| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00902/И |
| Дугаар | 304/ШШ2025/00696 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 304/ШШ2025/00696
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С*******ын талбай-**, С******* Т*******, ** давхарт байрлах Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б*** аймаг, Х*******-Ө******* сум, ** дүгээр баг, ** дугаар хороо, **** гудамж, ** тоотод оршин суух Б.О*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 6,907,736.93 /зургаан сая есэн зуун долоон мянга долоон зуун гучин зургаан төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00902/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б*******ийн О******* нь Т******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
2025-02-01-ний өдөр ЗГ2025020151783 тоот гэрээний дагуу IPhone 16 Pro Max 256GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 6.088.000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 6,907,736.93 төгрөгийг хариуцагч Б*******ийн О*******аас гаргуулна гэжээ.
Хариуцагч Б.О******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бүхэлд нь зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О*******т холбогдох 6,907,736.93 /зургаан сая есэн зуун долоон мянга долоон зуун гучин зургаан төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.О******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О*******т холбогдох 6,907,736.93 /зургаан сая есэн зуун долоон мянга долоон зуун гучин зургаан төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.О******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 62,737 /жаран хоёр мянга долоон зуун гучин долоо/ төгрөг, хариуцагч Б.О*******аас 62,737 /жаран хоёр мянга долоон зуун гучин долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА