| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00815/И |
| Дугаар | 304/ШШ2025/00707 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 304/ШШ2025/00707
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дүгээр хороо, Ю*******гийн гудамж-28, ******* цогцолборт байрлах М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б****** аймаг, С******* сум, ** дугаар баг, И******* ** *******, ** гудамж, **** тоотод оршин суух С.Д*******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2,148,637 (хоёр сая нэг зуун дөчин найман мянга зургаан зуун гучин долоо) төгрөг гаргуулах тухай 304/2025/00815/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Д******* нь М******* ББСБ ХХК-тай 2020 оны 11 сарын 01-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх 140000590617 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99710239 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. С.Д******* нь уг гэрээний үндсэн дээр 2023.12.24-ний өдрөөс 2024.01,05-ны өдрийн хооронд 2 удаагийн хүсэлтээр нийт 1,800,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй.
Өнгөрсөн хугацаанд С.Д******* нь нийт 500,000 төгрөг төлсөн нь үндсэн зээлийн үлдэгдлээс 380,467 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрөөс 104,935 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 14,598 төгрөг тус бүр хасагдсан ба М******* ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025.09.17-ны өдрийн байдлаар С.Д******* нь үндсэн зээлийн үлдэгдэл 1,419,533 төгрөг, зээлийн хүү 612,957 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,147 төгрөг, нийт 2,148,637 төгрөг байна. С.Д******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 2,148,637 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
Хариуцагч С.Д******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бүхэлд нь зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч С.Д*******д холбогдох 2,148,637 (хоёр сая нэг зуун дөчин найман мянга зургаан зуун гучин долоо) төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.Д******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дах заалтыг баримтлан нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Д*******д холбогдох 2,148,637 (хоёр сая нэг зуун дөчин найман мянга зургаан зуун гучин долоо) төгрөгийг хариуцагч С.Д******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 24,664 /хорин дөрвөн мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөг, хариуцагч С.Д*******ээс 24,664 /хорин дөрвөн мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА