| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00915/И |
| Дугаар | 304/ШШ2025/00705 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 304/ШШ2025/00705
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, У******* гудамж, өөрийн байранд байрлах К******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б****** аймаг, Х*******-Ө******* сум, ** дүгээр баг, ** дугаар байрны ****** тоотод оршин суух Ш.Л*******-О*******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 21,699,419 /хорин нэгэн сая зургаан зуун ерэн есэн мянга дөрвөн зуун арван ес/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00915/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Ш.Л*******-О******* нь 2024 оны 10-р сарын 25-ны өдөр №МХ850030003095033165 тоот Цахим далингийн зээлийн гэрээг байгуулж 19,612,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй авсан. Хариуцагч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 1,045,160.07 төгрөг, үндсэн хүүнд 637,973.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 696.10 төлсөн. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2025 оны 1 -р сараас хойш үүргээ зөрчиж, зээлийн хүү, үндсэн зээлээ төлөөгүй. Иймээс зээлийн гэрээний үүрэгт 21,699,419 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т*******, хариуцагч Ш.Л*******-О******* нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Миний бие Ш******* овогтой Л*******-О******* нь К******* банкны нэхэмжлэлийн дагуу 21,699,419 төгрөгийг 6 сард хувааж, 3,616,569 төгрөгийг 2025 оны 12 сарын 25 нд, 2026 оны 01 сарын 25 нд, 2026 оны 02 сарын 25, 2026 оны 03 сарын 25 нд, 2026 оны 04 сарын 25, 2026 оны 05 сарын 25-ны өдрүүдэд төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Л*******-О*******т холбогдох 21,699,419 /хорин нэгэн сая зургаан зуун ерэн есэн мянга дөрвөн зуун арван ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:
К******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Л*******-О*******т холбогдох 21,699,419 /хорин нэгэн сая зургаан зуун ерэн есэн мянга дөрвөн зуун арван ес/ мөнгийг төлүүлэхээр Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ш.Л*******-О******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Миний бие Ш******* овогтой Л*******-О******* нь К******* банкны нэхэмжлэлийн дагуу 21,699,419 төгрөгийг 6 сард хувааж, 3,616,569 төгрөгөөр 2025 оны 12 сарын 25 нд, 2026 оны 01 сарын 25 нд, 2026 оны 02 сарын 25, 2026 оны 03 сарын 25 нд, 2026 оны 04 сарын 25, 2026 оны 05 сарын 25-ны өдрүүдэд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заа*******г удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч К******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Л*******-О*******т холбогдох, иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 21,699,419 /хорин нэгэн сая зургаан зуун ерэн есэн мянга дөрвөн зуун арван ес/ төгрөгийг хариуцагч Ш.Л*******-О******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 хувааж, сарын 3,616,569 төгрөгөөр 2025 оны 12 сарын 25-нд, 2026 оны 01 сарын 25-нд, 2026 оны 02 сарын 25-нд, 2026 оны 03 сарын 25-нд, 2026 оны 04 сарын 25-нд, 2026 оны 05 сарын 25-нд тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 133,223.5 /нэг зуун гучин гурван мянга хоёр зуун хорин гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн сангаас 133,223.5 /нэг зуун гучин гурван мянга хоёр зуун хорин гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА