| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00844/И |
| Дугаар | 304/ШШ2025/00699 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 304/ШШ2025/00699
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С******* тауэр, ** давхарт байрлах ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б**** аймаг, Х******* сум, З******* *, * дүгээр баг, Х******* *** тоотод оршин суух Д.А*******-Э*******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 16,108,516.82 (арван зургаан сая нэг зуун найман мянга таван зуун арван зургаан төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай 304/2025/00844/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Дээрх зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000360136 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 16,085,516.82 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 16,108,516.82 төгрөгийг хариуцагч Д*******ын А*******-Э*******эс гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Но*******гэрэл, хариуцагч Д.А*******-Э******* нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ******* банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Д******* овогтой А*******-Э******* /ФЖ01292700/-Д холбогдох 16,108,516.82 (арван зургаан сая нэг зуун найман мянга таван зуун арван зургаан төгрөг наян хоёр) мөнгийг төлүүлэхээр Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.А*******-Э******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 10 сарын хугацаанд 2025 оны 11 сарын 15-ны дотор 1,610,851.68 төгрөг, 2025 оны 12сарын 15-ны дотор 1,610,851.68 төгрөг, 2026 оны 01 сарын 15-ны дотор 1,610,851.68 төгрөг, 2026 оны 02 сарын 15-ны дотор 1,610,851.68 төгрөг, 2026 оны 03 сарын 15-ны дотор 1,610,851.68 төгрөг, 2026 оны 04 сарын 15-ны дотор 1,610,851.68 төгрөг, 2026 оны 05 сарын 15-ны дотор 1,610,851.68 төгрөг, 2026 оны 06 сарын 15-ны дотор 1,610,851.68 төгрөг, 2026 оны 07 сарын 15-ны дотор 1,610,851.68 төгрөг, 2026 оны 08 сарын 15-ны дотор 1,610,851.68 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А*******-Э*******д холбогдох, 16,108,516.82 (арван зургаан сая нэг зуун найман мянга таван зуун арван зургаан төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:
...Хариуцагч Д.А*******-Э******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 10 сарын хугацаанд 2025 оны 11 сарын 15-ны дотор 1,610,851.68 төгрөг, 2025 оны 12сарын 15-ны дотор 1,610,851.68 төгрөг, 2026 оны 01 сарын 15-ны дотор 1,610,851.68 төгрөг, 2026 оны 02 сарын 15-ны дотор 1,610,851.68 төгрөг, 2026 оны 03 сарын 15-ны дотор 1,610,851.68 төгрөг, 2026 оны 04 сарын 15-ны дотор 1,610,851.68 төгрөг, 2026 оны 05 сарын 15-ны дотор 1,610,851.68 төгрөг, 2026 оны 06 сарын 15-ны дотор 1,610,851.68 төгрөг, 2026 оны 07 сарын 15-ны дотор 1,610,851.68 төгрөг, 2026 оны 08 сарын 15-ны дотор 1,610,851.68 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А*******-Э*******д холбогдох, иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 16,108,516.82 (арван зургаан сая нэг зуун найман мянга таван зуун арван зургаан төгрөг наян хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Д.А*******-Э******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 сарын 15-ны өдрөөс 2026 оны 08 сарын 15-ны өдөр хүртэл 10 сарын хугацаанд сар бүрийн 15-ны өдөр 1,610,851.68 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 119,247 /нэг зуун арван есэн мянга хоёр зуун дөчин долоо/ төгрөгийг Төрийн сангаас 119,247 /нэг зуун арван есэн мянга хоёр зуун дөчин долоо/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА