь хоорондоо ойрхон барилгууд байгаа юм. Би Д.А г хэдэн онд Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл Нийтийн .... трестэд ажилд орсон талаар санахгүй байна. Ямар ч байсан 1988-1990 оны хооронд ажиллаж байсан талаар нь мэдэж байна. Д.А мах нядалгааны газарт ачигчаар ажиллаж байсан. Харин би түүхий эд хариуцсан эрлэгчээр нь ажиллаж байсан юм. Бид нэг байгууллага дор ажиллаж байсан тул өдөр бүр таардаг байсан. Д.А өдөр болгон дэлгүүрүүдэд мах хүргэдэг ажилтай байсан. Тухайн үед Архангай аймгийн Ц хотын Худалдаа бэлтгэл нийтийн хоол трестийн дарга Амгалан, мах нядалгааны хэсгийн дарга Дангаа гэдэг хүмүүс байсан. Миний санаж байгаагаар1990 онд Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл ... ..... трест татан буугдсан” гэх мэдүүлэг,

                 -Гэрч  Д.Дуламсүрэнгийн шүүхэд өгсөн “Би 1983 оноос 1985 он хүртэл Архангай аймгийн Шивэрт амралтын газар үйлчлэгчээр ажиллаж байгаад 1985 оноос хойш Архангай аймгийн зах дээр тогооч хийж байсан. Тухайн үед зах ямар нэршилтэй байгууллага байсан талаар санахгүй байна. Би Д.А тай 1991 оноос  1992 оны хооронд айл, аймаг байдаг байсан юм. Би Д.А г Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл Нийтийн .... трестэд сахиулаар ажиллаж байсан талаар мэдэж байна. Гэхдээ хэдээс хэдэн он гэдгийг нь сайн санахгүй байна. Ойролцоогоор 1992 оны үед байх. Д.А г Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл Нийтийн .... трестэд сахиулаар ажиллаж байх үед манайх трестийнх нь эрэг доор гахай маллан, гахайны байрыг нь манадаг байсан юм. Ямар байгууллагын харьяа гахайн байр байсан талаар санахгүй байна. Учир нь манай нөхөр ажиллаж, би нөхрийнхөө ажилд туслаад гэртээ байдаг байсан. Манайх уг гахайн байрыг гэрээрээ манадаг байсан. Д.А гийнх ч мөн адил гэрээрээ байрлан ажилладаг байсан. Манайх болон Д.А гийнх хоорондоо их ойрхон байдаг байсан. Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл ... ..... трест нь одоогийн доод МСҮТ-ийн баруун хажуу талд нь байдаг байсан. Хүмүүсийн мэддэгээр бойны төв юм. Ингэж ажиллаж байх үедээ Д.А манайхаар орж гардаг байсан тул Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл ... ..... трестийн сахиулаар үлдэж байсан талаар мэдэж байна. Д.А гаас өөр сахиул үлдэж байгаагүй, Амараагийнх гэрээрээ байдаг байсан. Д.А гаас өөр хүн ажиллаж байсан талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, 

 

            2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

  • Архангай аймгийн Архивын тасгийн  2025 оны 07 дугаар сарын 04-ний .... тоот

тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ц хотын Х бэлтгэл ... ..... трестийн 1987-1991 оны баримтыг шүүн үзэхэд Д-ын А-д холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,

                   -    Архангай аймгийн Архивын тасгийн  2025 оны ... дугаар сарын 04-ний ... тоот

тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт Х Ү-ийн төвийн баримт шилжиж ирээгүй тул Долгорын Ад холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,

  • Д.А гийн 1990 оноос 2000 оныг дуустал нийгмийн даатгалын

шимтгэлийг  нөхөн тооцуулсан баримт /Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 526  тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/ гэсэн,  

  • Д.А гийн  анх  регистрийн  дугаар  авч  байсан  ХААТР-1  маягт,

Долгор А,1963 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, Архангай аймаг, Өндөр-Улаан, халх, гэр бүлийн байдал-гэрлэсэн, он 1989, ажилладаг байгууллага-  Х бэлтгэл ... ..... трест, эрхэлдэг ажил-ачигч, эхэлсэн он 1984, Ц хот, 1988.11.19 гэсэн,

                  -  Д.А гийн гэрлэсний ХААТР-15 маягтад Д.А , боловсрол-бүрэн бус дунд, ажилладаг байгууллага-ХБНХТ-д, эрхэлдэг ажил-грушик,  1988 он гэсэн,

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Хүсэлт гаргагч Д.А гийн Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл Нийтийн .... трестэд ажилчнаар 1984 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Х Ү- ийн төвд ажилчнаар 1992 оны ... сарын 01-ний өдрөөс 1994 оны 0...6 сарын 06-ний өдрийг хүртэл, Архангай аймгийн Ц компанид сахиулаар 1994 оны ... дүгээр сарын 06-ны өдрөөс 1994 оны ... сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

         

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

                     - Батлан хамгаалахын төв Архивын  2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хугацаат цэргийн албан хаасан архивын лавлагаа,

                - Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл ... ..... трестийн даргын 1984 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Бойны ажилчдын томилох тухай” ... дугаар тушаал,  

                - Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл ... ..... трестийн даргын 1985 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Шагнал олгох тухай” 134 дугаар тушаал, тушаалын хавсралт,

                   - Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл ... ..... трестийн даргын 1986 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” ... дугаар тушаал,

                   - Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл ... ..... трестийн даргын 1988 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Ажилд авах ба ажлаас чөлөөлөх  тухай” ... дугаар тушаал,

                   - Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл ... ..... трестийн даргын 1989 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Өөр ажилд шилжүүлэх тухай” ... дугаар тушаал,

                  - Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл ... ..... трестийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хүйтний нэмэгдэл олгох тухай” 134 дугаар тушаал, тушаалын хавсралт,

                 - Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны ... дугаар сарын 14-ний өдрийн .... тоот цалингийн тодорхойлолт,

                 - Гэрч Д.С, Д.Д нарын мэдүүлэг,

                 - Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны .... дүгээр сарын 18-ны өдрийн 526  тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

                 - Д.А гийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1 маягт,

                  -Д.А гийн гэрлэсний ХААТР-15 маягт хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Д.А г  нь Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл Нийтийн .... трестэд 1984 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны .. сарын 01-ний өдөр хүртэл ажилчнаар, Архангай аймгийн Х Ү- ийн төвд 1992 оны ... сарын 01-ний өдрөөс 1994 оны ... сарын 06-ний өдрийг хүртэл ажилчнаар, Архангай аймгийн Ц компанид 1994 оны 06 дүгээр сарын 06-ны өдрөөс 1994 оны .... сарын 31-ний өдөр хүртэл сахиулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоогдож байна. 

 

            2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Д.А гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.        

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Д-ын А-г Архангай аймгийн Ц хотын Х бэлтгэл Нийтийн .... трестэд 1984 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны ... сарын 01-ний өдөр хүртэл ажилчнаар, Архангай аймгийн Х Ү- ийн төвд 1992 оны ... сарын 01-ний өдрөөс 1994 оны ... сарын 06-ний өдрийг хүртэл ажилчнаар, Архангай аймгийн Ц компанид 1994 оны .. дүгээр сарын ...-ны өдрөөс 1994 оны ... сарын 31-ний өдөр хүртэл сахиулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.А гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН