2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/10288

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/10288

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: байрлах, ******* ******* УТН/РД: *******/-д холбогдох,

 

71,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч А.*******, гэрч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2024 оны 5 сарын 30-ны өдөр хариуцагч дүүргийн ******* *******ын хүсэлтийн дагуу нэр дэвшигч С., Ц., Ц. нарын сурталчилгааны дүүргүүд дэх байрлах 34 байрны тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх хугацааг 2 тал харилцан тохиролцож 10 хоногийн хугацаатай тохиролцсон ба манай компанийн зүгээс 6 сарын 01-с 6 сарын 9-ний хооронд ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн дүүргийн ******* *******ын штабын даргаар ажилласан Б.д ажлаа бүрэн дүүрэн хүлээлгэж гарын үсэг зурсан. Тохижилтын ажлыг урьдчилгаа төлбөргүйгээр хийж гүйцэтгэсэн ба бараа материалын зардал, ажлын хөлс, бусад зардал болох 71,800,000 төгрөгийн нэхэмжлэлийг 6 сарын 10-нд хүргүүлсэн. Тус санхүүжилтыг нэр дэвшигчдийн хоорондын фондын дундын данснаас төлөхөөр гэрээний нэмэлт нөхцөл дээр заасан байсан. Ингээд ажил гүйцэтгэж дууссанаас хойш 6 сарын 28-ны өдөр хүртэл төлнө, өгнө гэсэн хүлээлт үүсгэж, тайлбартаа зардлаа 3 хувааж авсан танай зардал нэр дэвшигч Ц. дээр хуваарилагдсан гэх хариу өгсөн.

Иймд болохоос өмнөө нэр дэвшигч Ц. 7.1-нд төлнө гэсэн гарын үсэгтэй баталгаа бичиж өгсөн боловч дууссаны дараагаас утсаа салгаж холбогдохгүй болсон. Ажлынх нь хаягаар сураглан биечлэн очиж уулзаж төлнө гэсэн амлалт өгсөн боловч элдэв шалтаг тоочин өдий 4 сарын хугацаанд ямар ч төлбөр төлөөгүй. Эцэс сүүлдээ нэр дэвшигч С., Ц. нар нь хэдэн биерүүгээ чичилж төлж чадахгүй хүрдэг газраа хүрээд аваарай хэмээн улс төрийн албан тушаалаа ашиглан дээрэнгүй хандсан. 4 сарын хугацаанд бараа материалын төлбөр, ажилчдын цалин хөлс болон бусад зардал нэхэгдэж сэтгэл санааны гүн хямралд оруулж ажил хийх хүндрэлтэй нөхцөл үүсгэсэн.

Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар төлөөгүй дүүргийн ******* *******, дүүргийн ******* *******ын штабын даргаар ажилласан Б., нэр дэвшигч Ц. нар нэхэмжилсэн 71,800,000 төгрөгийг гаргаж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний хүчин төгөлдөр байдал ба хэнтэй байгуулагдсан талаар өмгөөлөгчийн зүгээс дүгнэлтээ хэлье. Нэгдүгээрт ******* ******* ХХК 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн ******* *******тай 236 дугаар Ажил гүйцэтгэх гэрээг 10 хоногийн хугацаатай байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 10 хоногийн хугацаанд дүүрэгт байрлах ******* *******ын 34 ширхэг байрыг засварлаж нэгдсэн нэг стандартад оруулж 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ажил хүлээлцэх акт үйлдэн ******* *******д хүлээлгэн өгсөн. Гэрээнд ******* *******ын регистртэй тэмдэг дарагдсан. дүүргийн ******* ******* нь хуулийн эрхгүй. Түрүүн хариуцагчийн өмгөөлөгч хөрөнгө, мөнгө санхүүг бие даан захиран зарцуулах этгээд биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Улсын төрийн *******ын тухай хуулийн 3.1.6-д зааснаар харьяа байгууллага. Мөн ******* *******ын үндсэн дүрмийн 5.1-т ******* *******ын үзэл баримтлал, , бодлого шийдвэрийг мөрдөх, төрийн д нэр дэвшүүлэх ийг батлах, хэрэгжүүлэх эрх бүхий *******ын нийслэл, аймаг, дүүрэг, сум, баг, хорооны *******ын байгууллага байна гэж заасан. Дүрмийн 5.10-д зааснаар дүүргийн ******* ******* нь дунд шатны байгууллага. Дунд шатны байгууллагаын эрх нь дүрмийн 5.10.11.5-д зааснаар аймаг ба түүний *******ын хорооны гишүүдээс бүрдсэн бодлогын салбар зөвлөлийг байгуулах эрхтэй байдаг юм байна. Мөн тухайн шатны дарга нь 5.10.23.1-т зааснаар үндсэн дүрмийн хүрээнд тушаал шийдвэр гаргах эрхтэйгээс гадна 5.10.23.13-т зааснаар төрийн д *******ын ажлыг ажилттай оролцуулах үүргийг тус тус хүлээдэг. Энэ үүргийн хүрээнд дүүргийн ******* *******ын дарга нь Хөгжил ийн хороог байгуулсан. Хөгжил ийн хорооны хуралдаанаар одоо энэ Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн 34 байрыг завсарлая гэдэг шийдвэрт хүрсэн талаар н. гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. н. нь тухайн үед ШТАБ-ын даргаар ажиллаж байсан гэдгийг н.н, Ц. нар гэрчийн мэдүүлгээр баталсан. Төлөөлөлтэй холбоотой асуудлыг хариуцагчийн өмгөөлөгч өнөөдөр маш ихээр ярьж байна. Иргэний хуулийн 65.1-т нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж байгаа. Түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлгуулсан этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэсэн үаалт байгаа. 66.2-т хэрэв төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс итгэмжлэлээр олгосон бүрэн эрх өгсөн, зааврын дагуу хэлцэл хийсэн бол төлөөлүүлэгч өөрөө сайн мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан нөхцөл байдлын талаар төлөөлөгч нь мэдэхгүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардахгүй гэсэн 2 заалт байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдөр н. гэх хүнд олгосон төлөөллийн асуудлаа хариуцагч үгүйсгээд байна. Ажил гүйцэтгэх гэрээнд н. гарын үсэг зурсан, ******* *******ыг төлөөлөх хүн. Гэтэл н. Төв ******* *******аас томилогдоод Үндэсний бодлогын хорооны Хөгжил ийн хороонд хуралд суугаад тухайн дүүргийн ШТАБ-ын даргаар ажиллаад байгаа. Яг үеэр Төв ШТАБ байгуулагддаг. Төв ШТАБын бүрэлдэхүүнд ******* *******ын дүрмийн 5.22.4-д ШТАБ гэж байгаа. 5.22.4-д Төв ШТАБ нь *******ын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичиг дарга гэж явж байгаад аймаг, дүүргийн *******ын даргаас бүрдэнэ гэсэн байгаа. Тэгэхээр Төв ******* *******ын хувьд тухайн Ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор ийм зардал гаргах байсан талаар мэдэхгүй, өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар мэдсэн гэдэг нь үгүйсгэгдэж байгаа. Намын дүрмээр дүүргийн ******* ******* нь өөрөө үеэр Төв ШТАБ-ын үндсэн бүрэлдэхүүн хэсэгт ороод явдаг. Мөн Ажил гүйцэтгэх гэрээний актын биелэлтийн тухайд гэрээнд 34 байрын тохижилтыг 10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Энэ талаар тухайн *******ын байрын ажиллаж байсан нэр дэвшигч үгүйсгээгүй. Хийгдсэн ажлын талаар бүгд мэдэж байгаа. н. бас гэрчийн мэдүүлэг өгч байхдаа хэлсэн. Гэрчийн мэдүүлэг өгч байгаа гэрч нар эрх, үүрэг танилцаад гарын үсэг зурж байгаа. Тэгэхээр үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ хүлээгээд мэдүүлэг өгсөн гэж ойлгож байна. Гэрчийн мэдүүлгүүд дээр дундын фондны данс байхгүй гэж яригдсан. Дундын фондны данс гэх зүйл байхгүй байхад н. дундын фондны данс гэж бичээд гэрээний үүрэг төөрөгдүүлээд байна. Тэгэхээр гэрээний дагуу ажил хийгдсэн. Хийгдсэн ажлыг хүлээгээд авчихсан байгаа. Өнөөдөр хариуцагчийн өмгөөлөгч ******* *******ын дүрмийн 8.4.1-ийг бариад нэр дэвшигч нар тэнцүү хэмжээгээр хариуцна гэдэг асуудлыг яриад байна. н. болон Ц. нар гэрчийн мэдүүлэг өгөхдөө яг 71,800,000 зардлыг зөвшөөрсөн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл дүрмийн 8.3.4-т тогтоосон хэмжээний зардал, татвар, хураамжаас илүү хөрөнгө эд зүйлс мөнгийг аливаа шатны д нэр дэвшигч болон гишүүнээс шаардахыг хориглоно гэсэн. Тэгэхээр нэр дэвшигч нар тухайн зардлыг хүлээн зөвшөөрөөгүй байхад ******* нь өөрөө ШТАБ-ын дарга нь өөрөө 34 байраа засаж тохижуулчихъя гэсэн шийдвэрт хүрчхээд байгаа. Хориглоно гэсэн заалтаа ******* нь өөрөө зөрчихсөн. Хуулийн бус хугацаанд суртчилгаа явуулахын тулд хууль бусаар хороо байгуулаад, тухайн хорооноос шийдвэр гаргаад энэ Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаад яваад ажил нь хийгдсэн. Тухайн ажил нь дараагийн 10 сард орон нутгийн сонгуулиар мөн ашиглагдаад явж байсан. Ажил гүйцэтгэх гэрээнд тухайн гүйцэтгэсэн ажил нь ажил гүйцэтгэсний дараа захиалагч талын эзэмшил ашиглалтад шилжинэ гэж заасан. 3 нэр дэвшигч 2024 оны 6 сард болсон сонгуулиар тухайн 34 байрын тохижилтыг ашигласан байж болно. Гэтэл тухайн 34 байрын тохижилт цаашдаа орон нутгын д хэрэглэгдээд явж байсан. ******* *******ын дүрмээр ******* *******аас захиалаад байгаа өмч хөрөнгө, дүүргийн байр ч бай, түрээсийн байр ч бай тухайн байрын байгаа бүх зүйл Төв ******* *******ын өмч гэдэг заалт байгаа. Салбар ******* нь ямар нэгэн байдлаар дансгүй гэдгийг хариуцагчийн өмгөөлөгч өөрөө нотлоод хэлээд байна. Энэ бүхнээс үзэхэд тухайн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан 236 дугаар Ажил гүйцэтгэх гэрээний үнэ болох 71,800,000 төгрөгийг Төв ******* ******* хариуцна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл ******* *******ын дүрэмд дүүргийн ч юм уу, дүүрэг аймгийн ******* *******ын бүх санхүүжилттэй холбоотой бүх тайлан, баланс бүгд Төв ******* ******* дээр төвлөрч байдаг. Тэгэхээр Төв ******* ******* тухайн гэрээтэй холбоотой мэдэхгүй гэх тайлбар үгүйсгэгдээд байгаа. Оны сүүлд төсвийн тайлан гардаг. ИХШХШТХ-ийн 25.2.2, 35.1-т зааснаар зохигчид өөрсдөө өнөөдөр шүүхэд гаргаад байгаа тайлбараа баримтаар нотлох үүргийг хүлээдэг. Өөрөөр шийдээгүй бол гэдэг асуудлыг ямар нэгэн шийдвэр гараагүй ч юм уу, түрүүн миний хэлээд байгаа 8.3.4-т заагдсан ******* ******* өөрөө хориглосон үйл ажиллагаа явуулаад гишүүд нь зөвшөөрөөгүй байхад дур мэдээд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан учраас үүргийг Төв ******* ******* хүлээнэ. гэв.

 

Хариуц "******* *******" УТН шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ УИХ-ын д нэр дэвшигч С., Ц., Ц. нарын сурталчилгааны байрны  дэх 34  байрны тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр Б.тай гэрээ хийсэн гэжээ. Түүнчлэн УИХ-ын д нэр дэвшигч Ц. нь 7.1-нд төлнө гэсэн гарын үсэгтэй баталгааг мөн түүнтэй биечлэн уулзахад төлнө гэсэн амлалт өгнө гэж дурдсан гэжээ. Иймд ******* ******* нь энэхүү ажил гүйцэтгэх гэрээний хариуцлагыг хүлээх субъект биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэжээ.

 

Хариуцагч ******* ******* УТН-ын өмгөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгч хуульч биш учраас хэнийг хариуцагчаар татах ёстой вэ гэдгээ мэдэхгүй байж болно. Гэхдээ өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ ярьж болно. Мэдээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаан тасралтгүй үргэлжлэх ёстой. Гэхдээ шүүх хуралдааны аль ч үед аль ч цагт өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ зөвлөлдөх, санал солилцох боломж байгаа. Дахиад ярилцаж үзэж болохгүй юу. Хуралдаан дээр хангалттай яригдлаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө энэ зардлыг н., н., Ц. гэх хүмүүс хариуцах ёстой, өөрсдөө ч хариуцна гэдгээ хэлж байсан ч энэ хүмүүс олдоогүй гэж хэлчихсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нөхөр нь компанийн захирал. Олдохгүй, дүүргийн ******* *******ын тамга дарагдсан учраас араас нь хөөцөлдөөд явсан гэсэн. Өнөөдөр Ц. гэрч мэдүүлэгтээ хэлж байна. Та хариуцахгүй гэдэг зүйл хэлдэг. Би юу гэж ойлгосон бэ гэхээр Ц. хариуцахгүй гэж хэлээгүй, н.д мөнгөө хариуцуулаад өгчихсөн байсан, гэтэл н. миний хүсээгүй зүйлд зураад энэ ажлыг хийлгэсэн байна гэж байна. Ер нь менежер хэнтэй гэрээ байгуулдаг вэ. Хуулга ч юм уу, үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж байгаа этгээд хэнтэй гэрээ байгуулдаг вэ. Менежер нартай гэрээ байгуулахгүй. Тухайн нэр дэвшигчтэй гэрээ байгуулна. Ц., н., н.нтай гэрээ байгуулахгүй. Тэрийг Ц. гэрчийн мэдүүлгээр бид нар *******тай ямар нэгэн хамааралгүй, үйл ажиллагаагаа хувь дансаар удирдан зохион байгуулж байсан гэж хэллээ. Мэдээж төвлөрсөн данс байгаагүй юм байгаа биз, гэхдээ хувь данс байсан гэдгээ Ц. мэдүүлэгтээ хэлчихлээ. Хувь дансыг н. удирдаж захиран зарцуулж байсан гэж бас хэлчихлээ. Баталгаа дээр байгаа гарын үсэг гээд өөрөө хэлчихээ 154-р тал баттулга өөрийнхөө гэрчийн 3 нэр дэвшигч өгсөн гээд хэлчихлээ. Үйлчлүүлэгч өөрөө тохирч байсан гэдгийг хэлчихлээ. Хэргийн 104-р талд авагдсан байгаа н. гэх хүн гэрчийн мэдүүлэгтээ 236 дугаар Ажидл гүйцэтгэх гэрээг байгуулах эрхийг хэн өгсөн бэ гэхээр 3 нэр дэвшигч өгсөн гэж хэлчихлээ. Үүнээс өөр хувь нэр дэвшигч Ц.тэй хамааралтай гэдгийг өөрөөр яаж нотлох ёстой вэ. Өмнө нь энэ хүмүүс олдоогүй байгаа юм биз. Гэхдээ одоо Ц. гэх хүн олдчихсон, өнөөдөр ирээд гэрчийн мэдүүлгээ өгөөд хувийн мэдээллээ өгчихсөн. Хариуцагчаа солиод ч юм уу, хамтран хариуцагчаар татах бүрэн боломжтой. Мэдээж шүүх хуралдаан болоод дуусаад хуралдааны хэлэлцүүлгийн шат өнгөрч байна. Гэхдээ бас л та бүхэнд хандаж хэлэхэд 71 сая төгрөгийг хэнээс авах нь чухал биш, гаргаж авах л чухал байх. Тэр нь ******* ******* байна уу, дүүргийн ******* ******* байна уу, Ц. байна уу, хэн хариуцах нь сонин биш, гол нь авах нь л чухал шүү дээ. Хэргийн бодит үнэнийг тогтоох ёстой. Өгөх ёстой хүн нь өгөх ёстой. Энэ нөхцөл байдлууд тогтоогдож чадсан уу. ИХШХШТХ-ийн 38.9-д хэрэг шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардлагатай холбоотойгоор шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах боломжит нөхцөл байгаа. Мэдээж би шүүхийн эрх хэмжээг заах эрх мэдэлтэй хүн биш. Гэхдээ ийм хууль зүйн боломж байна. Зөвлөлдөөд хариуцагчаа сольдоггүй юм аа гэхэд Ц. гэх хүнийг хамтран хариуцагчаар оруулж ирээд бодит үнэнийг тогтоож болдоггүй юм бэ. Яагаад ямар ч хамааралгүй байгууллагыг татаж оруулж ирээд энэ маргаанд оролцуулаад байгаа юм бэ. Энгийн хөндлөнгийн нүдээр харахаар хэргийн 6-р талд авагдсан байгаа Ажил гүйцэтгэх гэрээний төгсгөл хэсэгт гэрээ дээр гарын үсэг зурсан тайлал байхгүй. Гэхдээ мэдүүлэгтээ н. би энэ гэрээ бодитоор байгуулагдах үед Монгол Улсад байгаагүй, дараа нь нөхөж зур гэсэн учраас зурсан, гэхдээ 3 нэр дэвшигчийг төлөөлж зурсан гэдгийг хэлчихсэн. Мөн тэмдэг дээр зурсан гарын үсэг, нэмэлт нөхцөл дээр зурсан гарын үсэг яг таарч байгаа. н. гэх хүн *******ын тамга дараад *******ын хүмүүс гарын үсэг зураад байгаа биш, гарын үсэг зураад нэмэлт нөхцөл дээр давхар 2 дахь удаагаа баталгаажуулж зураад энэ гарын үсгийг зурахдаа ******* төлөөлж зураагүй, Ц., н., н. гэх хүмүүс хариуцах ёстой гэх агуулгаар зурж байгаа шүү гэдгээ баталгаажуулаад зурчихсан юм биш үү. Энийг гэрчийн мэдүүлэг дээрээ би ******* төлөөлөөгүй, 3 нэр дэвшигчийг төлөөлж зурсан гэж хэлээд байгаа юм биш үү. Та бүхэн энийг яагаад анхаарч үзэхгүй байгаа юм бэ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 65.1-ийг иш татаад төлөөлөх ойлголт төлөөлүүлэгч өөрөө өгсөн бол үр дагаврыг хариуцна гэж байна. ******* ******* яагаад Ц.тэй гэрээ байгуулаад менежер н.д өөрийгөө төлөөлөх эрх олгосон гэж ойлгох юм бэ. ******* *******ын дүрмийн 8.4.1-т УИХ-ын д нэр дэвшигчид нь *******тай өөрөөр тохироогүй бол зардлаа өөрсдөө хариуцна гээд заачихсан. Дүрэмд тодорхой заагдсан, *******ын гишүүн дүрмээ мэднэ шүү дээ. Нам юу гэж н. гэх хүнд өөрийгөө төлөөлөх ойлголт төрүүлэх юм бэ. Энийг юугаар нотолж баталж хэлээд байгааг ойлгохгүй байна. Мөн хэргийн материалд маш их эргэлзээтэй зүйлүүд байгаа. Гэрээ байгуулсан гээд байдаг. Нарийн яривал Төв Арчилсан ******* байтугай дүүргийн ******* ******* байгуулсан гэдэг нь ч эргэлзээтэй. дүүргийн ******* *******ын дарга тухайн үед өөр хүн байсан. н. билүү, н. билүү үүрэг гүйцэтгэгчээр томилсон тушаал хэргийн материалд орчихсон байсан. Гэхдээ ялгаагүй, 2024 оны 8 дугаар сард үйл явцаас хойшоо хийгдсэн. Өөрөөр хэлбэл н. ч, н. ч дүүргийн ******* *******ын дарга биш. 236 дугаар гэрээ дээр тухайн үеийн дарга ч гарын үсэг зураагүй, дүүргийн ******* *******ын дарга ч гарын үсэг зураагүй. н. гарын үсэг зурсан гэж өөрөө хэлсэн ч гарын үсгийн тайлал байхгүй. Гэхдээ н. ШТАБ-д менежер хийж байсан. Намтай гэрээ хийж ажилладаг хүн биш, хувь нэр дэвшигчтэй гэрээ хийж ажилладаг хүн. Хэргийн материалд авагдсан байгаа баримтуудыг харахаар баримтын шаардлага хангахгүй, хэзээ хийсэн тооцоо вэ, хэн баталгаажуулаад байгаа вэ, наад зах нь 1-р хавтаст хэргийн скрийн шот хийсэн баримт, дээрээсээ 2 дахь мөрөнд байгаа зургийг харахаар 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 12 цаг 38 минутал явуулсан зураг байна. Хэн нь хэн рүү явуулсан гэдэг нь бүү мэд. Гэрээгээ 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэж байна. Гэрээг сүүлд баталгаажуулсан. Ажил 6 дугаар сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор хийгдсэн гэрээ. 6 дугаар сарын 1-ний өдрөөс дөнгөж хийж эхлэгдэж байгаа үр дүн яахаараа 2 хоногийн өмнө нэг нэгэн рүү ажлын үр дүнгийн зураг яваад байдаг вэ. Ажил хүлээлцсэн акт гээд яриад байна. Хэн хоорондоо ажил хүлээлцээд байгаа вэ. Төв ******* *******тай ажил хүлээлцээд байгаа юм уу, дүүргийн ******* *******тай ажил хүлээлцээд байгаа юм уу. Нэхэмжлэгч ИХШХШТХ-ийн 38-д заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримт гаргаж өгсөн. Энэ ажил хийгдээгүй, нотлох үүргээ биелүүлээгүй. Хамгийн гол нь Төв ******* ******* энэ ажлыг хүлээж аваагүй, ийм ажил хийлгээгүй. Тэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч 3 нэр дэвшигч хариуцах ёстой гээд өөрөө хэлчихлээ. Ц. бид нар данстай байсан, тэрийг нь н. гэх хүн хариуцаж байсан талаар хэлсэн. Түүнээс ******* ******* ч юм уу, дүүргийн ******* ******* хариуцаагүй. н. гэх хүн ч ялгаагүй. Би 3 төлөөлөгчийг төлөөлж гэрээнд гарыг үсэг зурсан гэдгээ хэлсэн. Хэргийн материалд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн гэрээ дээр н. гэх хүн гарын үсэг зурсан байна гэж ойлголоо. Дахиад гарын үсэг зураад 71,800,000 төгрөгийн зардлыг 3 нэр дэвшигч хариуцна гэж гарын үсэг зурсан гэдэг нь Иргэний хуулийн 40.1, 39.1-т зааснаар энэ хүн хүсэл зоригоо илэрхийлээд байна шүү дээ. Би энэ гэрээнд гарын үсэг зурахдаа хэн нэгэн *******, дүүргийн ******* *******ыг төлөөлөх эрхгүй гэж хэлсэн. Угаасаа төлөөлөх эрх байхгүй. Харин энэ хүмүүс хариуцах учраас энэ хүмүүсийн өмнө баталгаажуулаад гарын үсэг зурчихсан байна шүү дээ. Энгийн ойлгомжтой логик юм биш үү. ******* *******ын өөрт хамааралгүй, хийлгээгүй ажлын үр дүнг хариуцахгүй. Энэ төлбөрийг төлөхгүй. Хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 236 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэх акт, ******* ******* ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.ийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ******* ******* ХХК-д гаргасан баталгаа, ******* ******* ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 30,738,690 төгрөгийн нэхэмжлэх, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 30,738,690 төгрөгийн зарлагын баримт, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 31,622,419 төгрөгийн нэхэмжлэх, 31,622,419 төгрөгийн зарлагын баримт, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 9,483,381 төгрөгийн нэхэмжлэх, 9,483,381 төгрөгийн зарлагын баримт, ******* ******* ХХК-ийн дүрмийн хуулбар,

Хариуцагч талын баримтаар гаргасан ******* ******* УТН-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* *******ын үндсэн дүрмийн хуулбар/1хх-ийн 96-100х/, 2025 оны 5 сарын 29-ний өдрийн тайлбар, 2025 оны 11 сарын 12-ны өдрийн 01/009 дугаар итгэмжлэл,

Шүүхийн журмаар Б.Баттулгын гэрчийн мэдүүлэг, Монгол улсын Дээд шүүхийн Тамгын газраас ******* *******ын Үндсэн дүрмийн хуулбар/1-р хавтас, хх-159-206/, Ц.гийн гэрчийн мэдүүлэг, Ц.ийн гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч ******* ******* УТН-аас нийт 71,800,000/далан нэгэн сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ******* ******* УТН нь энэхүү ажил гүйцэтгэх гэрээний хариуцлагыг хүлээх субъект биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн ******* *******ын хорооны дүүргийн ******* *******ын эрхэлсэн байгууллагын дарга Б.тай №_236 Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №_236 Ажил гүйцэтгэх гэрээ-р тогтоогдож байна.

 

2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №_236 Ажил гүйцэтгэх гэрээ-ий 1-ийн 1.1, 1.2, 2-ын 2.2, 2.3, 2.4, 3-ын 3.1, 3.2-т зааснаар нэхэмжлэгч нь дүүргийн ******* *******ын даалгаврын дагуу өөрийн материалаар 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 10 хоногийн хугацаанд дүүргийн ******* *******ын бүх 34/гучин дөрөв/ байрны тохижолтын ажлыг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед дүүргийн ******* ******* нэхэмжлэгчид ажлын хөлсөнд нийт 71,800,000/далан нэгэн сая найман зуун мянга/ төгрөг төлөхөөр заажээ.

 

2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №_236 Ажил гүйцэтгэх гэрээ-д гэрээний нэг тал дүүргийн ******* ******* гэсэн байх боловч №_236 Ажил гүйцэтгэх гэрээ-д ******* *******ын дүүргийн *******ын хорооны тэмдэг дарагдсан байх ба 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаарх ******* *******ын Үндсэн дүрмийн 5.10-ын 5.10.1-т зааснаар ******* *******ын дүүргийн *******ын хороо нь дунд шатны *******ын байгууллага мөн болох талаар нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нар маргахгүй байх ба 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №_236 Ажил гүйцэтгэх гэрээ-ий нэг талыг ******* *******ын дүүргийн *******ын хороо гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь өөрийн материалаар тодорхой ажил гүйцэтгэх, ******* *******ын дүүргийн *******ын хороо ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээсэн тус 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №_236 Ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ-ий шинжтэй байна.

 

2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №_236 Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид Гэрээ гэх/-д гарын үсэг зурсан Б. нь ******* *******ын гишүүн болох талаар зохигчид маргаагүй.

 

Б. нь тус Гэрээнд нөхөн гарын үсэг зурсан болох нь гэрч Б.Баттулгын энэ талаарх 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Тус Гэрээний дагуу ******* *******ын дүүргийн *******ын хорооны 34/гучин дөрөв/ байрны тохижилтын ажил хийгдсэн болох нь гэрч Б.Батулгын гэрчийн мэдүүлэг, гэрч Ц.ийн дүүрэг дэх ******* *******ын байранд ******* ******* ХХК тохижилт хийсэн талаарх гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит 9 дүгээр тойрог д дүүрэгт ******* *******аас Ц., Ц., С. нар нэр дэвшсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаарх тайлбар, гэрч Б., гэрч Ц., гэрч Ц. нарын энэ талаарх гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Тус Гэрээний дагуу нэхэмжлэгч нь ******* *******ын дүүргийн *******ын хорооны 34/гучин дөрөв/ байрыг *******ын гишүүд, дэмжигчдийн орж үйлчлүүлэх, мэдээлэл авах хэлбэрээр тохижуулсан болох нь гэрч Б.Баттулгын энэ талаарх 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгч нь 34/гучин дөрөв/ байранд ямар ажил хийсэн нь тодорхой бус гэх тайлбар гаргаж байх боловч нэхэмжлэгч нь 34/гучин дөрөв/ байранд *******ын гишүүд, дэмжигчдийн орж үйлчлүүлэх, мэдээлэл авах тохижилтын ажил хийсэн болох нь Ажил хүлээлцэх акт, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Нэхэмжлэхүүд, Фото зураг, гэрч Б.Баттулгын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Б. нь Ажил хүлээлцэх акт дээр гарын үсэг зурсан болох нь Б.Баттулгын 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч нь ******* *******ын Үндсэн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.1-т зааснаар бүх шатны *******ын байгууллагын өмчлөлд байгаа эд хөрөнгө *******ын өмч мөн болох талаар маргахгүй байна.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгчийн тохижуулсан ******* *******ын дүүргийн *******ын хорооны 34 байрны тохижуулалтыг ******* *******ын Үндсэн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.1-д зааснаар ******* ******* УТН-ын өмч гэж үзнэ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч хэдэн төгрөгийн ажил хийсэн нь тодорхой бус гэх агуулга бүхий тайлбар гаргаж байх боловч нэхэмжлэгч нь нийт 71,800,000/далан нэгэн сая найман зуун мянга/ төгрөгийн хөлс бүхий ажил гүйцэтгэсэн болох нь Ажил хүлээлцэх акт, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Нэхэмжлэхүүдээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т ... хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... гэж заасан.

 

Нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч нар ******* *******ын Үндсэн дүрмийн 5.17.4-ийн 5.17.4.1-т зааснаар ******* *******ыг Намын дарга төлөөлөх талаар маргахгүй байна.

 

******* *******ын дарга Гэрээнд гарын үсэг зураагүй байх ба нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүрэг үүсээгүй байх боловч хариуцагчийн Үндсэн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.1-т зааснаар Гэрээнд зааснаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцагчийн өмч гэж үзэх тул хариуцагч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Хариуцагч нь 71,800,000/далан нэгэн сая найман зуун мянга/ төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчаас 71,800,000/далан нэгэн сая найман зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Гэрээний 10-т зааснаар 71,800,000 төгрөгийг нэр дэвшигч болох С., Ц., Ц. нарын зардлын дундын фондноос гаргаж төлөх нөхцөлтэйгээр байгуулсан талаар тусгаж, Ц. 71,800,000 төгрөгийг төлөх баталгаа гаргасан байх боловч хариуцагч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчаас 71,800,000/далан нэгэн сая найман зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй

 

Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч ******* ******* УТН-аас нийт 71,800,000/далан нэгэн сая найман зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 516,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* УТН-с улсын тэмдэгтийн хураамжид нийт 516,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.           Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч ******* ******* УТН-аас нийт 71,800,000/далан нэгэн сая найман зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 516,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* УТН-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 516,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ