| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00610/И |
| Дугаар | 304/ШШ2025/00721 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 304/ШШ2025/00721
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хариуцагч: Б**** аймаг, Б**** сум, **6 дугаар баг, З******* ** гудамж, *** тоотод оршин суух Б******* овогт Б*******ын С*******-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 54,234,929.52 /тавин дөрвөн сая хоёр зуун гучин дөрвөн мянга есэн зуун хорин есэн төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00610/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.пүрэв /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.
Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талуудын хооронд байгуулсан дугаар №0088/000811/2025, №0092/000811/2025, №0100/000811/2025 тоот цалингийн зээлийн гэрээнүүд, тэдгээрийг дагалдах 088/000811/2025, 0092/000811/2025, 0100/000811/2025 тоот барьцааны гэрээнүүдийн зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын үйлчилгээний зардал нийт 54,234,929.52 төгрөгийг зээлдэгч Б*******ын С*******-оос Улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Х******* х******* б*******анд олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.пүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.С*******- нь манай Х******* х******* б*******наас нийтдээ 3 удаа цалингийн зээл авсан байгаа. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг 14 хоногийн дотор арилгах хугацаа өгсөн боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагч Б.С*******-оос гурван удаагийн зээлийн гэрээний нийлбэр дүнгээр үндсэн зээл 49,000,000 төгрөг, хүү 5,117,146.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,782.61 төгрөг, нотариатын зардал 33,000 төгрөг, нийт 54,234,929.52 төгрөгийг гаргуулна. Хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх талаар тохиролцоогүй. Биечлэн ирж уулзаагүй гэв.
Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбарыг хуулийн хугацаанд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х******* х******* б******* ХК-ийн хариуцагч Б.С*******-т холбогдуулан гаргасан 54,234,929.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
3.Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Х******* х******* б******* болон Б.С*******- нарын хооронд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №0088/000811/2025 дугаартай 41,000,000 төгрөгийг сарын 1.65%-ийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0092/000811/2025 дугаартай 5,000,000 төгрөгийг сарын 1.65 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 0100/000811/2025 дугаартай 3,000,000 төгрөгийг сарын 1.65 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүдээр тогтоогдож байна./ХХ-ийн 17-44х/
3.2.Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд ...зээлийн гэрээний эргэн төлөлт 2025 оны 02 сарын 10-наас эхлэх байсан боловч хариуцагч одоог хүртэл төлөлт хийгээгүй гэх тайлбар, шүүх хуралдааны тов мэдэгдсэн шүүгчийн туслахын утсанд хариуцагч С*******-ын 94059222 дугаарын утаснаас ...эвлэрээд зээлээ төлөөл явж байгаа шүү 6 сарын дотор 54 саяыг төлж дуусга гээд ажлаасаа буухгүй яваа л байна. гэж хариу мессэж ирүүлсэн байдлаас харагдаж байна.
4.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Б*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр б*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хариуцагч дээрх гурван удаагийн зээлийн гэрээгээр нийт зээлийн үндсэн төлбөр 49,000,000 төгрөг, хүү 5,117,146.91 төгрөг төлөх үндсэн үүрэгтэй байна.
Харин үндсэн үүргээ биелүүлээгүй бол Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлагыг гэрээний үүргээ биелүүлээгүйн төлөө хүлээхээр хуулчилсан.
Х******* х******* б*******, иргэн Б.С*******- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийн 5 дугаар зүйлийн 5.2.5-т Зээл түүний хүүгийн төлбөрийг Гэрээний 4.1-д заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөрийн хуваарь зөрчигдсөн өдрөөс эхлэн зөрчигдсөн дүнд үндсэн хүүгийн хамт түүний 20 хувьтай тэнцүү нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцон төлөх үүргийг гэрээгээр харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн шаардаж буй 84,782.61 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
5.Хариуцагч нь шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэсэн бөгөөд хуульд заасан хугацаанд хариу тайлбар болон нотлох баримт ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429,125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 429,125 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б******* овогт Б*******ын С*******-оос 54,234,929.52 /тавин дөрвөн сая хоёр зуун гучин дөрвөн мянга есэн зуун хорин есэн төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х******* х******* б******* ХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429,125 /дөрвөн зуун хорин есэн мянга нэг зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С*******-оос 429,125 /дөрвөн зуун хорин есэн мянга нэг зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х******* х******* б******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА