| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/00483/И |
| Дугаар | 301/ШШ2025/00634 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 301/ШШ2025/00634
301/ШШ2025/00634
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: У хот, Х дүүрэг, ... дугаар хороонд оршин суух, М овогт Д-ийн Б-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов. Хүсэлт гаргагч Д.Б шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Б хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
- Хүсэлт гаргагч Д.Б миний бие 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд УБДС-ИЙН Монгол хэл уран зохиолын ангид элсэж орсон боловч 1986 оны хавар сургуулиасаа гарч гэртээ ирсэн. Ингээд хөдөө 2 сар орчим болоод .. оны ... сараас аймгийн бөөний бараа баазад номын няраваар анх ажилд орсон. Дараа нь ... онд аймгийн Монголын хувьсгалт залуучуудын хороонд нарийн бичиг хийж байтал М 3 сарын курс нээгдэх гээд зараар нь шалгалт өгөөд 1988 оны 8 сард намар 3 сарын сургалтанд М-н тайлбарлагч-фондчиноор 4 хүн суралцсанаас түүний нэг Ч.Ш-ын хамт М-д ажилд орсон. Тухайн үед А аймагт С хэлтсийн харьяанд М харьяалагддаг байсан бөгөөд аймагт нийт 1. Угсаатны зүйн музей, 2. Орон нутгийг судлах музей, 3. Б музей, 4. Ш М гэсэн 4 М байсан. Эдгээр М дарга нь Эрдэнэчимэг гэдэг хүн байсан. Би 1988 оны 9 сард А аймгийн Орон нутгийг судлах М-д тайлбарлагчаар орсон. Ийнхүү М-д ээ ажиллаж байгаад /ОНсудлах музейгээс Ш М рүү тайлбарлагчаар очиж ажиллаж байгаад/ 1990 оны ... сарын 30-нд ажлаас гарч Ховдын багшийн дээд сургуульд конкурс өгч 9 сарын 1-нээс сургуульд сурсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох нас минь болсон боловч 1986 оноос 1990 оны ... сар хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд хүсэлт гаргагч Д.Б намайг архиваас гарсан баримтыг үндэслэн 1988 оны ... сарын 1-нээс 1990 оны ... сарын 30-нийг хүртэл А аймгийн С хэлтсийн харьяа М-д тайлбарлагч-кассчинаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. гэв.
- Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б-ийн ажилласан жилийн тогтоолын асуудлаар өмнө нь хэд хэдэн удаа хандаж байсан бөгөөд 2025 оны ... сард У хотоос ирж надтай уулзан, анхны хүсэлтээ бичүүлсэн. Тэрээр өндөр насны тэтгэвэрт гарах гэж байгаа боловч хөдөлмөрийн дэвтэр болон ажилд орсон, гарсан тушаал шийдвэрийн эх хувиуд дутуу, архивын баримтууд тодорхой бус байгаа тул шүүхээр ажилласан жилийг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Д.Б нь 1988 оноос 1990 он хүртэл А аймгийн С хэлтсийн харьяа М-д тайлбарлагч болон кассаар ажиллаж байжээ. Тухайн үеийн дарга нар нь өдгөө нас барсан, хамт ажиллаж байсан хүмүүсээс зөвхөн нэг гэрч болох н.А-той холбогдох боломжтой байгаа бөгөөд гэрч мэдүүлгээ өгсөн. Гэрчийн мэдүүлэгт 1988 онд би ажилд ороход Д.Б бас хамт ажилд орсон гэж тодорхой дурдсан. Өөрийн зүгээс архивын лавлагаагаар 1987 оны ... сарын 24-ний өдрийн А аймгийн С хэлтсийн даргын 68 дугаар тушаалыг авсан. Уг тушаалд байгууллагад ажиллаж байсан нь төдийгүй тухайн үед дөрвөн М үйл ажиллагаа явуулж байсан, тэдний нэг буюу өнөөгийн Гандангийн М-д Д.Б тайлбарлагч, кассчинаар ажиллаж байсан нь тодорхой байна. Гэхдээ тушаалд албан тушаал нь бүрэн бичигдээгүй зэрэг тодорхой бус зүйлс бий. Баримтуудаас харахад Д.Б нь 1988 оны 8 сараас эхлэн мэргэжлийн курст суралцаж, төгсөөд хамт төгссөн хүмүүсийнхээ заримтайгаа М-д ажилд орсон байна. 1988 оны ... дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны ... дугаар сарын 30 хүртэл тайлбарлагч, кассчинаар ажилласан нь ХААТР маягт, Ү төв архивын лавлагаа болон хүн амын тооллогын мэдээллээр мөн нотлогдож байгаа. Түүнчлэн нөхрийнх нь нэр дээр хүн амын бүртгэлд энэ хүнийг тайлбарлагч гэж бичигдсэн нь бас энэ ажил эрхлэлттэй нь дүйж байна. Өөрийн өгсөн баримтуудын зарим нь эх хувиараа авагдаагүй боловч хавсарсан материалууд, архивын лавлагаа, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаас үзэхэд Б-ийн 1988 оны ... сарын 01-ний өдрөөс 1990 оны ... дугаар сарын 30-ны хооронд А аймгийн С хэлтсийн М-д тайлбарлагч кассчинаар ажиллаж байсан нөхцөл байдал нь хангалттай тогтоогдож байна гэж үзэж байна гэв.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- Арын сайхан хангай урлах ухааны нууц номоос хуулбарлан авсан гэрэл зургууд,
- А аймгийн С хэлтсийн даргын 1989 оны ... дугаар сарын 24-ний өдрийн “Ажил дүгнэх тухай” 68 дугаар тушаалд: 1-т М ажилтан ажилчдын 3 улирлын цалинг хавсралтад зааснаар тогтоосугай, тушаалын хавсралтын нэрсийн жагсаалтын 3-т Б -хасах хувь-30 гэсэн,
- А аймгийн С хэлтсийн даргын 1990 оны ... дугаар сарын 06-ны өдрийн “Үзмэр хүлээлцэх тухай” 28 дугаар тушаалд: 1-т М сан хөмрөгт байгаа зарим шаардлагатай үзвэр болон үндсэн хөрөнгийг төгс баясгалант буян дэлгэрэх хийдэд хүлээлгэн өгөх комиссыг доорх бүрэлдэхүүнтэй баталсугай...гишүүдэд-...Д.Б -хийдийн кассчин гэсэн,
2.2. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч Ч.Алтаншороотын шүүхэд өгсөн “Би 1988 онд Цэргээс халагдаж ирээд чихмэлчингийн курст суусан. Намайг энэ курст сууж байхад Б байсан. Тухайн үед уг курст Мөнхтөр, Б , нөгөө нэгийнх нь нэрийг санахгүй байна. Ингээд бид 4 чихмэлчингийн курст сууж байсан юм. Курсийн багш нь Улаанбаатар хотоос ирсэн Цоггэрэл гэдэг хүн байсан. Тэгээд чихмэлчингийн курсээ төгсөөд би 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн Байгалын М-д чихмэлчин, сахиулчнаар, харин 1988 онд буюу яг зэрэг Д.Б Ш М-д тайлбарлагчаар ажилд орж байсан. Хамт курст суусан нөгөө 2 маань ажилд оролгүй, хөдөө явсан. Тухайн үед нийт Угсаатны музей, Б музей, Орон нутгийн судалгааны музей, Ш М гэсэн 4 музейтэй байсан. Эдгээр М үүд нь тус тусдаа нэршилтэй боловч нэг байгууллагад буюу С хэлтэст харьяалагддаг байсан. Манай 4 М нь нэг нягтлантай байсан. Би Б-тэй лекц, сонин уншлага, өглөөний сонсгол, оройны цуглааны үеэр байнга уулздаг, мэндийн зөрүүтэй байсан. Би Б-тэй чихмэлчингийн курст хамт сурч, нэг зэрэг ажилд орж байсан тул хэзээ ажилд орсон, А аймгийн С хэлтсийн М-д ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байна. Бид тус тусдаа ажилладаг байсан ч А аймгийн С хэлтсийн М гэдэг нэршлийн дор бүгд ажилладаг байсан. Тухайн үед Кино театр, С хэлтсийн М дарга нь Доржсүрэн гэдэг хүн байсан. Би 1990 оныг дуустал А аймгийн С хэлтсийн М-д ажилласан. Тухайн үед Б-ийн ажиллаж байсан М буюу Ш М нь гандан болж байсан. Намайг 1990 он хүртэл А аймгийн С хэлтсийн М-д ажиллаж байх үед Д.Б тайлбарлагчаар А аймгийн С хэлтсийн М-д ажиллаж байсан. Би Ш М нь хэдэн онд гандан болсон үүнээс хойш Д.Б ажиллаж байсан эсэх талаар мэдэхгүй байна. Би ямар ч байсан Д.Б-г 1988 онд зэрэг ажилд ороод Б М татан буугдах хүртэл буюу 1990 он хүртэл ажиллаж байсан талаар мэдэж байна” гэсэн мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Д.Б-ийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1 /А/ маягтад: А Цэцэрлэг хот, Д Б , эмэгтэй, 1967 оны ... сарын 22-ны өдөр төрсөн, ажилладаг байгууллага-С хэлтэс, ажилд орсон-1988 он, эрхэлдэг ажил-курсын сонсогч, эхэлсэн он-1988, оршдог сум, район-Цэцэрлэг хот, 1988.11.16 гэсэн,
- Д.Б-ийн хаягийн хуудсанд: А аймгийн Б сум, Д Б , эмэгтэй, 1967 оны ... сарын 22-ны өдөр төрсөн, хаана ямар ажилтай-сурагч, 1984-06-12 гэсэн,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны ... дугаар сарын 05-ны өдрийн ... тоот албан бичигт: Тус газрын архивт Д-ийн Б нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй болно гэсэн,
- Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн Ц хотод оршин суух, Ж Э-өрхийн тэргүүлэгч өөрөө, 29 настай, эрэгтэй, Д Б , эхнэр, 22 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-тайлбарлагч... гэсэн,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Б-ийн А аймгийн С хэлтсийн харьяа М-д 1988 оны ... дүгээр сарын 1-ний өдрөөс 1990 оны ... дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тайлбарлагч кассчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- А аймгийн С хэлтсийн даргын 1989 оны .. дугаар сарын 24-ний өдрийн “Ажил дүгнэх тухай” .. дугаар тушаал,
- А аймгийн С хэлтсийн даргын 1990 оны ... дугаар сарын 06-ны өдрийн “Үзмэр хүлээлцэх тухай” .. дугаар тушаал,
- Гэрч Ч.А-ын мэдүүлэг,
- Д.Б-ийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1 /А/ маягт,
- Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаа, хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Д.Б нь А аймгийн С хэлтсийн харьяа М-д 1988 оны .. дүгээр сарын 1-ний өдрөөс 1990 оны ... дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тайлбарлагч, кассчинаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М овогт Д-ийн Б-ийн А аймгийн С хэлтсийн харьяа М-д 1988 оны .. дүгээр сарын 1-ний өдрөөс 1990 оны ... дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тайлбарлагч, кассчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН