| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00766/И |
| Дугаар | 304/ШШ2025/00695 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 304/ШШ2025/00695
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дүгээр хороо, Ю*******гийн гудамж-**, ******* цогцолборт байрлах, М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б***** аймаг, Б****** сум, *** дугаар баг, А******* ****** гудамж, ** тоотод оршин суух Г.А*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 934,469 /есэн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00766/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.А******* нь М******* ББСБ ХХК-тай 2019 оны 04 сарын 19-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99748056 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Г.А******* нь уг гэрээний үндсэн дээр 2023.02.26- ны өдөр 520,000 төгрөгийг 3.0 % хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.
Өнгөрсөн хугацаанд Г.А******* нь нийт 150,000 төгрөг төлсөн ба М******* ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025.08.19-ний өдрийн байдлаар Г.А*******ын үндсэн зээлийн үлдэгдэл 520,000 төгрөг, 2023.02.26-ны өдрөөс 2025.08.19-ний өдрийг хүртэлх 924 хоногийн зээлийн хүү 390,091 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,378 төгрөг, нийт 934,469 төгрөг байна.
Г.А******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 934,469 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. гэжээ.
Хариуцагч Г.А******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Г.А*******д холбогдох 934,469 /есэн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.А******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дах заалтыг баримтлан нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.А*******д холбогдох 934,469 /есэн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөгийг хариуцагч Г.А******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 13,489 /арван гурван мянга дөрвөн зуун наян ес/ төгрөг, хариуцагч Г.А*******аас 13,489 /арван гурван мянга дөрвөн зуун наян ес/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА