Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 304/ШШ2025/00706

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Ула******* хот, Ч******* дүүрэг, ** дүгээр хороо, Б*** т******* *** тоотод байрлах Т******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б********** аймаг, Б******* сум, ** дүгээр багт оршин суух Б.Г*******,

Хариуцагч: Б***** аймаг, Б******* сум, ** дүгээр багт оршин суух Ж.Н******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 22,968,778.06 /хорин хоёр сая есэн зуун жаран найман мянга долоон зуун далан найман төгрөг зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т******* Банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...еээлдэгч Б******* овогтой Г*******, Ж******* овогтой Н******* нар нь Т******* банкны З салбарын Б*******тооцооны төвөөс 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 120301852204 "зот барьцаат зээлийн гэрээ байгуулан 10,000,000 /Арван сая / төгрөгийн зээлийг жилийн 9.2% хүүтэй 24 сарын хугацаатай хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгөөр авсан мөн 2024 оны 01 -үгээр сарын 17-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, байгуулах үед зээлдэгч нь 7,500,000 шгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 11,500,000 төгрөгийг нэмж олгосон, 2024 оны 09 дүгээр сарын -5-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 19,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй зээлийн гэрээг 12 сарын хугацаатай 2027 оны 01 сарын 15-ны өдөр хүртэл сунгасан. Нийт 22,968,778.06 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т******* банкнаас ирсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* Банк ХК нь хариуцагч Б.Г*******, Ж.Н******* нарт холбогдуулан 22,968,778.06 /хорин хоёр сая есэн зуун жаран найман мянга долоон зуун далан найман төгрөг зургаан мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т******* Банк ХК-ийн хариуцагч Б.Г*******, Ж.Н******* нарт холбогдуулан гаргасан 22,968,778.06 /хорин хоёр сая есэн зуун жаран найман мянга долоон зуун далан найман төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Т******* сангаас 136,397 /нэг зуун гучин зургаан мянга гурван зуун ерэн долоо/ төгрөг, хариуцагч Б.Г*******, Ж.Н******* нараас 136,397 /нэг зуун гучин зургаан мянга гурван зуун ерэн долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА